Сингапурын Marina Bay Sands амралтын цогцолборын уран барилгын хосгүй байгууламж [25 фото]

0

Сингапурын Marina Bay Sands амралтын цогцолборын уран барилгын хосгүй байгууламж [25 фото]

Сингапурт орших Marina Bay Sands хэмээх цогцолбор амралтын газрын нэрийн хуудас болсон барилгын цогцолборын талаарх товч мэдээллийг гэрэл зургийн хамт та бүхэнд сонордуулахаар орууллаа. Энэ оны 4-р сард хагасчилсан байдлаар нээлтээ хийсэн энэхүү амралтын газрын албан ёсны нээлт энэ 6-р сарын 23-ны өдөр болж, хоёр өдрийн баяр ёслолын ажиллагаагаар ёслол төгөлдөр үүд хаалгаа нээсэн билээ. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй амралтын газруудын жагсаалтанд бичигдэж байгаа Marina Bay Sands 2560 өрөөтэй зочид буудал, 120.000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хурал-үзэсгэлэнгийн төв, худалдааны төв, зургаан зоогийн газар, Art & Science музей, хоёр элсний театр, хоёр хөвөгч танхим, 500 ширээ, 1600 мөнгөний машин бүхий казино зэргээс бүрдэж байгаа ч цогцолборын зарим хэсэг одоо ч бүрэн дүүрэн ашиглалтанд ороогүй байгаагаас одоо бүтээн байгуулалтын шатандаа явж байгаа музей, театрууд, хөвөгч танхимууд 2010 оны 12-р сард ашиглалтанд орж, дээрх цогцолбор бүрэн хэмжээгээрээ ажиллаж эхлэх юм. Цогцолборын барилгын оройд 3900 хүний багтаамжтай, 340 метр урттай SkyPark байрлаж байгаа нь цогцолборын хамгийн сонирхол татам хэсэг бөгөөд дэлхийн хамгийн том нээлттэй хөндлөвчин тавцан болох энэ тавцан дээр 150 метр хэмжээтэй усан сан байрлаж байгаа аж. Энэхүү гайхамшигтай цогцолборын загварыг Израйль гаралтай уран барилгачин, хотын зохион бүтээгч Moshe Safdie гаргасан байна. Өдгөө 71 настай уран барилгачны төслүүдийн зах зухаас нэр дурдвал Канадын Montreal хотын Habitat 67 нэртэй орон сууцны цогцолбор, Канад улсын хувьд томоороо гуравт тооцогддог Vancouver Public Library нийтийн номын сангийн барилга, Америкийн Utah мужийн Salt Lake City Public Library нийтийн номын сангийн уран барилгын хосгүй байгууламж, Kauffman Center хэмээх урлагийн төв гэхчилэн гайхалтай бүтээлүүдийг нэрлэж болох юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/06/30 at 13:58

    1stt ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)

  2. smile_hehe

    2010/06/30 at 15:38

    WoW goyo yumaa

  3. kira-madara

    2010/06/30 at 15:57

    goy yum aa mongol iim yum bdag ch boloosi :-) :-)

  4. Black_Hawk

    2010/06/30 at 16:07

    TNx

  5. doogii0118

    2010/06/30 at 16:44

    tas tas ;-)

  6. zaagi

    2010/06/30 at 21:37

    [size=xx-large]gaihaltai ain [/size][font=Traditional Arabic][/font][color=404040][/color]

  7. Spirit_Crash

    2010/07/01 at 07:11

    nice yum aa

  8. AngelAsokoo

    2010/07/01 at 08:07

    mongold iim yum bdag bol shanda

  9. Зочин

    2010/07/01 at 21:11

    Bid l mongol ulsaa iim bolgoh heregtei.bid chadna shu de. :-x

  10. Зочин

    2010/07/02 at 09:33

    goy gazar shuu nere

  11. jerry-man

    2010/07/06 at 16:40

    Thnx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *