Хумсаа мэрэх муу зуршлаасаа бүрмөсөн салах 10 шалгарсан арга

0

Хумсаа мэрэх зуршилтайгаа тэмцэх тийм ч амар биш. Учир нь хумсаа мэрэх зуршил нь сэтгэл гутрал, уур бухимдал, сэтгэл түгших гэх мэт олон шалтгаантай бөгөөд энэ үйлдэл нь хүний ухамсаргүйн түвшнээс гардаг тул хянах боломжгүй байдаг. Тиймээс та ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийдгээ мэдээд авбал хумсаа мэрэхээ болиход тань туслах нь дамжиггүй.

1. Хумсаа аль болох хурдан ав

© juuustwondering2 / reddit © whatever18c / reddit

Хумсны хутгаа үргэлж ойрхон байлга. Хумсаа жаахан ургасан байгааг анзаарах л юм бол аваад байх хэрэгтэй. Хазах хумсгүй болчихвол хумсаа хазах шаардлагагүй болно шүү дээ. Тиймээс хумсны хутгаа байнга авч явж байгаарай.

 

2. Бээлий өмс

© whatever18c / reddit

Нэгэнт л хумсаа хазахаа хянаж чадахгүйгээс хойш бээлий өмсөөд ч болтугай хамгаалах хэрэгтэй. Танд бээлий өмсөх эсвэл хумсаа боох гэсэн 2 арга байгаа. Хуруугаа боочихвол хазаж болохгүй гэсэн командыг автоматаар тархинд өгөх болно. Мөн бусад хүмүүст мэдэгдмээргүй байвал өнгөгүй наалт ашигласан ч болно. Харин гэртээ байгаа үедээ бээлий өмсвөл хурууныхаа боолтыг дахин дахин солино гэж санаа зовох хэрэггүй.

 

3. Хуруунуудаа завгүй байлга

© Hunahpu / imgur

Бид бүгд л өөр өөр хоббитой. Тиймээс тэр сонирхлоо хамгаалах систем болгон ашиглаж болно. Зураг зурах, юм нэхэх гэх мэт зүйлс хийх хэрэгтэй. Эсвэл зүгээр л хоёр гар дээрээ суух, халаасандаа гараа хийх зэргээр хүчээр хорьж ч болно.

 

4. Амаа ч гэсэн завгүй байлга

© BIGPICTURESPHOTO.COM: 001DS/001N/EAST NEWS

Амаа завгүй байлгах нь хумсаа хазахаас зайлсхийхэд ихээхэн тус болно. Хэсэг хугацааны дараа гэхэд хумсаа хазах зуршил арилах ч боломжтой. Бохь зажилж, хатуу чихэр юм уу гаа ид. Та мөн савтай ус ойрхон байлгаад, хумсаа мэрмээр санагдах бүртээ ууж болно.

 

5. Гашуун хумсны будаг түрхэх

© shutterstock.com

Гашуун амттай будгаар хумсаа буд. Хумсаа будахдаа хумснаасаа бага зэрэг хэтрүүлэн арьсан дээгүүрээ будаад үзэх хэрэгтэй. Ингээд хумсаа мэрэх бүрт аймшигтай муухай амт амтагдах болно. Өглөө бүр ингэж түрхээд сурчихвал тун удахгүй таны муухай зуршил арилах болно.

 

 

6. Гартаа чийгшүүлэгч түрх

© FBLPMax / reddit

Энэ арга 2 эерэг нөлөөтэй. Гарыг хуурайшуулахгүй, хумсаа хазах сэдэл төрүүлэхгүй. Мөн энэ арга анхаарлыг тань сарниулж, гарыг чийгтэй байлгах давуу талтай.

 

7. Хумсны хуурай ойрхон байлга

© unknown / reddit

Хэдэн ширхэг хумсны хуурай худалдаж аваад гэрийнхээ эргэн тойрон, халаас, хэтэвчиндээ хийгээд орхичих. Хумсаа хазах гээд эхлэх бүртээ хуурайгаа гаргаж ирээд хумсаа хуурайдаж эхэл.

 

8. Бугуйндаа резин угла

© unknown / imgur

Бугуйдаа резин зүүснээр өдөөлтийг арилгах боломжтой. Хумсаа хазах гээд гараа өргөх бүртээ резинээрээ тоглож болно.

 

9. Гараа завгүй байлгахын тулд утсаа ашигла

© TM / MEGA/EAST NEWS

Утас тань одоо таны хамгийн сайн найз бас туслагч болох болно. Бид утсаа оролдож байхдаа нэг гараараа дэлгэцээ гүйлгэж нөгөө гараа сул байлгаснаар хумснуудаа хазуулах хялбархан бай болгож байдаг. Тиймээс 2 гар оролцуулж тоглодог тоглоом татаж аваад үз. Бас 2 гараараа чат бичиж өөрийгөө завгүй байлгасан ч болно.

 

10. Сануулга бич

Гэрийнхээ хаа сайгүй сануулга бичээд наачих. Баруун тийшээ харсан ч, зүүн тийшээ харсан ч харагдаж байхаар байрлуул. Бас утасныхаа дэлгэцийн зургийг өөртөө сануулах үгтэй зургаар солиод үз.

 

Бонус: “Би 20 жил хумсаа мэрсэн. Эхний зураг 2019 оны 7 сард авсан, харин 2 дахь зургийг 2019 оны 12 сард авсан. Миний өөртөө итгэх итгэл эргээд ирсэн”.

© Kylewilsonkylewilson2718 / imgur
17
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Номио Ганзориг

    Номио Ганзориг

    2020/04/27 at 12:32

    Nana Narangerel

  2. Dul Guun

    Dul Guun

    2020/04/27 at 12:48

    Buynhishig Purevdorj ??

  3. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2020/04/27 at 13:39

    Oogiinoo Ganaa

  4. Delgrbt Btblg

    Delgrbt Btblg

    2020/04/27 at 20:54

    Б. Түвшин

  5. Мейз Байсейт

    Мейз Байсейт

    2020/04/27 at 21:12

    Аянаа Аянаа Аянаа

  6. М. Амаржаргал

    М. Амаржаргал

    2020/04/28 at 13:11

    Тэмүүлэн Б.

  7. Kh Tslmun

    Kh Tslmun

    2020/04/28 at 17:49

    Garaa zavgui bailgah bolon hums hiilgeh l hamgiin ur duntei ym bn lee

  8. Narangerel Oyunnominhha bolioch chi!!!😂😂

  9. Н.Д Зулаа

    Н.Д Зулаа

    2020/04/30 at 00:16

    Nomin Nomin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *