Хүнийг нүүр царай, дүр төрхөөр нь шинжиж олон сонирхолтой зүйлийг мэдэж болно

3

Эрдэмтэд физиогномикийг худал хуурмаг шинжлэх ухаан гэж зарлаад байгаа. Гэсэн хэдий ч хүний нүүр хувь хүний тухай олон мэдээлэл агуулж байгааг судалгаагаар баталсаар. Нортумбрийн их сургуулийн Кармен Лефеврийн баталж байгаагаар гадна төрхөд гени болон гормон, амьдралын хэв маяг нөлөөлдөг, тийм ч учраас бидний зүрх сэтгэлийн толь байж болно гэжээ.

Та бүхэндээ шинжлэх ухаанаар батлагдсан 7 баримтыг танилцуулах гэж байна: хүний нүүр царай сонирхолтой зүйлийг хэлж чадна. Хүнийг гэрэл зургаар ч таньж болно. Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй, хүний нүүр царай ямар худал хуурмаг байж болохыг хараарай.

1. Нүүрний хэлбэр

Нүүрний хэлбэр нь дарангуйлах/тэргүүлэх шинж чанартай холбоотой болохыг судлаачид тогтоосон. Боулдер дэх Колорадогийн их сургуулийн Кит Уэлкер 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үер ажиглалт хийжээ. Нүүрний өргөн, уртын харьцаа адил байгаа хөл бөмбөгчдийн гоол оруулах тоог тааж болно.

Нүүрний өргөний урттай харьцах харьцаа дунджаар 2 нэгж орчим, АНУ-ын ерөнхийлөгч асан Авраам Линкольных 1,93 нэгж байв.

  • Өөрийн нүүрний харьцааг гаргахын тулд чих хоорондын зайг дээд зовхиноос дээд уруул хүртэл хэмжиж үзээрэй. Энэ тоо бага байх тусам амжилтад хүрэх боломж их байна гэж эрдэмтэд үзэж байна.

 

2. Том эрүү

Лондоны коллежийн хийсэн нэгэн судалгаанаас харахад, тестостероны хэмжээ ихтэй эрчүүдийн эрүү өргөн байдаг ажээ. Энэ гормоны хэмжээ нь идэвх, эрх мэдэл авах хүсэл, бослого гаргах хүсэл зоригтой шууд холбоотой байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд ч мөн адил.

  • Ийм дүр төрхтэй эрчүүдийг найруулагчид кинондоо өргөн ашиглана: босогч, муу эр хүний дүрийг бүтээлгэдэг.

 

3. Үрчлээ

Үрчлээ нь хүний насыг тодорхойлохоос гадна ааш занг тодорхойлно. Инээх, уйлах, хөмсгөө өргөхийн тулд ямар нэгэн булчин идэвхтэй ажилладаг. Ингээд л эзнийхээ сэтгэл хөдлөлд “дасан зохицсон” булчин нүүрэн дээр ил харагдана, тайван байгаа үед ч тэр шүү.

  • “Галууны сарвуу” хэмээх үрчлээс нь нүд эсвэл уруул дээр тогтсон бол таны өөдрөг сэтгэл хөдлөлийг илтгэнэ. Чин сэтгэлээсээ инээдэг сэтгэл хөдлөл ихтэй хүн. Харин хөмсөг эсвэл духан дээрх үрчлээ нь маш нухацтай хүн ажээ.

 

4. Нэг кадраар мэргэжил тодорхойлох

Илүү дээр гарна гээд бид нэг талаараа хазайж зургаа даруулдаг. Өмнөд Австралийн их сургуулийн эрдэмтэд судалгаа хийгээд нэгэн дүгнэлтэд хүрчээ. Үүний шалтгаан нь маш гүнзгий агууламжтай. Инженер, математикч, химичид зураг даруулахдаа ихэвчлэн баруун хацраа камер руу харуулна, харин урлаг судлаачид нүүрнийхээ зүүн талыг ил гаргаж байв.

  • Мөн энд хүйсийн ялгаа ч илэрч байв: эмэгтэйчүүд толгойгоо баруун тийш болж зүүн хацраа харуулж байв. Хүний зүүн талын нүүр царай илүү дээр байдаг гэдгийг судлаачид тогтоосон. Яагаад гэвэл энэ хэсгийг тархины баруун хэсэг хариуцдаг ажээ.

 

5. Таны селфи – таны товч намтар

Сингапур дахь Наньянийн технологийн их сургуулийн Лин Кин нь Sina Weibo (Twitter-тай адил төстэй) дахь 123 селфигээс нэгэн дүгнэлт хийжээ – селфи болон хүний зан ааш холбоотой. Илүү найрсаг хүмүүс өөрсдийгөө доороос дээш авдаг. Шинэ мэдрэмж эрэлхийлж байгаа хүмүүс туршилт хийж зураг дээр хэрхэн гарах бол гэж айж ичдэггүй байна. Невротизмоор шаналж байгаа хүмүүс “нугасан” царайтай зураг дардаг ажээ.

  • Судалгаанд оролцсон оюутнууд хүмүүсийн зургийг хараад нарийн тодорхойлж чадаагүй. Учир нь селфи дээр хүмүүс байгаагаасаа илүү гарахыг хичээдэг тул өөрийн зан аашаа нуудаг байна.

 

6. Хамрын хэмжээ болон амбиц

1700 нүүр царай харуулсан гэрэл зургийг судалсан судалгааны ажил буюу хамар судалсан ажлын үр дүн 2013 оны Нүүр-гавлын мэс заслын сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэгдэн гарчээ. Судлаачид 14 төрлийн хамар судалж үзсэн, ааш зангийн хувьд ч төрөл бүрийн хүмүүс. Хамар том байх тусам амбицтай байгааг баталсан байна. Ийм хүмүүс перфекционизм үзэл бодолтой, бүгдийг төгс хийхийг хүснэ.

  • Хамрын үзүүр хүртэл хүний зан чанарыг тодорхойлно гэж эрдэмтэд үзэж байна. Том бөгөөд зөөлөн бол санхүүгийн найдвартай хөрөнгө оруулагч, хэрвээ жижиг бөгөөд эмх цэгцтэй бол – мөнгөний хуримтлалд төдийлөн анхаарал тавихгүй ажээ.

 

7. Дориан Грейн эффект

Бие биенээс нь ялгахын эцэсгүй хоорондоо маш адилхан ихрүүд ч гэсэн нас нэмэгдэх тусам өөр болдог байна. Ген генээрээ үлдэнэ харин амьдралын хэв маяг хүний гадаад төрхийг эрс өөрчилдөг. Хорт муу зуршил хүний нүүрэн дээр “хэвлэсэн” мэт л харагдана.

  • Архичин хүнийг хэн ч хараад хэлж чадна. Гэхдээ нөгөө талаасаа хүнийг гадаад үзэмжээр нь шууд тодорхойлох амаргүй. Жишээ нь, олон удаагийн үйлдлээр хүн алсан алуурчид сахиусан тэнгэр шиг царайтай байсныг мартаж болохгүй.

 

Бонус: гоо сайхан= энэрэнгүй сэтгэл

Принстоны их сургуулийн сэтгэл зүйч Александр Тодоров нэгэн зүйлд итгэлтэй байна: бид шинэ хүнтэй танилцаад тэр хүний тухай сэтгэгдэл өөртөө үлдээдэг, энэ сэтгэгдэл хуурамч байх нь элбэг. Гоё сайхан хүмүүсийг бид ухаантай, сайхан сэтгэлтэй гэж боддог, мөн биеэ авч яваа байдалтай нь уялдуулж хүнийг тодорхойлох тал ч бий.

Тодоров оюутнууддаа төрөл бүрийн фото-роботуудын зураг үзүүлж дүгнэхийг хүсжээ. Хүүхдийн царайтай адил хүмүүс – дугуй царайтай, том нүдтэй – дуулгавартай, энэрэнгүй, өрөвч, эмзэг гэж дүгнэв. Муухай, барзгар, нүүрний харьцаа нь алдагдсан хүмүүсийг нөхөрсөг биш  зан ааштай гэж оюутнууд дүгнэжээ.

  • Хүний тухай сэтгэгдэл хуурамч байсныг та эргэн санаарай. Эхний удаа сайхан сэтгэгдэл төрүүлсэн хүмүүс таныг гонсойлгосон байна уу? Харин таны итгэл үнэмшлийг төрүүлж байгаагүй хүмүүс сайхан хүн байжээ. Номыг хавтсаар нь дүгнэдэггүйн адил хүнийг ч бас царайгаар нь дүгнэх хэрэггүйн баталгаа энэ юм.

Энэхүү нийтлэлд бид 3 алдартай гэмт хэрэгтний зургийг тавьсан. Та олж чадсан уу? Линдси Лоханыг оруулалгүйгээр

Гаднаас нь харахад энгийн сэтгэл татам хүмүүс – жинхэнэ гэмт хэрэгтнүүд: алуурчин, хүчирхийлэгч Тэд Банди, хэрций эмэгтэй алуурчин Розмари Уэст, мөн хууль тогтоомжийг байнга зөрчиж байдаг Жерими Микс – АНУ-ын хамгийн царайлаг гэмт хэрэгтнээр шалгарсан нэгэн. Тэрээр шоронгоос гарсныхаа дараа загварын ертөнцөд өөрийнхөө байр суурийг амжилттай олж чадсан, хүмүүс сайн тал руугаа өөрчлөгдөж чаддагийн нэг тод жишээ гэж найдаж байна.

Хэн нэгэнтэй танилцсаны дараах таны сэтгэгдэл дандаа зөв байдаг байсан уу эсвэл танд алдаж байсан удаа байна уу? Хүнийг нүүр царайгаар нь тодорхойлж болно гэж бодож байна уу? Физиогномикийг хүний толгой эргүүлсэн ээлжит явуулга гэж бодож байна у?

54
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
15
ХарамсалтайХарамсалтай
14
ХөөрхөнХөөрхөн
14
БурууБуруу
11
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *