Зуны халуун өдрүүдийг чимэх амтлаг жимстэй мөсөн бөмбөлөг

0

Зуны халуун өдрүүдийг чимэх амтлаг жимстэй мөсөн бөмбөлөгАялалын аяга, усны сав, акрил, шилэн болон керамик сав суулга тэргүүтэй янз бүрийн бүтээгдэхүүн худалдаалдаг AdNArt компаний аагим халуун зуны улиралд тун чиг тохирсон нэгэн бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулж байна. Хүн өдөрт 2 литр ус уух ёстой гэдэг. Гэтэл зүгээр л ус уугаад байх нь сонирхолгүй байгаа хүмүүст мөн нар төөнөсөн халуун өдрүүдэд сэнгэсэн хүйтэн бөгөөд тааламжтай амттай ус уухыг хүсэж байгаа хүмүүст зориулан AdNArt компани дараах бүтээгдэхүүнийг санал болгож байгаа аж. Энэхүү бүтээгдэхүүн бол Ice Ball Flavour It нэртэй жимстэй мөсөн бөмбөлөг хийгчтэй усны шилэн сав юм. Жимстэй мөсөн бөмбөлөг хийгч гэж юу гэсэн үг вэ гэвэл усны саван доторх силиконон бөмбөлөгийг хэлж байгаа хэрэг бөгөөд энэхүү бөмбөлөг хэлбэрийн саванд та өөрийн дуртай жимсээ хийгээд таглаж, дээрх нүхээр нь ус хийн хөлдөөгчинд хийж хөлдөөсний дараа савтай усандаа жимстэй мөсөн бөмбөлгөө хийгээд уух юм. Дуртай жимсний тань амт орсон хүйтэн ус таны амны цангааг тайлахын зэрэгцээ таатай амтаараа сэтгэлийг тань баясгах нь гарцаагүй. Силиконон бөмбөлөг өнгөний сонголтын хувьд хилэн хөх, гаан ногоон, манго шаргал, улаан, цагаан, тод шар гэсэн өнгөний сонголттой. Усны савны таган дахь силиконон шүүгч нь уух үед жимсийг хаах үүрэгтэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *