Өөрсдийгөө өөд нь татаж гадаад дүр төрхөө эрс өөрчилж чадсан 11 алдартан

0

Өөгүй төгс харагдахын тулд одууд байнга өөр дээрээ ажиллаж байдаг. Тэд шинэ хоолны дэглэм туршина, спорт зааланд хөлсөө дуслуулан бэлтгэл сургуулилт хийнэ. Оддын хөдөлмөр ч талаар өнгөрөхгүй тул тэдний өөрчлөлт сошиал суваг хэрэглэгчдийн дунд бахархал эсвэл хурц ширүүн шүүмжлэлд өртөнө.

Гадаадын ямар одууд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөнийг эргэн дурсацгаая. Харин бонуст нь холливудын нэгэн алдартай жүжигчнийг харна. Тэр гадаад төрхөндөө багахан л өөрчлөлт хийсэн, гэхдээ шүтэн бишрэгчид нь түүнийг арайхийж л таньж байгаа юм.

Адель

© Ian Gavan/Stringer/Getty Images Entertainment/Getty Images, © adele / Instagram

Дуучин Адель нүдэн дээр илт турсан тул анзаарахгүй өнгөрсөн хүн байхгүй байх. Тэр жингээ хасахын тулд “сиртфуд” гэдэг нэртэй хоолны дэглэм барьсан. Уг дэглэм нь тодорхой нэр төрлийн хоол хүнс л хэрэглэнэ. Бодисын солилцоог сайжруулж илүүдэл жингээс богино хугацаанд салгаж чаддаг.

 

Келли Осборн

© Joseph Gotfriedy/Broadimage/EAST NEWS, © kellyosbourne / Instagram

Келли Осборн өдрөөр биш цагаар турдаг. Тэрээр ойролцоогоор 40 кг орчим хасаад байгаа. Бүсгүй нэгэн ярилцлагаараа хэвлийгээ багасгах мэс ажилбар хийлгэсэн гэдгээ ний нуугүй хэлсэн шүү.

 

Питер Фачинелли

© peterfacinelli / Instagram, © peterfacinelli / Instagram

Питер Фачинелли “Twilight” киноны доктор Карлайлагийн дүрээр алдаршсан жүжигчин бөгөөд шинэ дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ ангайлгасан. Хэрвээ одоо “Twilight” киноны кастинг явагдсан бол булчинлаг биетэй энэ залуу Тейлор Лотнерийг өлхөн орлох байсан биз.

Жүжигчин үнэндээ түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэж, мөн Nic Tailor дотуур хувцасны брэндтэй хамтран ажилласны үр дүнд ийн эрс өөрчлөгджээ. Энэ хүнд өвчнийг эрчүүд давж гарч чадна гэдгийг тэрээр батлахыг хүсжээ.

 

Дрю Бэрримор

© MAVRIXONLINE.COM/EAST NEWS, © drewbarrymore / Instagram

Дрю Бэрримор эрс өөрчлөлтөөрөө нэг биш удаа шүтэн бишрэгчдээ алмайруулж байлаа. Жирэмслэлтийн дараа бие галбираа засахын тулд жүжигчин хувийн дасгалжуулагчтай болж спорт зааланд байнга явах болжээ.

 

Кристина Агилера

© www.310pix.com/EAST NEWS, © xtina / Instagram

Кристина Агилера төрснийхөө дараа ч бас өөртөө анхаарал тавьж илүүдэл жингээсээ салж чадсан юм. Гэхдээ өөрийнхөө бүх л галбирт дуртай байдаг гэдэг гэж тэрээр хэлж байсан удаатай. Түүний бодлоор эмэгтэй хүн ямар ч галбиртай бай өөрийгөө огт голж болохгүй ажээ.

 

Жанет Жексон

© MAVRIXONLINE.COM/EAST NEWS, © AXELLE/BAUER-GRIFFIN/East News

Жанет Жексон турахын тулд спорт зааланд ихэнх цагаа өнгөрөөж байжээ. Түүний шинэ гэрэл зураг ч хөдөлмөрийнх нь үр дүнг харуулна. Нарийхан бэлхүүстэй дуучин бүсгүй наснаасаа залуухан харагдаад байна уу даа?

 

Бен Аффлек

© IMP FEATURES/East News, © Carlos Maidana /Broadimage/Broad Image/East News

Бүсгүйчүүдийн хайрыг татсан Бен Аффлек илүүдэл жингээ сайн хасаж булчингаа эрс нэмэгдүүлж чаджээ. Булчинлаг түүнийг хараад хэдэн нас хасаж хэлэхээр, 2000-аад оны үеийн залуу дүр төрх нь хэвээрээ.

 

Кейт Аптон

© Jeffrey Mayer/JTMPhotos, Int’l. / MEGA/EAST NEWS, © face to face/FaceToFace/REPORTER

Рlus-size загвар өмсөгч Зейт Аптон – төрсний дараа илүүдэл жингээсээ салж чадсан бас нэгэн алдартан. Өөрийн хуучин жин дээрээ ирснийхээ дараа амжилтаа зогсоосонгүй бэлтгэл сургуулилтаа цааш үргэлжлүүлжээ. Шинэ дүр төрх нь шүтэн бишрэгчдийг нь баярлуулж байна.

 

Жессика Симпсон

© Kristin Callahan/Everett Collection/East News, © jessicasimpson / Instagram

Шинэ гэрэл зургууд дээрээс нь Жессика Симпсоныг бараг л танихгүй. Эрүүл жингээ барих нэг шалгарсан арга бол эрүүл нойр гэж дуучин хэлжээ. Чухам зөв, эрүүл нойр л турах нууцуудын нэг юм.

 

Ребел Уилсон

© Duffy-Marie Arnoult/ Contributor/WireImage/Getty Images, © rebelwilson / Instagram

Үзэгч олонд махлаг бүсгүйн дүрээрээ танигдсан жүжигчин Ребел Уилсон турахаар шийдэж 18 кг хасаж чаджээ. Турах болсон шалтгаанаа жүжигчин бүсгүй тайлбарлахдаа: “Тун удахгүй 40 нас хүрнэ, тиймээс эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй бас өөрийгөө илүү хөнгөн мэдрэхийг хүссэн” гэсэн ажээ.

 

Бонус: Жек Блек

© Shooting Star/Sipa USA/East News, © B2820/Photoshot/East News

Жүжигчин Жек Блек урт гэзэг, өтгөн сахлаа хусуулаад танихгүй хүн шиг өөрчлөгджээ. Үсээ хусаж байгаа бичлэгийг ч сошиал сувагт байрлуулсан байна.

Та гадаад дүр төрхөө эрс өөрчилж байсан удаа бий юу? Бидэнтэй “өмнө” болон “дараа нь” гэсэн гэрэл зургуудаа хуваалцаарай.

23
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
11
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Akira

    Akira

    2020/09/20 at 12:20

    Э. Анхжаргал har

  2. Э. Анхжаргал

    Э. Анхжаргал

    2020/09/20 at 12:55

    Akira be targan bish yahgednbe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *