Таныг хэт хурдан хөгширч байгааг илтгэх бие махбодийн 6 өөрчлөлт

4

Хөгшрөх хурд удамшиж бус гадаад хүчин зүйлээс нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоожээ. Хөгшрөх явцад генетик 20%-иар л нөлөөлнө. Судалгаанаас харахад зарим нэг хүмүүс бусдаас 3 дахин хурдан хөгширч байхад зарим нэгний биологийн цагийг жилийн 16 хуанлийн сараар тооцоолж байна. Биологийн нас хүний гадаад төрхөнд шууд илэрдэг. Нас чацуу хэдий ч нэг нь залуу, нөгөө нь эсрэгээрээ наснаасаа хөгшин харагддаг.

Таны бие махбодь илүү хурдан хөгшрөөд байгаагийн 6 шинж тэмдгийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Хэт хуурай эсвэл хагарсан арьс

Арьс хөгшрөх явц 25 наснаас эхэлдэг хэдий ч гадны таагүй хүчин зүйлсээс шалтгаалж үүнээс ч эрт эхэлж болно. Цаг явах тусам нүдэн дээр ил харагдах ажээ. Насны өөрчлөлт нь эрс хурдтай явж байгаа хүмүүсийн арьс эрт хөгширч эхэлдэг.

Хэрвээ таны арьс архаг хуурай, мэдэгдэхүйц хагарсан, пигментийн толботой, үрчлээтэй болж байвал магадгүй дотоод шүүрлийн булчирхайтай холбон үзнэ.

Гормоны асуудлаас гадна арьсны эрүүл бус байдал нь эрүүл бус амьдралын хэв маягтай холбоотой. Буруу хооллолт, нарнаас хамгаалах тос хэтрүүлэн түрхэх, стресс – энэ бүгд арьс нөхөн төлжих үйл явцыг удаашруулдаг.

  • Хэрхэн таслан зогсоох вэ: эрүүл, тэнцвэрт хоол идэхийг хичээнэ: ногоо, ногоон навчит ногоо, жимс, жимсгэнэ, ханаагүй тосоор баялаг хүнс (самар, ургамлын тос, үр).

 

2. Унжсан зовхи

Зовхины нимгэн арьс гадны болон дотоод таагүй хүчин зүйлд өртөмтгий байдаг, жишээ нь: ядрах, дутуу нойртой явах, стресс, хэт ягаан туяаны дутагдал. Хөгшрөлтийн эхний шинж тэмдэг чухам энэ хэсгээр эхлэн илэрдэг.

Доод зовхи унжиж уут шиг болох тэр цагаас эхлэн илүү хөгшин харагдана. Нүд орчмын булчинд байнга ачаалал өгч байгаа учраас арьсны тонус алдагддаг. Сунасан арьсанд өөх тос хуримтлагдаж унжих ажээ.

Өндөр настай хүмүүсийн хувьд энэ бол зайлах газаргүй шинж тэмдэг, хэрвээ 40 наснаас өмнө энэ шинж тэмдэг илэрсэн бол дотоод эрхтний үйл ажиллагаа доголдсон, бие махбодь хурдтайгаар хөгширч байгааг илэрхийлнэ. Зарим нэг тохиолдолд насны өөрчлөлтийн нөлөөнөөс бус харин нүүр царайны анатомийн онцлогоос хамаарч зовхи унждаг байна.

  • Хэрхэн таслан зогсоох вэ: бүтэн нойр авч бай, давсны агууламж өндөртэй хоолноос татгалз, ус их уу, нүд орчмын арьсыг өдөр болгон арчилж байхыг хичээнэ.

 

3. Сарын тэмдгийн давтамж өөрчлөгдөх

Сарын тэмдэг үзэгдэх хугацаа тогтворгүй болж байгаа нь эрт цэвэршиж байгаагийн шинж байж болно. Эмэгтэйчүүд 46-54 насны хооронд цэвэршиж эхлэхийг хэвийн, эрүүл гэж үздэг. Хэрвээ цэвэрших үзэгдэл 40 наснаас өмнө илэрч байгаа бол дотор эрхтний хөгшрөлт явагдаж байгаатай холбоотой байж болно.

Эрт цэвэршиж байгаагийн бусад шинж тэмдэг гэвэл нойргүйдэх, халууцах эсвэл даарах, сэтгэл санаа огцом өөрчлөгдөх зэрэг ажээ.

  • Хэрхэн таслан зогсоох вэ: тогтмол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлнэ, дотор эрхтний үрэвслийг бага дээр нь дарж эмчлэх хэрэгтэй, амин дэмийн хэрэглээг хэтрүүлж болохгүй. Эрт цэвэрших нь эмэгтэйчүүдийн мэс засал хийлгэсэнтэй холбоотой байдаг. Анхны шинж тэмдэг илэрсэн л бол эмчид яаралтай хандаарай.

 

4. Биеийн хүч сулрах

Шатаар өгсөх, явганаар алхах зэрэг биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх болгонд хэцүү байвал зөвхөн биеийн ачаалал авах чадвар буурсантай холбон тайлбарлахгүй мөн биологийн нас болон үнэмлэх дээрх насны ялгаа их байгааг илтгэнэ.

40 наснаас хойш хүний булчин суларч эхэлдэг. Энэ бол хэвийн үзэгдэл тул байнгын идэвхтэй хөдөлгөөний тусламжтайгаар сулрах явцыг удаашруулна.

  • Хэрхэн таслан зогсоох вэ: таны сэтгэлд нийцэх спортын төрлөөр хичээллэ, хүчээр хийхгүй тийм төрөл байвал сайн. Йог, бүжиг, дугуй… Өдөр тутмын амьдралаа идэвхтэй өнгөрүүл: цахилгаан шатны оронд шатаар алх, унаанд суухын оронд явган алхаарай.

 

5. Үс мэдэгдэхүйц унаж, хугараад байна уу

Өдөрт 50-125 орчим үс унаж байгааг эрүүл насанд хүрсэн хүний хувьд хэвийн гэж үзнэ. Хэрвээ үс самнах болгонд үс туг тугаараа унаад байвал бие махбодийн үйл ажиллагаа доголдож байгааг илтгэх ажээ. Энэ үед яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

Эрт халцрах нь ихэнх тохиолдолд гормоны тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой. Бие махбодь хурдацтайгаар хөгшрөхөд өвхөн толгойн үс төдийгүй биеийн бусад хэсгийн үс ч ихээр унаж эхэлдэг.

  • Хэрхэн таслан зогсоох вэ: өөрт тохирох арчилгааны бодис сонгож аваарай, эрүүл хоол хүнс хэрэглэнэ, омега-3-аар баялаг хоол хүнс үүнд хамаарна, үсээ хамгаал, ялангуяа наранд явж байхдаа.

 

6. Нойрны хэмнэл алдагдах

Нойрны хэмнэл алдагдах нь настай холбоогүй харин хөгшрөлтөнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөнөөс гарах үр дагавар юм.

60-аас дээш насны хүмүүс нойронд сэргэг болох, нойрсох хугацаа багасах, эрт босох зэргийг хэвийн гэж үзнэ. Насны өөрчлөлттэй уялдан кортизолын хэмжээ ихэсдэг бөгөөд тайван нойрсоход нөлөөлж эхэлдэг байна. Хэрвээ нойрны асуудал эрт эхэлж байгаа бол бие махбодь хөгширч байгааг илтгэнэ.

  • Хэрхэн таслан зогсоох вэ: стрессийг йод эсвэл усан сэлэлтээр эмчилж болно, унтахаасаа өмнө зурагт, утсаа оролдохын оронд ном уншиж тайвшраарай.

Эрт хөгширч байгаагийн шинж тэмдэг илрэнгүүт эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар хөгшрөлтийн явцыг удаашруулж болно. Гэхдээ өөрийгөө дур мэдэн эмчлэх хэрэггүй гэдгийг анхаараарай.

Залуу насаа хадгалах нууцыг та мэдэх үү? Бидэнтэй сэтгэгдлээр хуваалцаарай.

114
ГоёГоё
28
БахархмаарБахархмаар
26
ГайхмаарГайхмаар
26
ХөөрхөнХөөрхөн
25
Ха ХаХа Ха
23
ХарамсалтайХарамсалтай
20
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Гэрэл Туяа

    Б. Гэрэл Туяа

    2018/04/19 at 22:39

    Puuh

  2. Б. Гэрэл Туяа

    Б. Гэрэл Туяа

    2018/04/19 at 22:39

    Puuh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *