Өөрийнхөө хүсэл зорилгыг олоход туслах 5 зөвлөмж

3

Зураач Эль Луна (Elle Luna) өөрийгөө хэрхэн нээх тухай асуултыг өөртөө тавьж нэгэн пост бичжээ. Хүн өдөр тутмын амьдралаас хэрхэн салж хүсэл, үүрэг хариуцлагаа ялгаж салгаж сурахад туслахыг хүссэн байна. Түүний нийтлэлийг хэдхэн хоногийн дотор 5 сая гаруй хүн уншиж сошиал сувгаар хуваалцсан бөгөөд тэрээр нийтлэлээ баяжуулж “Үүрэг болон хүслийн зааг” гэсэн ном болгон гаргажээ.

Номонд дурдагдсан зарим нэг хэсгийг танд товчлон хүргэж байна, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд тус болно гэж найдлаа.

Бид өдөр болгон “ёстой” болон “хүсэж байна” гэдгийн аль нэгийг сонгодог

Ёстой/хэрэгтэй – эргэн тойрны ертөнц хүчээр нааж байгаа зүйл. Хэрхэн амьдрах тухай бидний эцэг эх, найз нөхөд, нийгэм, бусад хүмүүсийн үзэл бодол шингэсэн. “Ёстой” гэж сонголт хийсэн бол бид дэлхий ертөнцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг.

Хүсэж байна – бидний өөрсдийн үнэхээр хүсэж байгаа зүйл. Их бага гэлтгүй бидний мөрөөдөл, чин сэтгэлээсээ хүссэн зүйл. Тэнэг хүсэл, зугаа – биднийг баяр хөөртэй болгох зүйл. “Хүсэж байна” гэдгийг сонгосон бол бид өөрсдийгөө хөгжүүлэх зам руу орно.

Өдөр болгон энэ сонголтыг хийхэд хүрнэ. Зөв эсэхийг нь ойлгохын тулд дараах асуултанд хариулах болно:

 

Яг одоо хийж байгаа зүйл – ажил, карьер эсвэл нэр хүнд/өөрийн хүсэл зорилго уу?

  • Ажил – Даваагаас Баасан хүртэл 09.00-18.00 цаг хүртэл хийдэг зүйл. Ажлыг бид мөнгөний төлөө хийнэ. Өглөө ирж ажиллаад (эсвэл ажил хийж байгаа дүр эсгэнэ), орой баяртай нь аргагүй гэр рүүгээ дэгдэнэ.

  • Карьер – ахиж дэвших систем. Ажил, гэхдээ илүү их шагнал авч ахиж дэвшихийн төлөө хийх ажил юм. Карьерийн үед алдаа гаргаж бүхнээ алдахаас үхтлээ айна. Тиймээс нурж унатлаа зүтгэдэг.

Хүсэл зорилго – мөнгө, амжилтаас үл хамааран хийх ажил. Хөдөлмөр – өөрөө шагнал болно. Энэ л таны “хүсэж байна” гэдэг зүйл.

Билл Гейтс зүгээр л програмчлах дуртай байсан. Стив Жобас бүх хүнд ажлуудыг хялбарчлахыг хүсэж байсан. Генри Форд өөрийн гэсэн зохион бүтээсэн зүйлтэй болохыг мөрөөдөж байсан. Энэ бүх түүх амжилттай хүмүүсийнх – мөрөөдлийнхөө төлөө явсан хүмүүс юм.

Та юу хийж байна вэ?

 

За, та “хүсэж байна” гэсэн сонголтыг хийлээ. Тэгээд юу хүсээд байна вэ? Олон хүн юу хүсэж байгаагаа мэддэггүй эсвэл мартсан байдаг.

Бид “хэрэгтэй/ёстой”-д хэтэрхий их умбасан учраас өөрсдийгөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй болсон байдаг. Чухам юу хүсээд байгаагаа мэдэхэд маш амархан:

  • Ээж рүүгээ залга. Хүний хүсэл, мөрөөдөл бага наснаас илэрч эхэлсэн байдаг. Тиймээс юунд дуртай байсан, юу мөрөөдөг байснаа асуу.
  • Чөлөөт цагаараа хийдэг зүйлээ анхаар. Бидний хүсэл мөрөөдөл хоббигоор илэрдэг – хэдэн цагаар ч хамаагүй хийсэн ядардаггүй. Таны сэтгэлийг юу сэргээж байна? Мөнгөний төлөө бус, зүгээр л таалагддаг учраас хийж байгаа тэр зүйл.
  • Атаархдаг хүнээ бодоорой. Тэр юу хийдэг вэ? Тэр ямар түүхтэй вэ? Тэр амжилтад хэрхэн хүрсэн бэ?
  • Боодол стикер ав. Стикер дээр өөрийнхөө мөрөөдөл, ур чадвараа бич. Хэрэгцээ шаардлагаа биш (шинэ айфон бол мөрөөдөл биш), их бага гэлтгүй өөрийнхөө мөрөөдлийг. Энэ бяцхан алхам таныг том зүйл хийхэд түлхэц болно.

 

Та юунаас айж байна вэ?

Юу хүсэж байгаагаа сонгоод айдастай учирч болно. Чухам айдас таныг хүслээсээ ухрахад хүргэж “ёстой” гэдэг сонголт руу түлхэнэ.

Таны айдсыг авч үзэцгээе.

  1. Хуудас цаас аваад таныг зогсоож байгаа бүх зүйлийг дугаарлан жагсааж бич (таны айдас).
  2. Айдас болгоныг авч үзнэ. Таны мөрөөдлийг эвдэх зүйл мөн үү? Таны амьдралд нөлөөлөх үү? Бодит айдас уу?
  3. Айдсынхаа эсрэг талд бүгдэд нь хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө бич.

 

Айдас гэдэг үл үзэгдэх хана болохыг та ухаарна. Тэр ханыг нураах уу, үлдээх үү гэдэг нь таны шийдэх хэрэг.

Эль Луна түгээмэл айдаст ийнхүү хариулж байна:

  • Дуртай ажил мөнгө авчрахгүй бол яах вэ? Үндсэн ажлаасаа татгалзах хэрэггүй. Хамгийн гол нь өдөр болгон өөрт таалагдах зүйлээ хийж байх хэрэгтэй. Ингэж байж та амжилтад хүрч чадна.
  • Цаг гарахгүй бол яах вэ? Дуртай ажил хүч шавхахгүй. Оройн цагаар эсвэл амралтын өдрөөр, цайны завсарлагаар ч хийж болно. Чөлөөтэй цаг олдох бүрт хий. Хэрвээ таны үндсэн ажил бүх цагийг чинь үрээд байвал өөр ажил олж хийхийг хичээ. Өөрийн хүслийг орхиж болохгүй.
  • Бүтэмжтэй зүйл болохгүй бол яах вэ? Нэгдүгээрт, бүх зүйл бүтнэ. Хоёрдугаарт, алдсан боломжинд харамсаж байхаар туршаад үзэхэд буруудахгүй.

 

Та энд байсаар л байна уу?

Өчүүхэн гэхдээ чухал зүйл: “хүсэж байна” гэдгийг сонгоход ажиллах хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа зүгээр мэдэх нь юу ч биш. Хийх нь хамгийн чухал. Бага багаар алхаж мөрөөдөлдөө хүрнэ.

22
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *