Хэрэв та өдөр болгон улаан лоолийн шүүс уувал таны биед дараах 8 өөрчлөлт гарах болно. Эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавьдаг хүний юугаар ч сольшгүй хүнс

2

Жингээ хасч, эрүүл мэнддээ анхаарах, сэтгэл санааг тайвшруулах, арьсны эрүүл мэнд сайжрах гэдэг бол таны дараа жил хийх ажлын төлөвлөгөө шиг зүйл биш юм. Харин та өдөр болгон шинэхэн улаан лоолийн шүүс уудаг болбол дээрх бэрхшээлүүдийг давж, амжилтад хүрч болно. Энэ шүүсний ашигтай чанар нь тоолж баршгүй их бөгөөд зөв, эрүүл хооллолтын төлөө санаа тавьдаг хүний юугаар ч сольшгүй хүнс юм.

Олон хүн ийм хөнгөн аргаар эрүүл саруул болох сонирхолтой байх нь мэдээж бөгөөд энэ удаа улаан лоолийн шүүсийн ашиг тусын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Анхааруулж хэлэхэд уг шүүсийг зөвхөн шүүс хэлбэрээр хэрэглэх бөгөөд ямар нэг давс болон өнгө оруулагч, амтлагч хольж болохгүй.

Хорт хавдрын эрсдэлийг бууруулна

© rob3000 / depositphotos

Улаан лооль нь ликопин хэмээх пигмент ихээр агуулдгаас улаан өнгөтэй бөгөөд энэ пигмент нь хорт хавдрын эсрэг хамгийн хүчтэй үйлчилгээ бүхий антиоксидант юм. Мөн хорт хавдрын тархалт, хавдрын өсөлт зэргийн эсрэг урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй байна. Улаан лоолийг дарж нягтаршуулсан нөхцөлд ч ликопины шинж чанар нь алдагддаггүй юм.

 

Зүрхний өвчинд сайнаар нөлөөлнө

© blueringmedia / depositphotos

Зүрх судасны өвчин бол дэлхий дээрх голлох өвчний эх үүсвэр буюу үхлийн үндсэн шалтгаан юм. Японы судлаачид нутгийн 481 хүн дээр тодорхой туршилт явуулжээ. Тэд бүтэн жилийн турш улаан лоолийн шүүсийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэглэсэн байна. Ихэнх хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээ болон цусны даралт багассан байна. Улаан лоольд багагүй кали байх бөгөөд чухам энэ бодис нь зүрх судасны системд хангалттай сайн тэжээл өгч илүү хүчирхэг, эрүүл болоход тус болдог билээ.

 

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө

© [email protected] / depositphotos © [email protected] / depositphotos

Бусад жимс ногоог бодвол улаан лооль нь их хэмжээний серотонин агуулна. Тиймээс аяга улаан лоолийн шүүс ууснаар та бас давхар аз жаргалын номер нэг даавар ууж байна гэсэн үг ба энэ нь хүний сэтгэл санааг тайвшруулж сэргээдэг, сэтгэлийн янз бүрийн түгшүүр зовиурыг үгүй болгож депресс болон стрессийг дардаг байна.

 

Бие организмыг цэвэрлэхэд тустай

© decade3d / depositphotos

Ходоод гэдэс цэвэрлэнэ гэдэг бол бие организмын эрүүл байх нөхцлийн хамгийн эхний шат юм. Ийм зорилгод улаан лоолийн шүүс хамгийн их тохирно. Улаан лоольд их хэмжээний хлор болон хүхэр агуулагдах ба эдгээр нь элэг болон бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Мөн хэрэгтэй бактери үржиж бий болох таатай нөхцлийг ч бас бүрдүүлдэг юм.

 

Дархлааны системийг сайжруулна

© Marco Verch Professional Photographer and Speaker / flickr

Нэг аяга улаан лоолийн шүүсэнд хүний биеийн нэг өдрийн хэрэгцээний С амин дэмийн 74% агуулагдах ба энэ амин дэм нь хүний бие организмын хамгаалалтыг идэвхжүүлэгч нь юм. Амин дэмийн дутагдал бий болдог, үүнээс болж ханиад томуу хүрдэг өвлийн хүйтэн улиралд уг шүүсийг уух нь таны биед маш их хэрэгтэй билээ.

 

Турахад тус болно

Шээс болон бусад янз бүрийн илүүдэл шингэнийг биеэс хөөх, цэвэрлэх үйлчилгээтэй улаан лооль нь бодисын солилцоог идэвхжүүлдэг бөгөөд уг шүүсийг хоолны дэглэм барихад тус болох чухал хүнсний нэг гэж үздэг. Улаан лоольд нүүрс ус, уураг, өөх тос бий. Гэхдээ маш бага хэмжээгээр байх учир уг шүүсний калори нь их бага бөгөөд 100 мл шүүсэнд дөнгөж 17 ккал байна.

 

Уушги цэвэрлэнэ

© sciencepics / depositphotos

Антиоксидант шинж чанарын хүчээр энэ шүүс нь уушгины янз бүрийн өвчин бий болохоос сэргийлэх ба ийм чанараараа тамхи татдаг хүмүүст их хэрэгтэй байж болох юм. Тамхи татдаг хүнд С амин дэм илүү их хэрэгтэй бөгөөд улаан лоолийн шүүс энэ амин дэмээр баялаг учир таны уушгинд чухал хамгаалалт болно. Ганцхан тамхи татдаг хүмүүст ч биш хүн бүрд л хэрэгтэй, тамхи татдаг хүнд хэрэгтэйн адил цэвэр бус агаараар амьсгалж байгаа хүнд ч мөн тус болно.

 

Арьсны эрүүл байдалд нөлөөлнө

Улаан лоолийн шүүсийг тогтмол хэрэглэхэд арьсны шинж чанарт ихээр нөлөөлдөг: арьс цэвэрхэн болж залуужиж, үрчлээ багасах ба эдгээр нь уг шүүсний амин дэм-эрдэслэг шинж чанараас ийм үйлчилгээ үзүүлдэг байна. Бодисын солилцоо хэвийн болсноор хүний гадаад байдал өөрчлөгдөн, арьс илүү гөлгөр, сайхан өнгө төрхтэй болдог билээ.

 

Өөр бусад лайфхакууд

© rimglow / depositphotos © haveseen / depositphotos © silencefoto / depositphotos
  • Шинэхэн шүүсэндээ бага зэрэг ургамалын тос нэмж болно. Уг шүүсний бүтцэд байх каротин нь тостой холилдох үедээ биед илүү хурдан шингэдэг байна.
  • Амт сайжруулах, амин дэм нэмэх зорилгоор яншуй болон гоньд нэмж болох юм.
  • Улаан лоолийн шүүсийг хоол идэхээс 20 минутын өмнө уувал хоол шингэх явцыг илүү сайжруулна.
  • Хэрвээ та турахыг хүсэж байгаа бол өдрийн аль нэг хоолоо улаан лоолийн шүүсээр солих хэрэгтэй
  • Шүүсэнд давс хийж болохгүй ба давс хийвэл түүний ашигтай олон шинж чанар нь буурна
  • Шүүсийг цардуул агуулах бусад хүнстэй цуг хэрэглэж болохгүй ба энэ нь шүлтлэг байдлын тэнцвэрийг алдагдуулах аюултай

Та улаан лоолийн шүүсийг хэр их хэрэглэдэг вэ?

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *