
Дэлхий гэдэг гараг дээр маш олон төрлийн ан амьтад амьдардаг. Эдгээр амьтдын ихэнх нь сонирхол татахуйц онцлогтой – өөрийн гэсэн онцлогтой дулааны солилцоо эсвэл стандарт бус өнгийн шүд. Зарим нэг нь бүр супер баатрын чадвартай юм уу гэлтэй – тэд бусад амьтдыг гал түймрээс аварна эсвэл газраас хүнд металлыг цэвэрлэнэ. Харин зарим нэг төрлүүд нь бүр устаж үгүй болсон хэмээгдэж байсан ч шинэ газар нутагт тархан суурьшсан байх юм. Дэлхий биднийг олон янзын төрөл зүйлийн амьтдаар алмайруулсаар л байна.
Бид амьд байгальд хайртай улс учраас энэ тухай бага ч болов шинийг мэдэхийг хүсдэг. Хайрлаж явдаг амьтдын маань тухай маш олон мэдээлэл байдгаас танд зах зухаас нь танилцуулж байна.
Альпака гөрөөснүүд эх нь өвс идэж байх үеэр нялх төлөө хамгаалж байгаа юм. Тэд бас үнэг хөөж хонин сүргээ хамгаалдаг

Минж улбар шар өнгийн шүдтэй, яагаад гэвэл шүдэнд нь төмөр их агуулагддаг ажээ. Тийм ч учраас мод мэрэхэд шүд нь бат бөх байдаг юм

Америкийн идлэг шонхор ингэж харагддаг – Хойд Америкт хамгийн жижигт тооцогдох шувуу. Дэргэд нь хүн амьтан холхивол сандарч дургүйцдэг, бас үржихээс татгалздаг байна

Нялх оцон шувуу халуунаас яаж өөрийгөө хамгаалж байгааг хар даа. Оцон шувууны бялзуухай халууцахаараа газар хэвтээд далавчаа тэнийлгэж дэвнэ, бас хүндээр амьсгалдаг ажээ

Чийгч хорхой хөрсийг хүнд металлаас цэвэрлэдэг

Усан бугын толгойд эвэр ургахын оронд дээд соёо нь ургадаг, тиймээс түүнийг “цус сорогч буга” гэдэг юм

Капибара – их нийтэч амьтан учраас өөр бусад амьтадтай хэл амаа сайн ололцдог

Улаан кардиналууд — үнэхээр “романтик” шувуу. Насны ханиа сонгодог бөгөөд цугтаа аялж дүүлэн нисдэг ажээ

Нугасан хошуут зөвхөн өндгөө дардаг аргаараа ялгарах амьтан биш. Тэд бас хүйсийг хариуцсан 10 хромосомтой. Эрэгчний арын сарвуунд хортой хонхорхой бий

Гималайн баавгай. Тэдний чих нь бусад баавгайныхаас том, мөн ихэнх цагийг модон дээр өнгөрөөдөг

Давжаа шонхор – Африкийн хамгийн жижигхэн биетэй араатан шувуу. Тус тивийн өмнөд болон хэсгээр тархан суурьшсан. Тэр үүр барьдаггүй, харин бусад шувууны барьсан үүрийг ашигладаг, тэр дундаа цагаан толгойт тодол шувууныхыг

Цагаан толгойт тодол шувуу нь энэ байна. Тэд африкийн бухнуудыг дагаж тэднийг тайван байлгадаггүй хорхой шавжаар нь хооллодог

Далайн игуана нь Галапагоссын арлууд дээр амьдардаг. Уг амьтан лавын гүрвэлтэй ханьсан амьдардаг нь тэд ялаа, шумуулыг нь үргээж өгдөгтэй холбоотой

Далайн хавнууд гадил байрлалаар хэвтэх дуртай – толгой, сүүлээ норгохоос хамгаалж байгаагаас гадна биеийнхээ дулааныг ийм байдлаар хадгалж үлддэг байна

Мангалица унгар гаралтай гахай бөгөөд хонь шиг өтгөн үс ноостой цорын ганц төрөл юм

Тэд бол хамгийн бяцхан оцон шувуунууд, биеийн өндөр нь ойролцоогоор 33-43 см. Тэдний биеийн хэмжээ, арьсны өнгөнөөс болоод Австралид тэднийг үлгэрийн гэж нэрлэдэг

Газрын чоно нь Өмнөд болон Зүүн Африкаар тархсан. Хорхой, шоргоолжоор хооллодог бөгөөд шөнөдөө гэхэд л 250,000 орчмыг иддэг байна
Урт хошуут – эрэлхэг зоригтой африкийн амьтан. Тэр газарт маш олон тооны нүх ухдаг бөгөөд гал түймрийн үеэр олон амьтад уг нүхэнд нуугдаж аврагддаг ажээ

Бермудын салхич шувууг устаж үгүй болоод 300 орчим жил болж байгаа гэж тооцож байсан юм. Харин 1951 онд энэ шувууны 18 үүрийг олжээ

Нэгэн төрлийн далайн хавч нь шүр зэрэг ургамлууд дээр сарвуугаараа тогтож өөрийгөө араатнаас хамгаалдаг

Галт уулын дун Энэтхэгийн далайн гүн усанд амьдардаг бөгөөд хуягандаа төмрийн сульфид агуулдаг цорын ганц амьд биет юм

Та ямар амьтанд хайртай вэ, яагаад?







