Энэ цэцгийн сав яг л Тамагочи гэсэн үг! Таны цэцгэнд юу хэрэгтэй байгааг тэр нүүрний хувирлаараа танд мэдэгдэх болно

2

Та гэртээ цэцэг авчирч байна гэж төсөөл. Гэрийнхээ хамгийн гоё харагдах буланд тавьж, хойшоо нэг алхаж, өхөөрдөм үрээ харж байгаа юм шиг нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Дараа нь хэдэн 7 хоногийн өнгөрөхөд, навчнууд нь шарлаж эхэлнэ, бордоо цацсан ч гэсэн ургамал үхээд болдоггүй. Бид бүхэн энэ асуудалтай олон удаа нүүр тулгарч байсан, тийм биш гэж үү? Гэхдээ танд дуулгах таатай мэдээ байна, энэ асуудлыг шийдвэрлэх арга зам бий! Энэхүү ухаалаг цэцгийн сав таны цэцгийг маш сайн ургуулж чадна!

 

“Lua” гэх нэртэй энэ цэцгийн сав таны цэцгийг яг л тэжээвэр амьтан шиг болгоно

“Мu Design” дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүст цэцэг ургамлаа амьд байлгаж, сайн ургуулахад нь туслах зорилгоор Тамагочи болгон хувиргах энэхүү ухаалаг цэцгийн савыг зохион бүтээжээ.

Mu Design

 

Mu Design

 

Тусгай апп ашиглан таны цэцэг хэр байгааг мэдэх боломжтой

Таны хийх ёстой цорын ганц зүйл бол гар утсаа цэцгийн савны апп-тай холбох ёстой бөгөөд “QR” кодыг уншуулах шаардлагатай. Мөн та ямар төрлийн цэцэг ургамал болохыг сонгохоос гадна, таны цэцэг ургамалд хэрэгтэй байгаа зүйлийг хүртэл мэдэж авч болох юм байна.

Mu Design

 

Mu Design

 

“LED” дэлгэц дээр сэтгэл хөдлөлийг харуулна

Цэцгийн савны дэлгэц танд 15 өөр төрлийн сэтгэл хөдлөлийг харуулах бөгөөд эдгээр нь ургамалд илүү их нар эсвэл ус хэрэгтэй байгааг давхар анхааруулж байгаа хэрэг юм. Жишээ нь, таны ургамлыг усалсан ус хэтэрхий хүйтэн байвал энэ төхөөрөмж эгдүүтэй царай гаргаж, долир харна.

Mu Design

 

Mu Design

 

Хөдөлгөөн мэдрэгч нь хөдөлгөөнийг дагана

Цэцгийн сав таны хөдөлгөөнийг дагаж харах үед, та бяцхан ногоон найздаа анхаарал тавихад илүү хөгжилтэй санагдах болно. Гэхдээ энэ төхөөрөмжийн уурыг хүргэж хэрхэвч болохгүй, эс бөгөөс хэрэг буруугаар эргэнэ!

Mu Design

 

Хүрээлэн буй орчинтойгоо давхар харьцана

Цэцгийн савны дэлгэц дээрээ цус сорогчийн дүрс гаргах бөгөөд энэ нь нар дутагдаж буйг илтгэнэ. Мөн таны тэжээвэр амьтан ойртох юм бол дургүйцлээ илэрхийлсэн сэтгэл хөдлөл илэрхийлэх болно. Хөөрхөн биш гэж үү?

Mu Design

 

Mu Design

 

Одоогоор худалдаалагдаж эхлээгүй

Компанийн зүгээс бүтээгдэхүүнээ 2019 оны 12-р сард зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа ч, тэдэнд ажлаа бүрэн дуусгахад нь 30,000 евро хэрэгтэй байгаа тул хандивын ажлыг эхлүүлж, одоогоор 57%-тай явж байгаа юм байна.

Mu Design

 

Mu Design

Цэцэг тарихад ирээдүйд ямар ч асуудалгүй болохын тулд, хамтдаа энэхүү бүтээгдэхүүн хурдан зах зээлд гараасай гэж залбирцгаая.

18
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Undarmaa Amgalan

    Undarmaa Amgalan

    2019/07/21 at 19:13

    Тийм үү? Гайхалтай!

  2. Anya Lamjav

    Anya Lamjav

    2019/07/21 at 20:10

    Goy yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *