Байгалийн гайхамшигт үзэгдэл: Хэдэн мянган шувууд сүрэглэн бүжих үедээ аварга том шувуу мэт дүрс үүсгэсэн нь олны анхаарлыг татжээ

0

Манай гариг гайхамшгаар дүүрэн. Ургамал, амьтны аймаг баялаг тул эцэс төгсгөлгүй шүтэн биширч бахадмаар санагдана. Сошиал сүлжээнд байгалийн ховор, сонин үзэгдлийн гэрэл зургууд ч тасрахгүй. Эдгээр дүр зургийг харж суухад нэг талаас биширмээр, нөгөө талаас айдас төрүүлмээр.

Байгалийн нэгэн гайхалтай үзэгдлийг саяхан Грекийн Пелопоннесийн оршин суугчид олж харжээ. Патра хотоос холгүйхэн тодол шувууны сүрэг нисэж өнгөрчээ: сүрэг шувуу Рио-Антирио гүүрний дээгүүр эргэлдэн ниссэн байна. Гэрэл зургийг хараад Хичкокийн “The Birds” триллер кино шууд санаанд орж сэтгэл тавгүйрхэнэ. Гэхдээ уг үзэгдэл шувуу судлаачдад ойлгомжтой ба үүнийг “мурмураци” буюу “сүрэглэн бүжих” хэмээн нэрлэдэг. Латинаар “murmuratio” гэх ба “шуугилдах, үглэх” гэсэн утгыг агуулна. Хэдэн зуун шувуудын далавчны чимээ үнэхээр чанга сонсогддог учраас ийн нэрлэжээ. Мөн уг үзэгдлийг “тодол шувууны бүжиг” гэж нэрлэх ч тохиолдол бий. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд чухам тодол шувуунууд ийн сүрэглэдэг байна.

Шувуу судлаачдын дунд уг үзэгдлийг хэд хэдэн хувилбараар тайлбарласан байдаг юм. Нэг хувилбар нь – насанд хүрсэн шувуу залуу шувуудад хичээл зааж байгаа. Хоёр дахь хувилбар нь (хамгийн бодит байж болох) – махчин шувуунуудаас (тас, бүргэд) хамгаалах хамгаалалт, түүнчлэн өөрсдийн үүрнээс зам холдуулах арга. Хамгийн сүүлчийн хувилбар – шувууд зүгээр л тоглож байгаа юм. Яагаад болохгүй гэж, тийм ээ?

 

Ирландад үзэгдсэн мурмураци

Шувууд үнэхээр бүжиг дэглэж байгаа юм шиг л харагдана. Хэдэн зуун шувууд бэлтгэл сургуулилт хийж байгаа мэт хөдөлгөөнүүд нь өөрчлөгдөх ажээ. Нэг шувуу нөгөөгийнхөө дээгүүр, доогуур нисэн гарахдаа огт мөргөлдөхгүй. Шувуудын хөдөлгөөний хурд цагт 40 хүртэл километр гэхэд үнэхээр нарийн зохион байгуулалттай нь ойлгогдоно.

Нэг шувуу хамгийн арын эгнээнээс урагшаа гарч ирэхдээ мөргөлдөх нь бүү хэл ганц ч шувуутай шүргэлцэхгүй. Тодол шувуу мурмурацийн үед бүх тал руугаа бүрэн харж чаддагаараа гайхагдана гэж шувуу судлаачид үздэг. Иймэрхүү үзэгдэл далайн загаснуудад мөн ажиглагдана.

16
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zaya Shopp

    Zaya Shopp

    2022/03/03 at 14:25

    Хүн бүжиглэхдээ хүний дүрс хиймээр юм бна шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *