Дэлхийн өнцөг булан бүрд орших түргэн хоолны газруудын онцлогийг харуулсан 20+ гэрэл зураг. Бүгд нэг стандарттай юм байх гэж бодсон үгүй байж

0

Хурдхан шиг өлсөж буй мэдрэмжээ дарах шаардлага гарахад түргэн хоолны газар аминд ордог. Түргэн хоолны сүлжээ ресторануудын үйл ажиллагааг нарийн тооцоолсон байх бөгөөд бүх улсуудад адилхан гэж бид боддог юм. Ажиглаад байхад салбар болгон өөрийн гэсэн онцлогтой байх төдийгүй бүр санаанд оромгүй зүйлүүдээр дүүрэн ажээ.

Сошиал хэрэглэгчид дэлхийн улс орнуудын түргэн хоолны ресторануудын онцлогуудаас сонирхуулах нь их. Стандартчилагдсан салбар хүртэл нүд орой дээр гармаар зүйл ихтэй юм гээч.

1. Энэ Burger King-ээс 99,99 ам.доллараар аварга том бургер худалдаж авч болно

© CaptainAlliance / Reddit

 

2. Бразилын Burger King-д нохойнд зориулсан ийм амттан зардаг

© I_WISH_I_WAS_A_CRAB / Reddit

 

3. Тайваньд түрээсээр power bank авч болно

© Turtle_Dinosaur / Reddit

 

4. Малайзийн олон McDonald’s иймэрхүү цэс санал болгоно – тэд зөвхөн зайрмаг л зардаг юм

© fauxuniverse / Reddit

 

5. Калифорнийн McDonald’s модон хоолны хэрэгсэл санал болгохоос гадна байгальд хурдан задардаг хоолны саванд хоолоо савлаж үйлчилдэг

© flyingkat5555 / Reddit

 

6. Японд McDonald’s нээгдсэний 50 жилийн ойгоор Спидигийн анхны логотой ретро савлагааг ашиглажээ

© wolf-bot / Reddit

 

7. Энэ KFC-д ундаагаа бариултай уутан савлагаанд хийж өгдөг

© cotterized / Reddit

 

8. Оросын Петрозаводскын хуучин кино театр KFC ресторан болон өөрчлөгджээ

© KoofNoof / Reddit

 

9. Филиппиний KFC-д хүйтэн чихэргүй цайнд савласан сироп дагалдуулж өгдөг

© FreelanceNursePH / Reddit

 

10. Норвегийн энэ McDonald’s-т хийжүүлсэн ундааны аягыг хогийн саванд хийхээс өмнө үлдэгдэл ундаагаа асгах тусгай тосгуур байдаг

© Sakuga / Reddit

 

11. Би KFC-ийн майхан хожсон

© KFCpodwinner / Reddit

 

12. Манай нутгийн McDonald’s–ын ресторан хуванцар соруулын оронд цаасанг ашигладаг болжээ. Тэгээд цаасан аяганы оронд харин хуванцар болж өөрчлөгдөж

© Dinorobotninja / Reddit

 

13. Лиссабон дахь энэ Burger King–д хүмүүс хоолоо халаах зориулалттай богино долгионы зуух байдаг юм

© hugomcjohnson / Reddit

 

14. Японд түргэн хоолны захиалгын төлбөр төлөх маш олон аргууд бий

© Brinady / Reddit

 

15. Норвегид хуучин банк байсан барилгыг McDonald’s болгосон юм. Зул сарын чимэглэл нь жинхэнэ үлгэрийг юм шиг л харагдана

© batmanisarabbit / Reddit

 

16. Шинэ Зеландын Burger King орохоос өмнө гутлаа тайлахыг хүсдэг

© VitisV / Reddit

 

17. Финляндын Burger King саун орохыг танд санал болгоно

© rcruzeiro / Reddit

 

18. Burger King-д төрөл бүрийн хийжүүлсэн ундаа санал болгох ажээ

© mikeydisco / Reddit

 

19. Энэ Burger King-ийн голд усан оргилуур байна

© TheVloginator / Reddit

 

20. Мэрилэнд мужийн Фредерикийн Burger King-ийг 50-иад оны сонгодог загвараар тохижуулжээ

© baltinerdist / Reddit

 

21. Энэ Burger King-ийн хаалганы бариул нь зайрмагны халбаганы хэлбэртэй юм

© TheLoneWanderer220 / Reddit

Аяллын үеэр та хоолоо өөрөө хийж иддэг үү эсвэл кафе, ресторанаар хооллодог уу? Улс орнуудын түргэн хоолны ресторануудад бусдаас ялгарах онцлог олж харж байв уу?

2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *