Таныг маш олон өвчнөөс хамгаалж чадах шидэт ундаа

4
0
15,737

Ногоон цай бидний эрүүл мэндэд нэн тустай. Шинжлэх ухааны үүднээс бүх талаас нь судалж чадаагүй ч гэлээ, үр дүн нь нүдэн дээр ил байгаа юм.

Ногоон цай антиоксидант биш гэдэгт итгэхгүй хүн байна уу? Энэ ундаа таныг маш олон өвчнөөс хамгаална, тэр ч бүү хэл зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.

Хэрвээ та ногоон цайг зөв хэрэглэж сурвал эрүүл мэнддээ 100 хувь ашиг шимийг нь хүртэж чадна. Нэгэнт үр дүн мэдэрч чадсанаас хойш ногоон цайнаас хэзээ ч татгалзахгүй.

Өөрийн амтлах мэдрэмжинд тохируулж чанана

Ногоон цайны амт маш олон хүчин зүйлээс хамаарна: усны хэмээс эхлээд чанах хугацаа.

Ногоон цайнд дурлагсдын үзэж байгаагаар ногоон цай нь тааламжтай амттай, ямар нэгэн гашуун амтгүй ажээ.

Хэт халуун эсвэл удаан хандалсан бол гашуувтар амт мэдрэгдэнэ. Эсрэгээрээ, хүйтэн усанд хандалж байгаа бол цай сул амттай болох ажээ.

Цайны навчнаас шалтгаалж буцалгах хугацаа тодорхойлогдоно.

Ногоон цайг ихэвчлэн 60-85 хэмийн халуун усанд 1-3 минут хандлан болгодог байна.

 

Ногоон цай, хандлах арга

Ногоон цайг хэрхэн хандалж байгаагаас шалтгаалан антиоксидантын үйлчилгээ хамаарна. Энэ сэдвээр маш олон тооны судалгаа ч хийгдсэн байдаг.

Та бүхэнд зарим нэг баримтуудаас дурьдахад:

  • Цайны навчны хэмжээ болон хэлбэр. Жижиг навчийг хандлах хугацаа бага. Том навчтай бол илүү хугацаагаар хандална.
  • Дүрдэг цай болон навчаараа байгаа цай. Навчаараа байгаа цайг хандалж уух нь илүү үр дүнтэй, навчнаас гадна цайны модны мөчир, үндэс зэрэг нь цуг хандлагддаг. Дүрдэг цайны хувьд мөчир, үндэс зэргийг цуг нунтаглаж хийсэн цайнууд байдаг ч гэлээ навчаараа байгаа цайг илүүд үзнэ.
  • Хэм. Буцалсан ус нь катехиныг богино хугацаанд гадагшлуулдаг. Үүнээс гадна бага хэмтэй ус нь цайны эрүүл мэндэд нэн тустай бодисыг хадгалж үлдээдэг.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

Ногоон цайнд гаж нөлөө гэж байдаг уу?

Ногоон цайг хэт удаан хандлах, буцалгавал өтгөрч гашуун амттай болно, өөрөөр хэлбэл кофеины хэмжээ нь ихэсдэг байна.

Үүнээс гадна өөр бусад хэрэггүй бодисууд ялгарч эхлэх ажээ, жишээ нь хүнд металл, пестицууд үржинэ.

 

Ногоон цайг өөр аргаар бэлдэж болох уу?

Ногоон цайны антиоксидант үйлчилгээг бүрэн авахыг хүсэж байгаа бол дараах аргаар бэлдэж ууна уу: ногоон цайны навчийг 2 цаг хүйтэн усанд сойно. Цайны амт гайхалтай зөөлөн болох ажээ.

Хүйтэн усанд сойход байгалиас бэлэглэсэн шим тэжээлтэй бодис хадгалагдаж үлддэг байна.

 

Ногоон цайны бидний сайн мэддэггүй гурван ашигтай тал

Шинжлэх ухааны үүднээс хийсэн хэд хэдэн судалгаанаас харахад ногоон цай нь дараах үйлчилгээ үзүүлдэг: стрессийн хэмжээ бууруулна, зүрхний эрүүл байдлыг хангана, хавдрын эсрэг үйлчилгээ.

 

Эрүүл буйл, шүд

2009 онд 940 хүнд хийсэн судалгаанаас харахад, байнга ногоон цай уудаг хүмүүсийн хувьд ногоон цай бага уудаг эсвэл огт уудаггүй хүмүүсээс буйлны эрүүл мэнд сайн байв.

Өдөрт нэг аяга ногоон цай уухад амны хөндийн өвчлөл тусах магадлал буурч байв, жишээ нь буйл үрэвсэх, улайх, шүд цоорох өвчин бага болж байжээ.

 

Зүрхний шигдээсийн эрсдэлийг бууруулна

Мөн л 2009 оны судалгаагаар ногоон цай нь зүрхний шигдээсийн эрсдэлийг буруулж байгааг тогтоожээ.

Санал асуулгад оролцсон 195,000 хүн үүнийг баталжээ. Өдөрт 3 аяга цай ууж байгаа хүмүүсийн дунд зүрхний шигдээс болох эрсдэл 21%-иар бага байв.

 

Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Ногоон цай нь тархийг хөгшрөхөөс хамгаална. 2006 онд сэдвээр Японд 70-аас дээш насны 1000 хүнд судалгаа хийжээ.

Дараах зүйлийг тогтоосон байна: насан туршдаа ногоон цай уусан хүмүүсийн дунд тархины үйл ажиллагаа хөгшрөөгүй буюу хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй байв.

Долоо хоногтоо 4-6 аяга уудаг хүмүүсийн дунд тархины зарим нэг өвчлөл багаар мэдрэгдсэн.

Үүнээс үүдэн ногоон цайг өдөр тутам уух нь хэрэгтэй гэж үзжээ. Эрүүл мэндийнхээ төлөө ногоон цай ууж эхлэх бодолтой байгаа бол яг одооноос ууж эхлүүл. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад ч илүүдэхгүй болов уу.

16
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

4 Сэтгэгдэл

  1. Отгонсүрэн Отгоо

    Отгонсүрэн Отгоо

    2017/08/28 at 19:39

    Haanaas avah ve

  2. Arvin Victora

    Arvin Victora

    2017/08/29 at 06:18

    Haa saigui l bga bizdee

  3. Erdenetsetseg Namuu

    Erdenetsetseg Namuu

    2017/08/29 at 14:58

    Yamar tsai ni orig baidag be ali ulsiinh zoblolgoo abya

  4. Anka Anka

    Anka Anka

    2017/08/30 at 18:20

    Cc plis

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.