Хөгшин хүн гэж хэлмээргүй, дэндүү мундаг бас гайхалтай үлгэр жишээ болсон 16 өвөө

0

Хүүхэд бүрийн хувьд аав нь жинхэнэ баатар эр, харин өвөө – бүхнийг дийлэгч чадалтан байдаг. Тэр бүх зүйлийг хийж чадна, бүгдийг мэднэ, мэдэхгүй бүх зүйлийг тайлбарлаж өгнө. Өвөөтэй байхад хэзээ ч уйдахгүй, яагаад гэвэл тэр алтан гартай, зөөлөн сэтгэлтэй. Зарим нэг өвөө нар өндөр настай ч гэсэн дайчин зангаа тавилгүй сайхан харагдаж чадаж байна. Тийм ч учраас бид тэднийгээ хайрладаг.

Өвөө болгон өөрийнхөөрөө сайхан бөгөөд супер баатар байгаа. Үүнийг батлах хэд хэдэн гэрэл зургуудыг танд сонирхуулъя.

Миний өвөө 72 настай

© couplacuties / reddit

 

Өчигдөр аав минь хуримласан, харин өнөөдөр тэр 80 насныхаа ойг тэмдэглэлээ

© lateralus1075 / reddit

 

Танилц миний өвөө, өнөөдөр түүний 89 насны төрсөн өдөр нь болж байгаа юм

© brunneous / reddit

 

Өвөө гэрэл зураг дээр их гоё гардаг. Залуу байхдаа ямар загварлаг байсан гэж санана. Тэр 77 настай

© 88MilesPerFortnite / reddit

 

Өвөөг тоглоом захиалсан гэдгийг сонсоод тэвчилгүй ирж үзлээ. Манай найз нарынхаас мундаг юм гээч

© bunzthomas / reddit

 

Өвөөгийнхөө 100 насны ойгоор гэрэл зургийг нь авч өгсөн

© sunkengiraffe / reddit

 

Өвөө 74 настай, барбекю хийнэ, амьдралын амтыг мэдэрсээр л…

© HumanNutrStudent / reddit

 

91 настай өвөө маань гэрэл зураг даруулахдаа малгайгаа сольж өмсөе гэж гуйгаад, ингээд өмсчихвөл яг над шиг догь харагдана гэнэ дээ

© unfortunatedelaney_ / reddit

 

Аавыг орлосон өвөө минь байгаа юм. Тэр хамгийн мундаг бас хөгжилтэй залуу. Миний мэдэх хүмүүсийн дунд түүн шиг хүн байхгүй ээ

© thatsmadbro_ / reddit

 

Энэ газрын зураг өвөөд минь их үнэ цэнэтэй, сүүлийн хэдэн жил тэр ингэж аялж дээ

© Griefer420Troll / reddit

 

50-иад оны үед өрсөлдөгчөө нокаутаар унагаж байгаа зургаа өвөө гайхууллаа

© KellUmAll / reddit

 

101 настай өвөө маань хамгийн сайн найз Бобынхоо 100 насны төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулж өглөө

© Lourdez01 / reddit

 

70 настай аав минь 10 настай хүү шиг гэрэлт сэлмээр тоглож дэггүйтнэ гэнэ

© mileyscience / reddit

 

Аав минь 68 настай. Түүний тарьсан жимс нь 40 фунт болж ургасанд их баяртай байгаа

© jazzy_jackie / reddit

 

Өвөө найзынхаа хамтаар 1942 онд авахуулсан болон өнөөдрийн зургийг харьцууллаа. Тэр хоёр 93 насыг зооглоод байна

© squidreynolds / reddit

 

Миний элэнц эцэг 107 нас хүрч байгаа юм. Надаас бүхэл бүтэн 94 насаар ахмад хүн шүү дээ

© Mr_Mustache1011 / reddit

Таны өвөө супер баатар уу? Түүнтэй холбоотой хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаарай.

51
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *