Үзэсгэлэн гоо бүсгүйгээс үзэшгүй муухай төрхтэй болж хувирсан нэгэн эмэгтэйн зүрх шимшрүүлэм бодит түүх

0

Эрүүл мэндийн асуудал, дотнын хүнээ алдах хүнд үе, хүмүүсийн доог тохуу хийж байгааг даван туулж чадсан Мэри үнэхээр сэтгэлийн хаттай нэгэн байжээ. Тэрээр хүүхдүүдийнхээ энэрэлт ээж нь байж чадсан юм. Хүүхдүүдээ өлсгөж, ядуу зүдүү амьдралаар амьдруулсангүй, тэдэндээ сайхан ирээдүйг бэлэглэж чадсан нэгэн.

Мэри энн Вебстрер 18 дугаар зууны 70-аад онд олон хүүхэдтэй ядуу айлын гэр бүлд төржээ. Түүнээс гадна 7 хүүхэд тэр айлд өсөж байсан юм. Залуу бүсгүй Лондонгийн эмнэлэгт сувилагч хийдэг байсан гэх мэдээлэл байдаг бөгөөд нөхөрт гартлаа сувилагчаар ажиллажээ. 1903 онд 29 насандаа цэцэгчин-гоёл чимэглэл хийдэг Томас Бевантай гэр бүл болж нөхрөөрөө овоглох болов. Нөхөрт гартлаа жирийн л нэгэн бүсгүйн амьдралаар амьдарч байсан гэдэг. Үе тэнгийн охид бүсгүйчүүдийн адил Мэри жирийн л нэг бүсгүй, магадгүй илүү үзэсгэлэнтэй ч гэж хэлж болохоор.

Он жил өнгөрөх тусам булчин, үе мөчөөр нь өвдөж байгааг бүсгүй мэдрэх болсон байна. Үүнээс гадна толгой нь ч байнга хүчтэй өвдөж эхэлсэн юм. Таагүй шинж тэмдгүүд илэрч байсан ч Мэрид өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих цаг зав байсангүй, тэр хүүхдүүдээ асрах, хүмүүжүүлэх ёстой байв. Нөхөртэйгөө сууснаас хойш тэд 4 хүүхэдтэй болжээ.

Дээр дурдсан шинж тэмдгүүдээс гадна гадаад үзэмж нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Мэри Эннийн нүүр царай бүдүүн баараг болохын зэрэгцээ хамар, доод эрүү болон чих нь томорч эхэлжээ. Хэсэг хугацааны дараа эмч нар эмэгтэйн өвчний оношийг тогтоож чадсан юм – энэ бол акромегал. Уг өвчин нь өнчин тархины үйл ажиллагаа доголдсоноос үүдэн өсөлтийн даавар болох соматотропин ихээр ялгарч эхэлдэг. Одоо цагт уг өвчнийг оношилж эмчилгээг амжилт хийж чаддаг болжээ. Харамсалтай нь тэр үед анагаахын шинжлэх ухаан уг өвчнийг төдийлөн сайн судалж чадаагүй байсан тул хэрхэн эмчлэх талаар олигтой мэдлэггүй байжээ. Ингээд Мэригийн гоо үзэсгэлэнгээс ямар ч ул мөр үлдсэнгүй.

Түүний этгээд онцгой гадаад үзэмжийг хүмүүс анхаарч эхэлжээ, зарим нэг нь дооглож өнгөрнө. Энэ бүх өөрчлөлтийг нөхөр нь үл тоон эхнэрийгээ хайрлаж халамжилсан хэвээр байсан бөгөөд салах ямар ч бодолгүй байжээ.

1914 онд Мэригийн нөхөр Томас өөд болж гэр бүлд нь уй гашуу тохиолдлоо. Түүний хувьд хамгийн хүнд хэцүү үе ирлээ. Дөрвийн дөрвөн хүүхдээ яаж ийж байгаад хооллох хэрэгтэй байдаг. Эхлээд ажил гололгүй таарсан болгоныг л хийдэг байжээ. Санамсаргүй байдлаар “хамгийн муухай царайтай эмэгтэй”-г шалгаруулах тэмцээн Англид болно гэдгийг олж мэдсэн юм. Мэри ч тэмцээнд оролцохоор шийдсэн бөгөөд тэргүүн байрыг эзэлж чаджээ.

Хэд хэдэн удаа өндөр шан харамжтай үзүүлбэрт оролцсоноор аж амьдрал нь өөдөлж байх үед 1920 онд америкийн зэрэмдгүүдийн циркийн эзэн Сэм Гампетц өөрийнхөө шоунд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдэг. Мэри Энн ч саналыг хүлээн зөвшөөрч тэрээр гэр бүлийнхээ хамтаар Америкийг зорьжээ. Нью-Йоркод Кони-Айландад байрлах циркдээ л ажилладаг байв. Мэри Европт дахин ганцхан удаа л очсон юм. Тэрээр Парист зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд урилгаар оролцсон нь тэр.

1933 онд Мэри 59 насандаа өөд болжээ. Магадгүй өвчин нь ихэд хүндэрсэн болов уу гэсэн таамаг явдаг аж. Акромегали оноштой хүмүүсийн хувьд дотор эрхтэн нь ч гэсэн томорч нэг нэгнээ дардаг, мөн цусны даралт ихсэх оноштой болдог байна.

Ахин хэлэхэд: Эрүүл мэндийн асуудал, дотнын хүнээ алдах хүнд үе, хүмүүсийн доог тохуу хийж байгааг даван туулж чадсан Мэри үнэхээр сэтгэлийн хаттай нэгэн байжээ. Тэрээр хүүхдүүдийнхээ энэрэлт ээж нь байж чадсан юм. Хүүхдүүдээ өлсгөж ядуу зүдүү амьдралаар амьдруулсангүй, тэдэндээ сайхан ирээдүйг бэлэглэж чадсан гайхалтай нэгэн ажээ.

17
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *