Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал

0

Олон ангит киног муу хэлэх ямар ч шаардлага байхгүй, энэ төрлийн киног үзэхийг сонирхсон хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ зун таны урьд өмнө нь үзэж байсан зарим нэг киноны үргэлжлэл гараад зогсохгүй шинэ кинонууд ч бас гарах нь ээ.

Preacher

Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал 1

Хэзээнээс: 5-р сарын 22-ноос

Гэгээнтний биед сахиусан тэнгэр болон ад чөтгөр холилдсон Генезис гэх нэртэй этгээд орогноно. Генезисийг тээж буй хүн энэ дэлхийн хамгийн их хүчтэй хүн болно. Киног 90-ээд онд алдаршсан комикоос сэдэвлэн бүтээжээ.

Outcast

Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал 2

Хэзээнээс: 6-р сарын 3-наас

Өөртэй нь яагаад далдын хүчний явдал тохиолдож байгааг мэдэхийг хүссэн нэгэн залуугийн тухай кино. Хаашаа явна түүнийг байнга аймшиг дагаж явдаг. Дэлгэцнээ гараагүй байгаа ч хоёрдугаар цувралыг хийх зөвшөөрлөө аваад байгаа юм.

Feed the Beast

Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал 3

Хэзээнээс: 6-р сарын 5-наас

“Friends”-ийн Росс энэ зун дэлгэцнээ эргэн ирэх бололтой, данийн олон ангит киног дахин хийж байгаа энэ кинонд тэрээр архичны дүрийг бүтээнэ. Өөрийн шеф тогоочтой нийлж Бронксд ресторан нээхээр ажиллаж байхад нь мафийнхан саад болно: адал явдал, инээдэм, уянга гээд бид бүгдийг нь үзнэ.

The Night Of

Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал 4

Хэзээнээс: 6-р сарын 10-наас

Британийн олон ангит киног дахин хийсэн ба үйл явдал энгийн ч зангилаа ихтэй: нэгэн залуу шөнөөр үл таних бүсгүйтэй наргиж хонох бөгөөд өглөө нь хажууд нь үхсэн байхыг олно. Бүх гэмт хэрэг залуугийн нуруун дээр. Өмгөөлөгч Жон Туртуро залууд туслах цорын ганц хүн.

Roadies

Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал 6

Хэзээнээс: 6-р сарын 26-наас

Алдартай ямар нэгэн хамтлагийн хөшигний цаана болдог үйл явдлыг та мэдмээр байна уу? Энэ олон ангит кино тайзны цаадах амьдралыг танд харуулна, одод тайзан дээр дуулж хуурдаж байхад тайзны арын албаныхан юу хийж байдаг вэ? Дуу хуур ихтэй, муугүй жүжигчид тоглосон – зуны амралтыг зугаатай өнгөрүүлэх бас нэг арга юм.

Stranger Things

Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал 5

Хэзээнээс: 6-р сарын 15-наас

Хэрвээ та триллерт дуртай бол энэ зун Вайнона Райдерийн тоглосон олон ангит киног үзээрэй. Алга болсон хүүхдийнхээ эрэлд нэгэн цагдаатай гарах бөгөөд тэдний замд юу эс тааралдах вэ. Стивен Кингийн зохиолыг санагдуулна гэхээр үзүүштэй кино болжээ.

The Get Down

Энэ зунаас үзэгчдэд хүрч эхлэх 7 шинэ сериал 7

Хэзээнээс: 8-р сарын 12-ноос

Хөгжимд дуртай хүмүүст зориулсан бас нэг олон ангит кино. Өмнөд Бронкс, 70-аад он, хип-хоп төрж байна. Үдэшлэг хурц, хөгжилтэй байхыг амлана. Найруулагчаар “The Great Gatsby”, “Moulin Rouge!” зэрэг киног найруулсан Баз Лурман ажиллажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *