Хүмүүсийн дунд хамгийн их тархсан дараах 15 буруу ойлголтыг эрдэмтэн судлаачид үнэн зөвөөр тайлбарлаж өгчээ

3

Дэлхий ертөнц дээр хэнд ч итгэж болохгүй юм байна. Бидний тархинд маш их мэдээлэл хадгалагдаж байдаг бөгөөд тухайн мэдээллийн 90%-д нь үнэн бодит гэж итгэхэд хэцүү. Сургуульд заасан эсвэл нэвтэрхий толиноос олж мэдсэн мэдээллийг шинжлэх ухаан одоо үгүйсгээд эхэлж байна. Нарны аймгийн дагуулуудын тоог аваад үзье л дээ, Хөх тэнгэр биднийг өршөөг.

Интернэт хэрэглэгчид хамтран зарим нэг мэдээллийн судалгаатай танилцаад дараах асуултын хариултыг олж мэдээллийн шинэчлэл хийж байна: “Олноо тархсан чухам ямар баримт худлаа байна вэ?”

1

Алтан загас үнэндээ таван секундээс ч илүү гарах ой санамжтай амьтан. Тэд аливаа үйл явдал, эд зүйлс, хүнийг хэдэн сараар санадаг. Тэр ч бүү хэл эзнээ бусад хүмүүсээс ч ялгаж таньдаг. type3civilization

 

2

Шизофрени өвчин бие хүний хоёрдмол дүр гаргахтай ямар ч холбоогүй. Уг төөрөгдөл “шизо” гэдэг үгтэй холбоотой юм – “хуваагдах, цуурах” гэдэг утгыг агуулдаг.

Шизофрени өвчнийг зөвхөн бие хүний хувьд олон дүрд хувирах буюу бие хүнээ тодорхойлоход илрэх сэтгэл зүйн эмгэг гэдэг талаас нь авч үзэж болохгүй. Гэхдээ шизофрени өвчтэй өвчтөнүүдийн дунд бие хүний хувьд олон дүрд хувирах тохиолдол илэрдэг боловч маш цөөн тохиолдол юм. Andy_Brennan

 

3

Хэрвээ та бохь залгичихсан бол ходоодонд 7 жил байна гэж санаа зовсны хэрэггүй. Таны ходоод бусад хоол хүнсний л адил бохийг боловсруулчихна.

Гэхдээ бохь залгих санаа угаасаа сайн зүйл биш, яагаад гэвэл өтгөн хаталт, гэдэс дүүрэх, гэдсээр өвдөх, гүйлгэхэд хүргэнэ, тэр бүү хэл ходоодны шарх ч үүсгэж болзошгүй. Lorraine367

 

4

Бид тархиныхаа 10%-ийг л ашигладаг гэх баримт худлаа гэдгийг батлан хэлж байна.

Рочестер (АНУ-ын Миннесота муж) дэх Майогийн эмнэлгийн мэдрэлийн эмч Жон Хенлигийн батлан хэлснээр бид тархины хүчин чадлыг өдрийн турш 100% ашигладаг ажээ. Тархины бүхий л хэсэг (үүнд мэдлэг авах болон эргэн тойрноо мэдрэхийг хариуцсан тархины хэсэг) унтаж байхад хүртэл идэвхтэй хэвээр гэж тэрээр хэлсэн байна. Aloise500

 

5

Хятадын Цагаан хэрэм сансраас харагдахгүй. НАСА-гийн мэдэгдсэнээр тусгай хэрэгслийн тусламжгүйгээр уг байгууламжийг бид харж чадахгүй ажээ. littlemissgullibell

 

6

Наполеон үнэндээ тийм ч намхан хүн байсангүй. Тэр зүгээр л дайсны талаас тараасан суртал ухуулгын золиос болсон юм. Түүний өндөр 168 см. TheNameIsPippen

 

7

Гладиаторууд бие биенээ алж байгаагүй. Энэ төрлийн спорт илүү хүмүүнлэг байсан төдийгүй шүүгч хүртэл ажиллаж байсан ажээ. Botany102

 

8

Та нэг эсвэл хоёр долоо хоног тутамд сахлын хутганы шинэ ир заавал худалдаж авах албагүй. Сахлын хутганы ир хэрэглээнээсээ болж мохдоггүй, зэвнээсээ л болж зузаардаг. Сахлын хутгаа сайтар хатааж тос түрхээд байвал бараг жил солихгүйгээр хэрэглээд байж болно шүү. Ямар ч асуудал гарахгүй.

Нэг өдөр өнжөөд үсээ хусдаг халзан залуу үүнийг хэлж байна. ebee500

 

9

Тэмээ бөхөндөө ус хуримтлуулдаггүй. Тэнд нь өөх байдаг бөгөөд шим тэжээлтэй бодисын эх сурвалж болдог. Censored_69

 

10

Шаардлагатай үед цус сэлбэхийн тулд өөрийнхөө цусны бүлгийг заавал мэдэж байх ёстой гэсэн “мэргэжлийн зөвлөгөө”-г би байнга сонсдог. Энэ бол 100% худлаа баримт. Бид ХЭЗЭЭ ч хүний хэлсэн цусны бүлгийг хийдэггүй. Цусны бүлгээ мэддэг өвчтөн=нас барсан өвчтөн л гэсэн үг, энэ тохиолдолд эмнэлэг шууд л шүүхийн хаалга татна.

Бид юуны түрүүнд ДАНДАА цусны шинжилгээ авдаг. Ганц л тохиолдолд буюу өвчтөний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа үед бид шууд цус сэлбэдэг, гэхдээ зөвхөн 0(I) бүлгийн л цус хийнэ. turnipforwhales

 

11

Испани ханиад үнэндээ Испаниас гараагүй юм. Тэр үед халдварт өвчин дэлхийгээр тарж байлаа. Испани л уг өвчнийг албан ёсоор илрүүлж халдварт өвчин гэж авч үзсэн анхны улс байв. Blackman157

 

12

Шүдээ угааж дуусангуутаа амаа усаар зайлах ямар ч хэрэг байхгүй. Миний шүдний эмчийн хэлснээр, шүдээ угааж дуусаад оог усаар зайлж цэвэрлэлгүй зүгээр нулимж хаяна, ингэснээр шүдний оо шүдэнд өөрийн үндсэн үйлчилгээ буюу хамгаалах үйлчилгээг үзүүлнэ.

Мөн шүдээ угаахаас 30 минутын өмнө болон дараа нь хоол унд идэхгүй. Бас шүдний утсыг шүдээ угаахаас ӨМНӨ хэрэглэж байгаарай. ice_fan1436

 

13

Таны хэл төрөл бүрийн амтыг өөр өөр хэсгээрээ мэдэрдэг, жишээ нь, хүчиллэг, чихэрлэг бас гашуун амтыг. Үгүй. Dupiee

 

14

Туреттын хам шинж нь ямар ч хяналтгүй зогсоо зайгүй үргэлжлэх хараалын үг хэлэх биш юм. Энэ нь маш өргөн ойлголтыг агуулсан зүйл, аман, сайн үг хэлэх аман болон бие махбодын гээд. Тохиолдол болгон нь хувь хүнээс шалтгаална. skim_milkyReport

 

15

Үнэндээ Томас Эдисон чийдэнг зохион бүтээгээгүй. Тэр зүгээр л илүү хямд бас хэрэглэхэд амар хувилбарыг л зохион бүтээсэн юм. Анхны чийдэнг олон тооны эрдэмтэд нөр их судалгааны үр дүнд гаргаж авсан. Үүнд Алессандро Вольт, Хамфри Дэви, Уоррен Де Ла Рю болон Жозеф Свон нар хамтран ажиллажээ.

Эдисоны хувилбар яагаад тэгж их алдаршсан бэ гэж үү? Тэрээр аль хэдийн алдартай хүн болсон байсан бөгөөд мөн томоохон компанийн эзэн байлаа. keving234

126
ГайхмаарГайхмаар
42
ТэнэглэлТэнэглэл
28
БурууБуруу
27
Ха ХаХа Ха
24
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Dash

    Bayarsaikhan Dash

    2020/09/18 at 08:43

    Зөв Тэмээ хэдэн л ус уухав!/40,60/аль нь

  2. Huslen Huslen Od

    Huslen Huslen Od

    2020/09/18 at 23:34

    Khaan Chinbat

  3. Narantsetseg Norjmaa

    Narantsetseg Norjmaa

    2020/09/19 at 06:55

    .

  4. Naphelion namhanl ymbshd

  5. Dorjoo Bn

    Dorjoo Bn

    2020/09/19 at 14:52

    haha

  6. Battugs Purevjargal

  7. Khasherdene Adiya

    Khasherdene Adiya

    2020/09/19 at 20:38

    unen yum bnuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *