40 наснаас хойш эмэгтэйчүүдийн бие махбодид дааврын ямар өөрчлөлт гардаг вэ?

1

Даавар хүний биед ямар их нөлөө үзүүлдгийг бид сайн мэднэ, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Өсвөр насанд байх үеэс л эхний сарын тэмдэг ирэхэд сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдөж байгааг өөр дээрээ мэдэрнэ. Жирэмсний үед даавар “савлаж” нөхцөл байдал бүр ч хурцадна, яг л галзуу хулгана шиг гэж хэлэхэд буруудахгүй. Нэг дээш өгсөөд л, нэг доош огцом уруудаад л… 40 наснаас хойш бие махбодь аажмаар цэвэршилтдээ бэлддэг (зарим нэгнийх нь хувьд энэ өөрчлөлт 50 эсвэл үүнээс хойш насанд ч илэрч болно) буюу даавар дахин тайван байдал эвдэж эмэгтэйчүүдийг “үймүүлнэ”. Тэдэнд ямар өөрчлөлт гарах вэ? Учрыг нь цугтаа олцгооё.

40 наснаас хойших даавар

40+ наснаас хойш дааврын өөрчлөлтөөс ямар ч эмэгтэй зайлсхийж чадахгүй, зарим нэгийнх нь хувьд арай хожуу илэрч болно эсвэл өөрчлөлт үл мэдэг байж болох талтай. Тийм ээ, илрэх шинж тэмдгүүд ч илэрхий, гэхдээ тэр болгонд шаналах хэрэггүй. Яагаад гэвэл дааврын тэнцвэрт байдлыг хангахад зориулсан олон нэр төрлийн бэлдмэлүүд байх болжээ. 40 наснаас хойш эмэгтэй хүнд ямар өөрчлөлт гарах вэ?

  1. Бодисын солилцоо нь удааширна
  2. Үр хөврөл нь буурна
  3. Булчингийн масс багасна
  4. Ясны сийрэгжилт явагдана
  5. Стресст өртөмтгий болно
  6. Сэтгэл гутралд өртөмтгий болно

Эдгээр шинж тэмдгүүд нэг өглөө сэрэхэд бүгд бий болно гэж ойлгож болохгүй, өөрчлөлт аажим явагдсаар байдаг. Цэвэршилтийн өмнөх үе гэж бий. Энэ нь цэвэршилт явагдахаас хэдэн жилийн өмнө эхэлдэг. Энэ үеэс л эхэлж дааврын тэнцвэрт байдал алдагддаг, гэхдээ эмэгтэй хүн болгонд дээр дурдсан шинж тэмдгүүд бүгд илэрнэ гэж огт ойлгож болохгүй. Хүн болгонд харилцан адилгүй илрэхийг анхаараарай.

Дааврын ямар өөрчлөлт гарах вэ?

Эстроген

YAKOBCHUK VIACHESLAV / Shutterstock.com

Эмэгтэй хүний хувьд хамгийн чухал даавар. Сарын тэмдгийн мөчлөг, нөхөн үржихүйн бэлэг эрхтний хөгжил, гадаад бэлэг эрхтний бүтцийг хариуцсан даавар юм. 40 наснаас хойш сарын тэмдгийн асуудлууд эхэлнэ (алгасах, тасалдах), өөрөөр хэлбэл эстрогены хэмжээ буурч байгаа гэсэн үг юм. Сарын тэмдэг их хэмжээгээр ирж байгаа нь ч уг дааврын өөрчлөлттэй холбоотой ажээ.

 

 

Кортизол

Стрессийн даавар харин ч эсрэгээрээ нэмэгдэнэ, тийм учраас эмэгтэй хүнийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог (айдас, сэтгэл гутралд хүргэнэ). Энэ дааврын өндөр хэмжээ нь цусан дахь сахарын хэмжээг ихсэхэд мөн нөлөөлдөг ажээ.

 

Мелатонин

Marcos Mesa Sam Wordley / Shutterstock.com

Чухам энэ л даавар биологийн дэглэмийг хариуцдаг учраас дааврын хэмжээ буурахаар нойрны асуудлууд үүсэх аюултай.

 

Прогестерон

Жирэмслэлтийг хариуцсан даавар. Уг дааврын хэмжээ багасахаар нөхөн үржихүйн үйл ажиллагаа буурна. Мөн бэлэг эрхтэн хуурайших шалтгаан болдог. Үүнээс үүдэн бэлэг эрхтнээр эвгүй оргих мөн бэлгийн ажил хийхэд өвчин мэдрэх зэрэг таагүй мэдрэмжүүд бий болно.

 

Тестостерон

Эрчүүдийн гэх тодотголтой энэхүү даавар нь мөн эмэгтэйчүүдэд байдаг. Уг даавар сэрэл хариуцах тул нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэж үзжээ. Үүнтэй уялдаж эмэгтэйчүүдэд өөхлөлт явагдах үйл явцыг хурдасгах үр дагавартай. Бие сульдах, судасны уян хатан чанар алдагдана.

Chinnapong / Shutterstock.com

40 нас давсан эмэгтэй хүн болгон дааврын өөрчлөлт явагдана гэдэгт бэлэн байх ёстой, үүнд санаагаар унах хэрэггүй. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг биз дээ. Өөрийн үзүүлдэг эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч болно шүү дээ. Дааврын өөрчлөлтийг хэрхэн зөв давж гарахыг эмч танд чиглүүлж өгөх нь мэдээж.

5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Болор Г.

    Болор Г.

    2020/03/16 at 08:29

    таалагдлаа мэдээлэл авмаар байна

  2. Ариунтуяа П.

    Ариунтуяа П.

    2020/03/17 at 09:01

    medeelel abii

  3. Elijah Saltzman

    Elijah Saltzman

    2020/03/18 at 17:17

    Дээгий Дээгий

  4. Хэрлэн Мөнхзул

    Хэрлэн Мөнхзул

    2020/03/18 at 21:41

    medeelel avi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *