Хамгийн ер бусын, өвөрмөц хуримнууд

0

Хамгийн ер бусын, өвөрмөц хуримнуудЦагаан даашинз, толгойн гивлүүр, хар хослол, цэцгээр чимэглэгдсэн цэвэрхэн тансаг орчин, гоё ганган зочид, давхар бялуу гээд хуримын нэгэн хэвийн байдлаас уйдсан зарим хосууд хамгийн өвөрмөц, хамгийн санаанд оромгүй нөхцлүүдийг бодож олон, амьдралынхаа дахин давтагдашгүй онцгой агшныг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Шинэлэг, өвөрмөц, онцгой байхаар эрмэлзсэн хосуудын хамгийн содон, ер бусын хуримын зурагнуудыг та бүхэнд толилуулъя. Магадгүй та бүхний дунд хуримаа хийхээр төлөвлөж байгаа хэн нэгэн байгаа бол анхаарал татууштай сэдэв байж болох юм.

Японы Хоккайдод мөсөн сүмд хуримаа хийж байгаа Акеми Кито, Хироши Мацуока нар
Мелисса /Melissa/ болон Рик Кларк /Rick Clark/ нар Шинэ жилийн өмнөх үдэш Таймс Сквер /Times Square/-т хуримын бөгжөө солилцсон.
 
Филиппиний Манилад үерийн усан дунд гэрлэж байгаа хосууд
 
Бээжингийн хосууд
 
Жиро д’Италия дугуйн уралдааны үеэр хуримлаж байгаа хосууд
 
Перугийн Лима хотын Валентины өдрийн бөөгийн ёслолын өмнө наран шарлагын газарт суугаа сүйт бүсгүй, сүйт хархүү хоёр
 
Томоришо Шибата, Сатако Иноу нарын хуриман дээрх i-Fairy робот
 
Тель-Авивт хуримаа хийж байгаа мотоциклчин, сүйт бүсгүй хоёр
 
Фанг Чинг /Fang Ching/ нөхрийнхөө хамт хадан цохионоос бууж байна.
 
Филиппиний Сан Жосед хуримласан Жо Байо эхнэр Лиагийн хамт хуримын ёслолынхоо дараа мангро модны суулгац суулгаж байна.
 
Бээжинд Валентины өдрөөр хуримласан хосууд явган хүний замаар унадаг дугуйтай явж байна.
 
Хятад, Хэбэй муж, хуримын тэрэг
 
Тайландын ер бусын хурим
 
Тайланд, Бангкок, далайн дээрэмчний хувцастай эрээс зугтаж байгаа шинэхэн гэрлэсэн хосууд
 
Тайланд, агаарт гэрлэж байгаа хосууд
 
Бритиш Колумб, Ванкувер, Полар Бир Планж /Poar Bear Plunge/ хэмээх жил бүрийн өвөл болдог усанд шумбах үйл явдлын үеэр хуримаа хийж байгаа Жерард Пайпер /Gerard Piper/, Йен /Yen/ нар
 
Мексикийн буланд Боинг 727 онгоцны тавцан дээр дэлхийн анхны жингүйдсэн хуримыг хийж байгаа Эрин Финнеган /Erin Finnegan/, Ноа Фалмор /Noa Falmor/ нар
 
Копенгагены зугаа цэнгэлийн паркд Дэлхийн Санта Клаусын Конгрессын үеэр хуримаа хийж байгаа Син Андерсен /Sin Andersen/ нөхрийнхөө хамт
 
Герман, Ньюсванштейны ордон руу нийтийн автобусаар явж байгаа хятад хосууд
 
Түргэн хоолны газарт хуримлаж байгаа хосууд
 
Хятад, Шандон муж, сүйт бүсгүйгээ тэргэн дээр чирэн явж байгаа сүйт хархүү
 
Филиппин, усан доор хуримаа хийж байгаа хосууд
 
Хятад, Хайнан муж, хуримлагч хосуудын дунд зохиогдсон мини-марафон
 
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *