Нурууны доод хэсэгт өвчин үүсгэдэг 7 буруу дадал зуршил ба түүнээс хэрхэн зaйлсхийх тухай

0

Таны нурууны доод хэсгээр өвддөг үү? Хэрэв тийм бол та ганцаараа энэ таагүй мэдрэмжийг мэдэрдэггүй ажээ. Дэлхий даяар маш олон сая хүмүүс энэ өвчнөөр шаналж явдгийн нэгэн жишээ нь ажил хөдөлмөрийн насны хүмүүсийн тэн хагас нь нурууны доод хэсгийн өвчтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Иймээс ч олон хүмүүс энэхүү таагүй мэдрэмжээсээ салахын тулд йогийн дасгал хийдэг ч энэ нь төдийлөн амжилт олж чаддаггүй. Гэсэн ч өдөр тутамдаа хийдэг цөөн тооны буруу дадал зуршлаа өөрчилснөөр нурууны доод хэсгийн өвдөлтөөс салах бүрэн боломжтой байдаг ажээ.

1. Бариу банзал, өндөр өсгийт өмсөх

© BIGPICTURESPHOTO.COM/EAST NEWS, © Shutterstock.com

Бариу банзал таныг сайхан харагдахад туслах хэдий ч гуяны хөдөлгөөнийг хязгаарлаж, сээр нуруунд хэт их ачаалал үүсгэж, нурууны доод хэсэгт өвчин үүсгэх нэг xүчин зүйл болдог байна. Түүнчлэн өндөр өсгийт гуталтай алхах нь ч хөлний байрлалыг өөрчилж, нурууны доод хэсгийн булчинд ачаалал нэмж өвдөх шалтгаан болдог аж. Иймээс эрүүл мэндээ хамгаалахын тулд хөл тань чөлөөтэй хөдлөх банзал, 4 см буюу түүнээс нам өсгийтэй гутал өмсөж байхыг зөвлөж байна.

 

2. Хийжүүлсэн ундаа их уух

© Bauergriffin.com/East News

Чихэрлэг ундаа, жүүс уух нь эрүүл мэндэд тийм ч эерэг нөлөө үзүүлэхгүйн дээр нурууны өвчин үүсгэгч болдог аж. Учир нь чихэрлэг хийжүүлсэн ундаа нь бөөрний чулуу үүсгэж, улмаар нуруу өвдөх шалтгаан болдог байна. Түүнчлэн хийжүүлсэн ундаа их уух нь хоол боловсруулах эрxтэнд хий дүүргэж, нуруунд ачаалал нэмэх магадлал ч бий. Хэрэв хийжүүлсэн ундаа уусны дараа нуруу тань өвддөг бол чихэрлэг жүүс, ундаанаас татгалзаж, аль болох ус ууж эхлэх хэрэгтэй болов уу.

 

3. Стресс, ядаргаанд орох

Хүний биед стресс үүсгэгч даавар ялгарч эхлэхтэй зэрэгцэн булчин чангарч эхэлдэг аж. Ийнхүү булчин чангарч эхэлснээр хүзүү, мөр, нуруу өвдөх шалтгаан болдог байна. Судалгаагаар өдөрт амарч байх нь нурууны өвчинг бууруулах нэгэн арга болдог гэдгийг баталсан байдаг.

 

4. Тохиромжгүй хэмжээтэй дэр дэрлэж унтах

Том дэртэй унтах нь танд тааламжтай мэдрэмж төрүүлдэг байж болох ч үр дүнд нь нуруу өвдөх эрсдлийг нэмж байдаг ажээ. Тохиромжгүй хэмжээтэй дэр дэрлэж унтах нь хүзүү болон сээр нуруунд ачаалал үүсгэж, нурууг өвтгөж, нойргүйдэлд хүргэдэг байна. Иймээс аль болох дэрнээс татгалзах, дэргүй унтаж чаддаггүй бол хөлнийхөө дунд эсвэл доор дэр тавьж биеийн байрлалаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны нуруу шөнийн турш сайн амрах боломж бүрддэг байна.

 

5. Аяга тавгаа буруу байрлалтай зогсож угаах

Аяга таваг угаахдаа доош бөхийх нь нурууны доод хэсэг, булчинд ачаалал үүсгэж байдаг. Иймээс та аяга таваг угаахдаа нуруугаа зөв байрлалтай байлгахын тулд нэг хөл доороо жижиг сандал тавьж гишгээрэй.

 

6. Шатаар их явах

Шатаар өгсөж, уруудах хөдөлгөөн их хийх нь эрүүл мэндэд тийм ч эерэг нөлөө үзүүлдэггүй. Түүнчлэн нурууны доод хэсгээр өвдөх нэгэн шалтгаан болох нь ч бий. Иймээс хэрэв нуруу болон хөл тань өвддөг бол эмчид хандаж, хөдөлгөөнтэй байхын тулд шатаар явах нь хэр зүйтэй  болох талаар зөвлөх хэрэгтэй.

 

7. Орондоо ном унших

Унтахын өмнө ном унших дуртай юу? Хэрэв тийм бол энэ зуршил тань сээр нуруунд хэт их ачаалал үүсгэж, нуруу болон мөрний өвдөлт үүсгэх магадлалтай байдаг ажээ. Завгүй өдрийн дараа ном уншиж ядаргаагаа тайлдаг бол та орондоо бус сандал дээр сууж ном уншиж хэвшээрэй.

Танд дээрх сөрөг дадал зуршил бий юу? Таны хувьд нурууны өвчин намдаах ямар арга хэрэглэдэг вэ?

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *