Япончуудын урт наслалтын нууц нь болсон амьдралын 6 зарчим. Та эндээс ганцыг ч болов заавал хэрэгжүүлэрэй!

1

Япон улс өндөр наслалтаараа дэлхийд зөвхөн Монако улсын дараа хоёрдугаар байранд ордог. Тус улсад дундаж наслалт 85.3 байдаг бөгөөд энэ нь АНУ-тай харьцуулахад ойролцоогоор 5 жилээр илүү насалдаг гэсэн үг аж. Манай сайт уншигч танд зориулж япончуудын урд наслалтын гол нууцуудаас хуваалцаж байна.

Японы уламжлалт хоол хүнс нь маш эрүүлд тооцогддог

© marineiscooking / unsplash, © cuartodeiibra / unsplash

Японы уламжлалт хүнсний дийлэнх хэсгийг цагаан будаа болон хүнсний ногоо бүрдүүлдэг ба АНУ эсвэл Баруун Европын орнуудтай харьцуулбал улаaн махны хэрэглээ маш бага. Улаан мах нь загасны махтай харьцуулахад их хэмжээний холестрол агуудаг бөгөөд үүнээс үүдэлтэйгээр зүрх судасны өвчин эмгэг үүсэх, зүрхний шигдээс болох зэрэг өвчлөлд өртөх магадлал өндөр болж байдаг байна. Мөн япончууд зүрх судасны өвчин, чихрийн шижин, ой тогтоолт муудах зэрэг өвчлөлийн суурь болдог сүү сүүн бүтээгдэхүүнийг маш бага хэрэглэдэг. Тэд мөн кофе уухын оронд ногоон цайг илүүд үзэн хэрэглэх дуртай ард түмэн.

 

Япон уламжлалд гэр бүлтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх хугацаа их байх ёстой

© depositphotos.com, © Shoplifters / Fuji Television

Өндөр настнууддаа туслаж асрах нь япон уламжлалын хамгийн гол зүйл. Японд өөр өөр үеийнхэн хамтдаа амьдрах үзэгдэл элбэг байдаг бөгөөд энэ нь өндөр настнуудад цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байдаг аж.

 

Икигай: өглөө бүр босох шалтгаантай байдаг

© shutterstock.com, © depositphotos.com

Икигай гэдэг нь оршихуйн шалтгаан гэх утгатай үг аж. Энэ үг нь япончуудын амьдралын зам мөрөө хөөх гол зорилгыг тодорхойлогч хүчин зүйл болох бөгөөд өдгөө дэлхий дахинаа энэ ойлголт эрчээ аваад байгаа билээ. Японы сэтгэлзүйч Michiko Kumano энэхүү ойлголтыг тодорхойлохдоо: өөрөө өөртөө сэтгэл ханамж өгөх сэдлээр өөрийгөө сэдэлжүүлэх юм хэмээжээ. Тохукогийн Их Сургуулийн судлаачдын олж тогтоосноор энэхүү арга барилыг өөртөө хэрэгжүүлдэг хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх магадлал бага байдаг гэнэ.

 

Япончууд цэвэрлэгээ хэрхэн хийхийг хамгаас сайн мэднэ

© depositphotos.com, © depositphotos.com

Япон бол дэлхийн хамгийн цэвэрч ард түмэнтэй улс. Үүний нэгэн баталгаа болсон сургуулиа цэвэрлэж буй сурагчдын цахим орчинд түгсэн нэгэн бичлэгийг та олж үзсэн нь лавтай. Харин цэвэр орчин эрүүл мэндэд сайн гэдгийг дурьдах ч илүүц биз ээ. Хэдийгээр цэвэр орчин нь бидний эрүүл мэндийг аливаа өвчнөөс хамгаалдаг ч дэлхийн бусад орнууд төдийлөн япончууд шиг цэвэрч байдаггүй.

 

Япончууд хэт их идэхээс сэргийлэн Хара хачи бу хэмээх аргыг хэрэглэдэг

© Jason Derulo / TikTok, © shutterstock.com

Хара хачи бу гэдэг нь 8/10 хэмжээтэй хооллож байх күнзийн сургаалиас үүдэлтэй үг бөгөөд хэт их идэхээс зайлсхийж байхыг сануулдаг ажээ. The Okinawa Program: How the World’s Longest-Lived People Achieve Everlasting Health And How You Can Too номын зохиолчид болох Bradley Wilcox, Craig Wilcox, Makoto Suzuki нарын үзэж буйгаар авч буй калорийн хэмжээгээ хязгаарлах нь урт наслалтын нэгэн нууц хэмээжээ.

 

Япончууд алхах маш дуртай

© Modern Family / 20th Television, © shutterstock.com

Япончууд эрүүл хооллоод зогсохгүй маш их алхдаг. Ахимаг насныхан машинаар явахын оронд метрог сонгож зогсож явах эсвэл алхах, дугуй унах зэргийг илүүд үздэг байна. Япон улсын хувьд метро болон гал тэрэгний шугам сүлжээ маш сайн учир машины хэрэглээ тийм ч өндөртэй биш ажээ.

Бусад улсын соёлоос өөриймшүүлсэн зүйлс танай гэр бүлд бий юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

83
БахархмаарБахархмаар
29
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
17
ГоёГоё
15
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Hero Bold

    Hero Bold

    2020/09/17 at 20:45

    Мах, сүүний хэрэглээний талаар худлаа бичжээ

  2. Зочин

    2020/09/18 at 18:58

    Яршиг өө яршиг

  3. Зочин

    2020/09/18 at 19:03

    Яршиг өө яршиг амьдралын хэвшил хоол ундны хэрэглээ гэдэг чинь тухайн газар орны онцлог аж төрөх хэв маягтаа зохицсон байдаг юм. Хүн дууриаж хөлөө хугалах уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *