Yхсэн шоргоолжнуудаар хийгдсэн ер бусын уран бүтээл

0

Yхсэн шоргоолжнуудаар хийгдсэн ер бусын уран бүтээл

Калифорнийн Claremont хотод амьдарч, уран бүтээлээ туурвигч Chris Trueman гэгч зураач эр өчүүхэн жижиг шоргоолж хэмээх шавьжнуудыг ашиглан хөрөг зураг бүтээсэн байна. Урлагийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, 31 настай зураач залуу маань 200.000 ширхэг шоргоолжоор хийгдсэн энэхүү бүтээлээ “Self-Portrait With Gun” хэмээн нэрлэжээ. Тэрээр үхсэн шоргоолжнуудаар ковбой маягаар хувцаслаж, аавынхаа винтов бууг барин зогсоо дүүгийнхээ хөргийг дүрсэлсэн нь энэ бөгөөд хуучны шарласан зураг шиг харагдахаар хийгдсэнээрээ онцлог юм. Зураач маань шоргоолжнуудын талаар “Бид гал тогооныхоо өрөөнд шоргоолжнуудыг харахаараа тэднийг зүгээр л няцалж орхидог. Гэвч тэднийг сайн, няхуур ажиглах юм бол тэд үнэхээр сэтгэл татам амьтад юм шүү” хэмээснээс гадна өөрийнх нь амьдарч байсан хотын шоргоолжнууд их жижигхэн байсан, тиймээс тэжээмэл гүрвэлний хоол тэжээлийн зориулалтаар шоргоолжийг өсгөж, үржүүлэн худалддаг нэгнийг олж, түүнээс чамгүй өндөр үнээр шоргоолжнууд худалдан авч мөн тэдгээр шоргоолжнуудаа бүгдийг нь өөрийн гараар хөнөөсөн тухайгаа ярьжээ. Хэдэн жилийн хөдөлмөр шаардсан энэ бүтээлээ хийхдээ тэр шоргоолжнуудыг бүтнээр нь төдийгүй хэсэг хэсгээр нь салгаж хийх шаардлагатай тулгарч, хямсаа ашиглан шоргоолжнуудыг хэдэн хэсэг болгон тасчиж байсан гэнэ. Энэхүү сонирхолтой бүтээлийг үзсэн хүмүүс маш ихээр шагшин магтаж байгаа учир зургийн үнэ 35.000 долларт хүрээд байгаа аж. Харин бүтээлийн эзний хувьд тэрээр дахин хэзээ ч шоргоолж алахыг хүсэхгүй байгаагаа ч дурдсан байна.

[flv]http://kswb.vid.trb.com/kswb/video/2010/6/21/KSWB-VID1013-IN373713-OUT382182-019B8D87-4C1F85A0/outformats/flash/dccd05eb-0d13-43b5-a7be-6fc2e490ab92.flv[/flv]
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/06/30 at 13:20

    aluurchin

  2. javgaldan

    2010/06/30 at 14:06

    hehe sonin yum :-)

  3. issimus

    2010/06/30 at 14:17

    mair ain nice l yum bna kkk

  4. Alert

    2010/06/30 at 14:58

    sonin yumaa gj

  5. smile_hehe

    2010/06/30 at 15:46

    yamar aimariin ter olon shorgooljuudiig tegj aljiidag

  6. kira-madara

    2010/06/30 at 15:59

    yoooo ssss utagugi yum kkkk :-o

  7. Black_Hawk

    2010/06/30 at 16:05

    TNx

  8. BupyC

    2010/06/30 at 16:19

    LoL

  9. LillLove

    2010/06/30 at 16:26

    yooohh

  10. doogii0118

    2010/06/30 at 16:54

    tnx bas sonin te

  11. _V_

    2010/06/30 at 18:43

    Zow aluurchin

  12. Amaze

    2010/06/30 at 19:43

    eemr iin :-D

  13. asanchir

    2010/06/30 at 19:54

    bugdiig ni uuriin garaar alsn ntr haaaahaaaaaa shorgooljnuudin huvid jinhn texas chainsaw killer nas haaaahaaa

  14. asanchir

    2010/06/30 at 19:55

    HItlar ch ymu

  15. dembrelsurenbatdolgor

    2010/06/30 at 21:16

    tamd ochihoos oor zamgui bolj dee ene zaluu bas ene busgui ham hergeer tsug yvna daa azgui nowshnuud. tam gj bhgu bsn ch bi hiij ogood yvuulna

  16. AngelAsokoo

    2010/07/01 at 08:54

    shal balaiin

  17. mbat_kh

    2010/07/01 at 14:03

    :-)

  18. __________

    2010/07/05 at 08:17

    zavaan ain :-P :31: :117:

  19. jerry-man

    2010/07/06 at 16:41

    ;-)

  20. urtaka_1208

    2010/07/18 at 13:36

    gajig iin :-P

  21. kakashi_amara

    2010/07/19 at 13:57

    ih nugel hiisen gar bna daa> ene tamd ochino biz

  22. gamez

    2010/09/16 at 07:52

    ew

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *