Kinder өндгөн шоколадны доторх тоглоомны савыг ашиглах 6 гайхалтай санаа

3

Хөгжилтэй тоглоом бас шоколад – Kinder Surprise бидэнд ийм л зүйлийг бэлэглэдэг. Шоколадны дотор нэгэн шар өнгийн капсул бий. Урьд нь эдгээр шар хайрцгийг дээр дээрээс нь өрж хадгалдаг байсан уу, эсвэл зарим тохиолдолд тоглоомын нэг хэсэг болох ч тохиолдол гарч байсан удаа бий болов уу. Өнөөдөр ч гэсэн Kinder-ийн энэ шар савыг  ахуйн хэрэглээндээ өргөн ашиглаж болж байна, та бүхэндээ үүнийг батлах 6 аргыг танилцуулахаар бэлдлээ.

1. Чүдэнзний гэр

Чүдэнзний хайрцагны зурж асаадаг хэсгийг хайчилж аваад өндгөн шоколадны шар хайрцагны дотор талд супер цавуугаар наана.

Дараа нь чүдэнзний толгойг хайрцагны ёроолд доош харуулан хийгээрэй. Энэ нь чүдэнзийг ус, чийгнээс хамгаалаад зогсохгүй мөн чүдэнзийг нэг зуралтаар л асаахад тусална.

 

2. Шүдний сойзны гэр

Аялал зугаалгын үеэр шүднийхээ сойзыг тоос шорооноос хамгаалах маш хялбар арга – өндгөн шоколадны шар хайрцгийн ёроолыг хутгаар нүхэлнэ.

Нүхээр шүдний сойзоо хийгээд л тагийг нь таглачихаарай.

 

3. Чихэвчний гэр

Чихэвчээ эмх цэгцтэй хураагаад Kinder-ийн шар хайрцагт хийнэ. Зай эзлэхгүй бас чихэвч орооцолдож төвөг болохгүй – маш авсаархан байгаа биз?

 

4. Харандаа үзүүрлэгч

Харандааны диаметрийн хэмжээгээр шар капсулын ёроолыг нүхэлж бэлдэнэ. Дараа нь харандаа үзүүрлэгчээ дотор талд нь наагаарай.

Ингээд л гар дор бэлэн харандаа үзүүрлэгчтэй боллоо.

 

5. Модон чихрийн хайрцаг

Модон чихрээ идэж дуусаагүй хадгалах гэж байгаа бол өндгөн шоколадны шар капсулын нэг ёроолыг нь цоолоход л болно. Ингээд л чихэр хадгалах хайрцагтай боллоо. Дараа нь чихрээ гаргаж ирээд иднэ биз.

 

6. Гутланд

Танд шаардлагатай зүйл:

  • Цайны хоосон уут
  • Юүлүүр
  • Халбага
  • Хүнсний сод
  • Үдэгч машин
  • Kinder Surprise-ийн өндгөн капсул
  • Хурц үзүүртэй кноп

Бэлдэх арга:

1. Цайны уутандаа хүнсний содоо халбага халбагаар хийнэ, юүлүүрээр хийвэл гадуур нь асгахгүй. Цайны уутны амыг хэд хэд удаа нугалаад үдээсний машинаар бэхэлнэ.
2. Цайны уутаа шар капсулд хийгээд үзүүртэй кнопоор хэд хэдэн удаа нүхэлнэ. Гутлын үнэр дарагч илүү үр дүнгээ өгдөг.
3. Гутал болгондоо содтой капсулаа хийгээрэй, таны гутлын эвгүй үнэр хурдан арилна. Шаардлагатай гэж үзвэл хүнсний содыг солино.

13
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bambaruush

    2023/03/22 at 16:20

    Ih goy goy snaanuud bn l daa ghdee ene sanaanii zarimiig youtube ees haigaad olchij bloh uchraas sn snaa bldeerei amhilt😊

  2. Bambaruush

    2023/03/22 at 16:22

    Ih goy goy snaanuud bn l daa ghdee ene sanaanii zarimiig youtube ees haigaad olchij bloh uchraas sn snaa bldeerei amhilt😊

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *