6.5 сая доллартай бол тансаг хөвөгч арал-гэрт тухлах боломжтой

0

6.5 сая доллартай бол тансаг хөвөгч арал-гэрт тухлах боломжтой


Хөвөгч гадаргуу дээр байрласан өндөр зэрэглэлийн зочид буудлын сүлжээг байгуулахыг зорьж байсан ч эцэстээ өөрийн нэрийн ORSOS Islands төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн Gábor Orsós гэгч эрхмийн төслийг та бүхэнд танилцуулъя. Аялал жуулчлал болон үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жил ажиллаж, баялаг туршлага хуримтлуулсан тэрээр амьд байгаль, хүрээлэн буй орчин руу улам бүр тэмүүлж байгаа мэдрэмжийг орчин үеийн амьдралын хэв маягтай хослуулсан усан дээр хөвөгч арал-гэрийг бүтээхээр шийдсэн ба түүний төслийн үр дүн болсон ORSOS Islands-ын зургуудыг сонирхоно уу.37 гаран метрийн урттай, 20 орчим метрийн өргөнтэй, 1000 хүртэлх метр квадрат амьдрах орон зайг санал болгосон ORSOS Islands нь гурван давхартай бөгөөд хоёр хүний зургаан унтлагын өрөө, шүршүүр болон угаалгын өрөө, гал тогоо, оффис, амралтын өрөө гэх мэтчилэн хэрэгтэй гэсэн бүхнээр бүрэн тоноглогдсон байна. 12 хүртэл тооны хүмүүс байрлах боломжтойн дээр шаардлагатай гэж үзвэл дөрвөн ажилчин бүхий ажилчдын баг бас байж болох аж. Хөвөгч арал-гэрийн хамгийн дээд талд нарнаас хаасан хаалт бүхий 15 хүртэл хүний суудалтай нарлах гадаах тавцан дээр ил гал дээр шарсан мах тэргүүтнээр үйлчлэх зуушны газар, уушийн газрууд байгаагийн зэрэгцээ том жакуззи байрлажээ. Дунд талын давхарт наран угаал, сэлэлт болон янз бүрийн усан спортоор хичээллэх боломжтой том талбай байгаагийн эсрэг талд олон талын зориулалтаар ашиглаж болох гадаах талбайг шийдэж өгсөн байна. Түүнчлэн энэ давхрын дотоод хэсэгт гал тогоо, баар, зоогийн газар зэргийг байрлуулжээ. Хөвөгч арал-гэрийн бас нэгэн онцгой хэсэг болсон нөөц гадаах талбайд наранд шарах бас нэгэн талбай, гадаах шүршүүр байрлуулсны зэрэгцээ энд мөн усан спортын хэрэгсэл, шумбалтын хэрэгсэл гэх мэтийг хадгалсан агуулахын өрөө ч байрласан байна. Дунд талын давхрын дотоод хэсэгт өргөн уудам зочны өрөө, лаунж байрлуулсан ба зочны өрөөгөөр дамжин зургаан унтлагын өрөө рүү очих боломжтой аж. Усан доор байрлах доод талын тавцангийн хэсэгт гэрийн театр, караоке, бүжиг гээд энтертайнмент хэсэг агуулагдаж байгаа юм. Энэ хэсэг ч мөн том гал тогоо, жижиг засварын хэсэг, угаалгын газар гэх мэт хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л зүйлсээр хангагдсан байна. Амьд байгалийн дунд гайхалтай тав тухтай, чөлөөтэй амарч цэнгэн тухлахад тань танд 6.5 сая доллар шаардлагатай бөгөөд Gábor Orsós-ын багийнхан таны мөнгөний хариуд энэ тансаг хөвөгч арал-гэрийг бүтээж өгөх юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. ariunbold_gg

    2012/12/15 at 12:26

    1st wowowoww

  2. Aniraa_97

    2012/12/15 at 16:41

    2st uneheer gaihaltai

  3. villaa

    2012/12/15 at 19:17

    :194: hze negen odor tsunami ireed nuraanda xaxa muuhai muu yortoi te :p kkkk :194:

  4. uniQu3

    2012/12/15 at 21:19

    тансаг тансаг

  5. hiter_tt

    2013/01/05 at 17:06

    goe ain minii moroodol negeer nemegdlee geshh

  6. Зочин

    2013/01/14 at 19:24

    fake

  7. jimctu

    2013/01/20 at 06:04

    :p[img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *