Оросын хамгийн дур булаам парламентын гишүүн эмэгтэйчүүд

0

Оросын хамгийн дур булаам парламентын гишүүн эмэгтэйчүүдДэлхийн улс төрийн талбарт олон эмэгтэйчүүд хүч сорьж байна. Орон орны улс төрд нийгмийн сайн сайхны төлөө өөрийн идэвх зүтгэлийг зориулж яваа олон арван эмэгтэйчүүдийн дунд хийж буй ажил үүргээрээ бус гоо үзэсгэлэн, дур булаам дүр төрхөөрөө олны анхаарлыг татдаг эмэгтэй улс төрчид цөөнгүй бий. Гэхдээ энд бид зөвхөн манай хойд хөрш болох ОХУ-ын төрийн Думд ажиллаж байгаа хамгийн дур булаам эмэгтэйчүүдийг танилцуулж байна.

Мария Кожевникова
Урьд нь жүжигчин байсан 29 настай энэ бүсгүйн зураг Плэйбой /Playboy/ сэтгүүлд 8 удаа хэвлэгдэж байсны тав нь бүрэн нүцгэн зураг байсан юм. Тэрээр 2011 оны 12-р сард төрийн Думд сонгогдсон бөгөөд төрийн Думын Урлаг соёлын хорооны гишүүний үүргийг гүйцэтгэдэг.
Маша Малиновская

Загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, дуучны карьер хөөж байсан энэ эмэгтэй одоо 32 настай. Малиновская 2005 онд Белгород мужийн Думын гишүүн болжээ.
Алина Кабаева

Оросын спортын хүндэт мастер 30 настай энэ бүсгүй 2004 оны Афины Олимпийн аварга, 2000 оны Сиднейн Олимпийн хүрэл медальт тамирчин нэгэн бөгөөд 2007-2011 онуудад Думын депутатаар ажиллаж байжээ.
Светлана Хоркина

Оросын спортын хүндэт мастер, гимнастикчин энэ эмэгтэй 34 настай. Олимпийн аварга, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга энэ бүсгүй 2007 оны 12-р сард Думд сонгогдож байжээ.
Мария Максакова

Оросын дуурийн дуучин, 36 настай Мария Максакова төрийн Думын депутатын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цахим ертөнц дэх оюуны өмчийг хамгаалах төслийн санаачлагчдын нэг юм.
Елена Мизулина

Оросын улс төрийн зүтгэлтэн, ОХУ-ын хүндэт хуульч энэ эмэгтэй өдгөө 58 настай. 1972 онд Ярослав мужийн их сургуулийн хуулийн факультетэд элсэн орж, 1977 онд сургуулиа төгссөнөөс хойш хуулийн салбарт өнөөг хүртэл ажиллаж байгаа тэрээр Оросын улс төрд хүчин зүтгэж байгаа чадварлаг бөгөөд дур булаам эмэгтэйчүүдийн нэг юм.
Валентина Петренко

Зөвлөлт, Оросын улс төрч Валентина Петренко мөн л 58 настай. 1979 оноос хойш өнөөг хүртэл Оросын улс төрд зүтгэж яваа бөгөөд боловсролын салбарын доктор цолтой хүн юм.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *