Цагаа үрсэндээ харамсахааргүй заавал үзэх 15 кино

0

Эдгээр кинонууд 2 цаг болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг. Чадварлаг найруулагч, авьяаслаг жүжигчдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн кино учраас кино нэг амьсгаагаар үзсэн мэт хурдан дуусна.

Хэрвээ үзээгүй кино байвал заавал үзэхийг зөвлөж байна.

The Green Mile

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 1

Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн дэлгэцийн бүтээл. Жон Коффи гэх хоригдол цаазын ялтай нэгэн. Уг бүтээл Оскарын 4, Сатурны 3 мөн өөр бусад олон арван шагналуудтай.

Gladiator

Үргэлжлэх хугацаа: 155 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 2

Түүхэн сэдэвтэй бүтээл: том том хотууд, цуст тулаан, өшөө хорсолдоо шатсан Рассел Кроу. Эр зоригтой генерал Максимус ордны хуйвалдааны золиос болно. Азаар амьд гарч чадсан тэрээр гладиатор болжээ.

Il buono, il brutto, il cattivo

Үргэлжлэх хугацаа: 178 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 3

Энэ кинотой дүйцэхүйц тийм вестерн бүтээл хийгдээгүй гэж хэлж болно. Киноны яриа болгон одоо болтол домог мэт яригдсаар. Эннио Морриконегийн алдарт дуу хөгжим, Сержио Леонегийн чадварлаг найруулга, мэдээж авьяаслаг Клинт Иствудгүйгээр кино алдартай болохгүй байлаа.

The Lord of the Rings

Үргэлжлэх хугацаа: 558 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 4

Орчин үеийн кино урлагийн салбарт шинэ хаалгыг нээж өгсөн бүтээл. Зохиолыг нь уншаагүй ч Питер Жексоны бүтээлийг үзэхэд та алдах зүйлгүй. Авьяаслаг жүжигчид, хувцаслалт, Говард Шорын гайхамшигт хөгжмийг сонсоод үлгэрт итгэдэггүй үзэгчийг ч уруу татаж чадна.

Schindler’s List

Үргэлжлэх хугацаа: 195 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 5

Ажил төрөл нь амжилттай яваа бизнесмен, нацистуудын намын гишүүн Оскар Шиндлерийн хэдэн мянган еврейчүүдийн амийг аварсан түүхийг өгүүлэх кино. Эгэл жирийн хүнээс гарсан баатарлаг үйлсийг магтах ч багадна.

Avatar

Үргэлжлэх хугацаа: 152 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 6

Төгс кино хийж болох уу? Гүн утга агуулгатай, гайхамшигт үзэсгэлэнт байгальтай, сэтгэл догдлуулсан үйл явдалтай. Жеймс Камерон болно гэж шийдсэн тул хийжээ. “Аватар” бол зүгээр ч нэг кино биш, бүхэл бүтэн ертөнцийг харуулсан юм. Энд бүх зүйл нь төгс төгөлдөр: үзэсгэлэнт байгаль, сонирхол татам ан амьтад, хорхой шавьжтай.

The Matrix

Үргэлжлэх хугацаа: 405 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 7

Зөгнөлт киноны төрлийг шинэ шатанд гаргасан бүтээл бол Матрикс. Эхний ангийг үзсэн хэн ч болов дараа дараагийн ангийг тэсэн ядан хүлээж байж билээ.

Shichinin no samurai

Үргэлжлэх хугацаа: 202 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 8

Японы дундад зууны үеийн амьдралыг бодитоор гаргаж чадсан кино юм. Энд холливудын тайз чимэглэл байхгүй тул үзэгчдэд бодит үнэнийг хүргэж чаджээ. Самурай нарын эр зориг, хайр дурлал, япон хүний сэтгэлзүй гээд бүгдийг эндээс харж болно.

Once Upon a Time in America

Үргэлжлэх хугацаа: 229 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 9

Продюссер Леоно киноны санааг толгойдоо 20 жил тээсэн гэдэг. Олон жилийн боловсруулалтын явцад кино төгс болсон гэж үзэж болно. Ганц ч илүүц зүйлгүй бүтээл болсон гэж шүүмжлэгчид үздэг ажээ.

Apocalypse Now

Үргэлжлэх хугацаа: 194 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 10

Дайн гэдгийг элдэв баатарлаг үйл явдалгүйгээр гаргаж чадсан цорын ганц бүтээл болов уу. Дайн – хэрцгий, бодлогогүй, айдас, хүний амь ямар ч үнэгүй болох тийм зүйлийг гаргажээ. Найруулагч Френсис Форд өөрийн бүтээлээрээ дамжуулан хүмүүсийн тархинд удаан хугацаагаар дайны уршгийг үлдээх зорилго агуулсан байна.

Война и мир

Үргэлжлэх хугацаа: 373 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 12

Оросуудын Оскар авсан анхны бүтээл. Олон авьяаслаг жүжигчдийг нэг дор цуглуулж чадсан Сергей Бондарчукийн томоохон бүтээлийн нэг бөгөөд 4 ангит киног 6 жилийн турш хэдэн мянган хүний хүч хөдөлмөрөөр бүтээжээ.

Meet Joe Black

Үргэлжлэх хугацаа: 178 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 11

Энтони Хопкинс, Бред Питт – эдгээр нэрийг дурьдахад л ямар кино болох нь тодорхой. Сайхан сэтгэл болон хорон муу санаа, айдас болон  эр зориг, хайр болон үхэл хосолсон энэ ертөнцийг та эндээс л харна.

Pearl Harbor

Үргэлжлэх хугацаа: 183 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 13

Майкл Бэй үнэхээр уянгын кино хийж чаддаг нь эндээс харагдсан. Жүжигчдийн чадварлаг жүжиглэлт, тулааны үйл явдал, хайр дурлалын түүх. Сайхан дуу хөгжимгүйгээр төсөөлөхгүй нь мэдээж.

Cloud Atlas

Үргэлжлэх хугацаа: 172 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 14

Аливаа зүйлд хил хязгаар бий гэдгийг та энэ киног үзээд ухаарна. Бид зуунаас зуун дамжин нэг л алдааг давтсаар л. Эрх чөлөөтэй байх эсэхээ сонгохдоо үр дагаврыг нь харах ёстой. Нэгийг өөрчиллөө гэхэд нөгөөг нь өөрчилж байгаа хэрэг. Бүх зүйл холбоо хэлхээтэй.

The Curious Case of Benjamin Button

Үргэлжлэх хугацаа: 155 минут

Цагаа үрсэндээ харамсахааргүй, заавал үзэх 15 кино 15

Фицжеральдын зөгнөлт санаа Дэвид Финчерийн киногоор амилсан юм. Хүний тархийг тэжээх гайхамшигтай түүхийг уг кинонд өгүүлснийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэх бизээ.

18
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Otgonbileg Gurbazar

    Otgonbileg Gurbazar

    2016/11/14 at 17:14

    Uzeed bj de

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/11/14 at 17:31

    ss

  3. Michid michid

    2016/11/14 at 20:09

    Vzeed l baiydaa

  4. Зочин

    2016/11/15 at 10:32

    three idiots bas uzsendee haramsahaargui kino shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *