Яаж ч харсан өөрийнхөө насанд огтхон ч баймгүй царай төрхтэй 20 хүн

0

Нас – ердөө л тоо гэж ярьцгаадаг. Мөн чи хэдэн настай байх нь огт хамаагүй, хэдтэй хүн шиг өөрийгөө мэдэрч байгаа нь л чухал гэдэг. Энэ бүх ойлголт сайхан л даа, гэхдээ чи 12 настай мөртлөө 40-тэй юм шиг харагдаад байвал яах уу? Эсвэл бүр эсрэгээрээ, хуанлигаараа бол 40 нас хүрчихээд байдаг, тэгсэн дэлгүүрт орох болгонд иргэний үнэмлэхээ үзүүл гээд байвал бас л хэцүү. Үүнд нэг гарц байгаа гэмээр: интернетэд зургаа тавиад дэлхийн сошиал хэрэглэгчдийн дунд маргаан үүсгэх.

Өнөөдрийн нийтлэлд багтсан 20 хүн яг л ингэсэн байна. Бид тэдний гэрэл зургийг хараад цаг хугацааг яаж хуурч чадсан юм бол гэдгийнх нь учрыг ойлгоогүй л сууна. Гэхдээ тун удахгүй оньсого тайлагдах байх гэж найднам.

Та хэл дээ: бараг л 40 хүрч байгаа номын санч эмэгтэй шиг харагдаж байгаа биз дээ. Үгүй дээ, энэ чинь би – дөнгөж 12 нас хүрсэн хүү л байна.

© PlagueLords / Reddit

 

Би 26 настай, сахалтай болохын тулд юугаа ч зориулахад бэлэн

© Sissinou / Reddit

 

80-аад оны сүүл. Миний 13 настай үеийн гэрэл зураг, гэхдээ ажил гололгүй юуг ч хийж чадах дунд түвшний менежер шиг л харагдана

© jenneany / Reddit

 

Би 40 хүрлээ! Сүүлийн үед өөртөө анхаарал их тавьдаг болсон. Ямар байна?

© JayBear1080 / Reddit

 

Би 31 настай ганц бие эх хүн шиг л харагдаж байна уу? Үнэн хэрэгтээ миний 10 настай үеийн гэрэл зураг, тэгээд бас эрэгтэй хүүхдийн зураг шүү

© Thacceroni / Reddit

 

2000-аад оны эхэн үед MySpace-ээс өөр юу ч мэдэхээ байсан өсвөрийн насны банди шиг л харагдаж байгаа биз? Харин би 37 настай, тэгээд ээж хүн. Энэ бол миний амьдралын тодорхой нэг үе ч биш

© Soapy_Von_Soaps / Reddit

 

Энэ сайхан гэрэл зураг дээр би 12 настай байгаа юм, гэхдээ яг л 35-тай хүүхэн шиг харагдана. Танд нэг байшин зарах гэж мэрийгээд байгаа үл хөдлөх хөрөнгийн зууч шиг л харагдаад байгаа биз?

© EvaPepe / Reddit

 

Би 30 настай, профессор. Итгэмээргүй байгааг мэдэж байна л даа, гэхдээ байгаа үнэн нь л тэр

© madabun / Reddit

 

Ноосон цамц өмссөн 60 настай номын санч шиг харагдах миний сургуулийн гэрэл зураг, бас болоогүй ээ, зузаан нүдний шилтэй, битүү дотуур цамцтай

© Al_E77 / Reddit

 

Би 16 насандаа

© zovaass6476 / Reddit

 

1986 он. Би 13 настай, тэр үед хүмүүс намайг Том Крузтай адилхан гэдэг байлаа. Би чинь охин шүү дээ

© TheBoanne / Reddit

 

Нэг орой 15 настай хүү болон 40 настай эрээс болзох урилга авдаг юм байна. Хоёуланд нь татгалзсан. Энүүхэндээ гэж хэлэхэд би 26 настай шүү

© saltedcaramelmocha / Reddit

 

Би 18 настайдаа

© Sdchachaze / Reddit

 

13 настайдаа би гоо сайхнаа хадгалж үлдэж чадсан 30 настай бүсгүй шиг л харагддаг байж

© nnaralia / Reddit

 

Өнгөрсөн жил найзтайгаа цуг жүжигт тоглосон юм. Би зүүн талынх, энэ үед би 28-тай байжээ

© GeekyKirby / Reddit

 

Би 16 настайдаа. Хүйс: эрэгтэй

© ttaylor0murphyy / Reddit

 

Би 9 жилийн өмнө (одоо 22 настай)

© DankPunk98 / Reddit

 

Би 30 настай, аз жаргалтай нэгэн бүсгүй байна

© katakana34 / Reddit

 

Энэ гэрэл зургийг миний 14 насны төрсөн өдрөөс долоо хоногийн өмнө авсан санагдана

© jabtakfws / Reddit

 

Энэ гэрэл зураг дээр би 11 настай байгаа юм, эмээгийнхээ цамцаар гоёчихсон. Одоо 35 настай

© SJHCJellyBean / Reddit, © SJHCJellyBean / Reddit, © sjhcjellybean / Imgur

Таныг насандаа харагдахгүй байна гэж олон хүн хэлдэг үү? Таны гэрэл зургийн цомогт бидэнд сонирхуулмаар зураг байна уу?

18
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *