Хорт хавдраас айдаг хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулах 7 таатай баримт

2

Аливаа өвчин дотроос хамгийн аймшигтай нь хорт хавдар гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Ийм өвчнийг хүмүүс эмчилгээгүй, үхлийн аюул мэт хүлээн авах ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр хорт хавдрын тухай ихээхэн ярьж хүмүүсийн айдас болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлдэг билээ. Үүнээс шалтгаалж олон хүн өөрөөсөө хорт хавдрын шинж тэмдгийг олж хардаг болсон бөгөөд хамгийн энгийн жижиг өвчлөлийг ч хорт хавдартай холбон хүлээж авдаг болжээ.

Иймэрхүү айдас хүйдсээс аль болох хурдан салах хэрэгтэй учир та бүхэнд зориулан энэ аймшигт өвчинтэй холбоотой боловч таныг тайвшруулах 7 баримтыг танилцуулж байна.

1. Мэнгэн дээр үс ургасан бол энэ нь хорт хавдар гэсэн үг биш

© Depositphotos

Олон хүмүүс өөрийнхөө мэнгийг хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэж үзэн айдас дунд амьдардаг. Тэдэнд дуулгах таатай мэдээ байна: хэрвээ мэнгэн дээр үс ургасан бол энэ нь хоргүй хавдар. Хэрвээ нэгэнт үс ургасан бол энэ нь арьсны бүтэц хэвийн байна гэсэн үг юм. Харин хорт хавдрын үед арьсны судал нэвтлэн үс ургах боломжгүй юм.

Харин мэнгэн дээр үс ургадаг байж байгаад гэнэт больсон бол энэ нь заавал хорт хавдартай хамаатай байх албагүй. Гэхдээ эмчид үзүүлэхээ хойш тавиад дэмий биз ээ.

 

2. Шинэхэн бий болсон хоргүй хавдар нь ихэнх тохиолдолд хоргүй чигээр байна

© Depositphotos © Depositphotos

Ихэнх хоргүй хавдар хорт хавдар болдоггүй бөгөөд зарим тохиолдол болох ходоод нарийн, шулуун гэдэсний шархлаа, хавдар нь л аюултай байж (эдгээрийг ямар ч байсан авах нь зөв бөгөөд яваандаа хорт хавдар болох магадлалтай) болох юм. Харин хөхний янз бүрийн хавдар болон өндгөвчний уйланхай, савны хоргүй хавдар нь хорт хавдар болдоггүй байна.

 

3. Таны биед өвдөж зовиурлах хавдар бий болсон бол энэ нь хорт хавдар гэсэн үг биш

Ихэнх хорт хавдарт ямар нэг зовиур байдаггүй ба хэрвээ таны арьс болон арьсны дотор талд өвчин бүхий хавдар маягийн зүйл бий болсон бол энэ нь хорт хавдар байх магадлал тун бага юм. Гэхдээ аюултай янз бүрийн халдвар байж болох учир эмчид үзүүлэн хурдан эмчлүүлэх хэрэгтэй.

 

4. Олон жилийн турш илэрч байгаа шинж тэмдгүүд бий бол энэ нь хорт хавдар биш бололтой

© Depositphotos © Depositphotos

Та олон жилийн турш ханиалгаж, толгой өвдөж, гэдэс дүүрэх зэрэг зовиурыг мэдэрч байгаа бол энэ нь хорт хавдартай хамаагүй юм. Хэрвээ хорт хавдар байсан бол энэ өвчин таныг аль эрт булшлах байсан бөгөөд гэхдээ ямар нэг өвчин учир эмчид үзүүлэх нь зөв билээ.

 

5. Бий болоод, алга болоод байдаг шинж тэмдгүүд нь хорт хавдрын шинж биш

Гэнэт бий болоод, дараа нь долоо хоногийн дараа алга болох янз бүрийн хавдар зэрэг нь хорт хавдар биш. Хорт хавдрын шинж тэмдэг нь цаг явах тусам улам бүр ил тод болж байдаг билээ. Гэхдээ өвөрмөц тохиолдол бий бөгөөд энэ нь ходоодны хорт хавдар: энэ нь цустай суулгалт байдлаар илрэх ба үе үе алга болж, дахин гарч ирэх байдлаар үргэлжилдэг.

 

6. Хорт хавдраар өвчлөгсөд улам бүр залуужиж байгаа гэдэг нь худал ойлголт юм

© Depositphotos

Залуу хүмүүс улам бүр хорт хавдартай болж байна гэх ойлголт нь буруу зүйл юм. Орост 2007 оны тооцоогоор хорт хавдраар өвчлөгсдийн дундаж нас 63,5 байсан бол 2017 онд 64,5 болжээ. АНУ-д хорт хавдартай өвчтөний дундаж нас 66 бөгөөд үүнд 20 наснаас дооших хорт хавдартай хүмүүсийн эзлэх хувь нь ердөө 1 хувь байна. 55 наснаас дээш настай хүмүүс энэ айхтар өвчинд илүү өртөх магадлалтай ба дээрх өвчтөний 80% нь ийм насны хүмүүст илэрчээ. Бид одоо урьд өмнөхөөс илүү их мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сошиал сүлжээгээр, сайн санааны хандивын сан зэргээр дамжуулан авах боломжтой болсон учир ийм ойлголт газар авсан юм.

 

7. Хорт хавдрын 30-50%-ийг урьдчилан сэргийлж болно

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээгээр хорт хавдрын 30-50%-ийг урьдчилан сэргийлж болох ба үүний тулд амьдралын эрүүл хэв шинжид шилжихэд л хангалттай юм. Ингээд хорт хавдраас сэргийлэх хэдэн зөвлөгөө:

  • Тамхи бүү тат
  • Таны гэр орон болон ажлын байранд хүн тамхи татахыг бүү зөвшөөр
  • Өөрийн жинг тогтмол хянаж бай
  • Аль болох их хөдөлж, суугаа байдлаас татгалз
  • Бүхэл үрийн хүнс, жимс ногоо ихээр хэрэглэ. Өндөр калори бүхий хүнс, амттай ундаа, улаан мах, давс ихтэй хоол их хэрэглэхээс татгалз
  • Согтууруулах ундаанаас ор тас татгалзаж чаддаггүй юмаа гэхэд ядахнаа хэмжээг нь багасгах хэрэгтэй
  • Хэт их наран шарлага, шарлагын аппарат зэргээс татгалз
  • Хорт хавдар үүсгэгч зүйлтэй аль болох ойртохгүй байж эрүүл байх, техникийн аюулгүй байдлын зөвлөгөөг сайн дага
  • Гэртээ цацрагийн хэмжээ ямар байгааг шалгаж бай
  • Хүүхдүүддээ вакцин хийлгэ

Эмэгтэйчүүдийн хувьд:

  • Хөхүүл хүүхдээ хөхөөр хоолло
  • Даавар орлох янз бүрийн эмчилгээг хязгаарла
6
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Namjil Guai

    Namjil Guai

    2019/07/18 at 08:27

    үхсэний чинь тайвширал.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *