
Кинли Хейман – 6 настай шаргал үстэй охин өөрийн хүүхэлдэйн төрх, гимнастикийнхаа авьяас чадвараар сошиалд алдартай болж байна.
Тэр дөнгөж 6-хан настай, гэхдээ гимнастикчин, загвар өмсөгч, жүжигчин бас гоо сайхны тэмцээний ялагч болжээ

Тэр балчир багаасаа гимнастикаар хичээллэж эхэлсэн бол 3 настайгаасаа хүүхдийн гоо сайхны тэмцээнд оролцож иржээ.

Сошиал сүлжээнд Кинлиг бараг 300 мянга гаруй хүн дагадаг: түүний ээж нь уг блогийг идэвхтэй хөтөлдөг бөгөөд охиныхоо гимнастикаар хичээллэж байгааг, мөн сурталчилгааны зураг авалтын яцыг харуулсан гэрэл зургуудыг харамгүй хуваалцдаг байна

Ээж нь охиноо ердийн дугуйланд явуулахыг хичээдэг боловч охин нь нэг л мэдэхэд спорт заал руу гүйчихдэг ажээ.

Охины хэвлийн булчин сошиал сүлжээнд багагүй маргаан дэгдээсэн юм. Охиныг өөрийнхөө насанд тохирохооргүй том хүн шиг харагдаж байна, хүүхдийг хүүхдээр нь байлгасангүй гэж эцэг, эхийг нь буруутгасан сэтгэгдэл цөөнгүй харагдана.

Эцэг, эх нь охиноо дөнгөж нэг настай байхад нь спортын авьяасыг нь мэдэрсэн тэр л цагаас хойш хөгжүүлж иржээ.


Уншигч таны хувьд бяцхан охины тухай ямар бодолтой байна вэ?







