Мөнгөн тэмдэгтээр урласан гоёл чимэглэлийн хэрэглэлүүд [18 фото]

0

Мөнгөн тэмдэгтээр урласан гоёл чимэглэлийн хэрэглэлүүд [18 фото]

Бельгийн Antwerp хот болон Английн London хотуудад урлагийн чиглэлээр мэргэжсэн Tine De Ruysser нэртэй энэ эмэгтэй бол үнэт эдлэлийн дизайнер хүн юм. Тэрээр металл болон нэхмэл эдлэлийн нэгдэл болсон эвхэгддэг материалын тал дээр хоёр жилийн хөдөлмөрөө зарцуулсны дунд шинэчлэлийг бий болгосон нэгэн. XVII зууны үед Япон улсад үүсч хөгжсөн цаас нугалах урлаг буюу оригамиг ашигласан түүний загварууд өвөрмөц бөгөөд дэгжин байдаг. Дан ганц үнэт эдлэлийн загвар зохион бүтээгчийн чиглэлээрээ дагнадаггүй, хувцас болон ахуйн бүтээгдэхүүний загварын аль алин дээр авьяас чадвараа сорьж яваа энэ бүсгүйн бүтээлүүдийн заримаас фото зураг хэлбэрээр толилуулж байна. Tine De Ruysser 2009 онд өөрийн бүтээсэн хүзүүний зүүлт, бугуйвчнуудаа олны өмнө дэлгэсэн нь маш гайхалтай, өвөрмөц болж чадсанаараа загварын ертөнцийг шуугиулсан юм. Дээрх үнэт эдлэлүүдээ бүтээхдээ металл бус мөнгөн тэмдэгтүүдийг ашигласан нь тун ч содон санаа байсан бөгөөд энэ тухайгаа загвар зохион бүтээгч маань “Мөнгө бол алттай үнэ дүйцэхүйц зүйл. Алтан эдлэл хэрэглэж, зүүж яваа хэнийг ч хараад энэ их баян чинээлэг хүн байна даа гэсэн бодол төрдөг. Yүнтэй нэгэн адил хэн нэгэн хүзүүндээ мөнгө зүүсэн байх нь мөн л адил түүний чинээлэг байдлыг илэрхийлэх юм л даа. Хэдийгээр мөнгийг эвхэж нугалаад бүтэн хэмжээгээр нь харах аргагүй болгосон байгаа ч хэн ч хараад мөнгө гэдгийг нь танина. Хүний хүзүүнд байгаа алтыг хараад хэдэн каратын алт болохыг нь ялгаж чадахгүйтэй адил мөнгөн зүүлтийг хараад ямар дэвсгэрт байгааг нь ялгаж мэдэхэд хэцүү, боломжгүй байх болно” гэж тайлбарлан өгүүлжээ. Tine De Ruysser хүзүүний зүүлт болон бугуйвчаа бүтээхдээ ганц орны мөнгө ашиглаагүй ба жишээ нь хүзүүний зүүлт гэхэд л америк, хятад, австрали, европ, өмнөд африк, аргентин зэрэг улсуудын мөнгөн тэмдэгтүүдээс бүтсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/06/30 at 13:26

    frist me :D

  2. Alert

    2010/06/30 at 14:56

    haha lairai yumaa

  3. smile_hehe

    2010/06/30 at 15:42

    hehe sonirholtoil yum :-o

  4. Black_Hawk

    2010/06/30 at 16:06

    TNx

  5. LillLove

    2010/06/30 at 16:27

    nice

  6. TasteOfGloree

    2010/06/30 at 16:42

    solongos unadag dugui yaraltai hyamd zarna
    utas 99128866

  7. doogii0118

    2010/06/30 at 16:44

    kue yahavde

  8. _V_

    2010/06/30 at 18:58

    Dajgvi l ym. :-o

  9. AngelAsokoo

    2010/07/01 at 08:24

    goy yumaa

  10. 9_suult

    2010/07/02 at 09:17

    10 togrogoor hiicheed zuuj yavah san :-o :-o :-o

  11. jerry-man

    2010/07/06 at 16:41

    nice

  12. urtaka_1208

    2010/07/18 at 13:31

    wow

  13. gamez

    2010/09/16 at 07:51

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *