Бид энэ бүх хугацаанд утгыг нь буруугаар ойлгож, ашигласаар ирсэн 15 эможи. Жинхэнэ утга санаа нь ийм учиртай байжээ

0

Бид эможиг сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэхээс илүүтэйгээр ашигладаг билээ. Анх Япон улсад зохиогдсон энэхүү сэтгэл хөдлөл илэрхийлсэн тэмдэгтүүдэд шинэчлэлт хийхээр зохиогчид нь цаг наргүй ажилладаг билээ. Иймээс ч эможинууд өөртөө японы соёлыг харуулсан олон зүйлсийг агуулж байдаг. Манай сайт энэ удаад уншигч танд утгыг нь буруугаар ойлгож ашигласаар ирсэн 15 эможиний жинхэнэ утга санааг хүргэхээр бэлдлээ.

1.

© Full Emoji List / Unicode, © Pager / Emojipedia

Гар утас хэрэглээнд нэвтрэхээс өмнө хүмүүс 1980 болон 1990-ээд онуудад пейжер хэрэглэдэг байсан билээ. Тэд богино хэмжээний дуудлага болон мессеж ч илгээх чадвартай байсан. Хамгийн сүүлд Япон улс 2019 онд пейжерийг хэрэглээнээс гаргажээ.

 

2.

© Full Emoji List / Unicode, © Cyclone / Emojipedia

Энэ тэмдэгт нь торнадо, хуй салхи болон хар салхийг илэрхийлдэг ажээ. Мөн түүнчлэн толгой эргэж буйг илэрхийлэх хэдий ч хүмүүс энэ эможиг гоёл чимэглэл хэмээн ашигладаг.

 

3.

© Full Emoji List / Unicode, © Wind Chime / Emojipedia

Үүнийг фүүрин (fuurin) гэж нэрлэдэг бөгөөд япончууд зуны улиралд салхины хурдыг тогтооход ашигладаг гэнэ.

 

4.

© Full Emoji List / Unicode, © Melon / Emojipedia

Энэ бол Юүраби (Yūrabi) хэмээх амтат гуа бөгөөд Японы Хоккайдо аралд ургадаг маш үнэтэй гэдгээрээ ихэд алдартай, онцгой баяр ёслолд ашигладаг жимс ажээ. Хоёр ширхэг юүраби амтат гуа авахын тулд 5 сая иен буюу 46,000 орчим америк доллар хэрэгтэй болох гэнэ. Иймээс энэхүү эможи нь баян тансаг байдлыг илэрхийлдэг байна.

 

5.

© Full Emoji List / Unicode, © Unamused Face / Emojipedia

Уйтгарласан гэхээсээ илүүтэйгээр энэхүү эможи нь дургүйцсэн, бухимдсан сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ.

 

6.

© Full Emoji List / Unicode, © Red Paper Lantern / Emojipedia

Энэ бол японы уламжлалт цаасан дэнлүү бөгөөд жижиг уушийн газрууд болон хоолны газруудад ихэвчлэн хэрэглэдэг байна. Энэхүү дэнлүүг шар эсвэл улаан өнгийн цаасаар дээд болон доод талд нь хар өнгөөр хүрээ хийдэг ажээ.

 

7.

© Full Emoji List / Unicode, © Pleading Face / Emojipedia

Энэхүү эможи нь уйлах биш хэн нэгнээс чин сэтгэлээсээ гуйж хүсэх утгыг илэрхийлэх бөгөөд зарим тохиолдолд хайр хүргэм байдлыг ч илэрхийлэх нь бий.

 

8.

© Full Emoji List / Unicode, © Flower Playing Cards / Emojipedia

Үнэндээ энэ эможи нь японы уламжлалт Ханафуда (hanafuda) хэмээх хөзрийг илэрхийлэх бөгөөд наймдугаар сарыг илэрхийлсэн хөзөр нь энэхүү эможи дээр дүрслэгджээ.

 

9.

© Full Emoji List / Unicode, © See-No-Evil Monkey, Hear-No-Evil Monkey, Speak-No-Evil Monkey / Emojipedia

“Харахгүй, сонсохгүй, ярихгүй” буюу Никкогийн хийдээс олдсон модон сармагчингуудаас сэдэвлэн энэхүү эможинуудийг бүтээжээ. Эдгээрийн гол санаа нь харж, сонсож, хэлж буй үгсээ цэгнэх явдал ажээ.

 

10.

© Full Emoji List / Unicode, © Japanese Symbol for Beginner / Emojipedia

Энэ тэмдэг нь шинэхэн жолоочийн жолоодох эрхийн үнэмлэх дээр байршдаг бөгөөд анхлан суралцагч эсвэл шинэхэн нэгэн гэсэн утгатай.

 

11.

© Full Emoji List / Unicode, © Japanese Dolls / Emojipedia

Энэ эможи нь Япон улсад жил бүрийн 3-р сарын 3-нд тохиодог хүүхэлдэйн буюу охидын өдрийг илэрхийлэх бөгөөд үндэсний хувцас болох кимоно өмссөн хаан болон хатныг дүрсэлсэн байдаг.

 

12.

© Full Emoji List / Unicode, © Nail Polish / Emojipedia

Энэ эможиний жинхэнэ утга санаа нь таны тухай бусад хүмүүс юу гэх нь хамаагүй гэх утга ажээ.

 

13.

© Full Emoji List / Unicode, © Upside-Down Face / Emojipedia

Үнэн хэрэгтээ энэ эможи аливаа нэг зүйлс надад хамаагүй буюу үл тоомсорлох утга илэрхийлдэг ажээ.

 

14.

© Full Emoji List / Unicode© Calendar / Emojipedia

7-р сарын 17-ны өдрийг зүгээр ч нэг тохиолдлоор тавиагүй ажээ. Учир нь эл өдөр бол Дэлхийн Эможиний Өдөр аж. Иймээс “Apple”, “Samsung” зэрэг брендүүд “Emojipedia”-д тайлбарласнаар энэхүү өдрийг эможин дээрээ хэрэглэдэг байна.

 

15.

© Full Emoji List / Unicode, © Face Without Mouth / Emojipedia

Энэ эможи нь төлөв даруу байдлын илэрхийлэх бөгөөд урам хугаралт, гуниг болон маш их сэтгэгдэл төрүүлсэн үед хэрэглэгддэг ажээ.

Эдгээр эможинуудаас зөв утгаар нь хэрэглэж байсан эможи танд байна уу? Та дотны хүмүүс рүүгээ ямар эможи ихэвчлэн илгээдэг вэ? Хэрэв дээрх эможинуудыг буруу утгаар ашигладаг хүнийг та мэдэх бол манай нийтлэлийг тэдэнтэй хуваалцаарай.

50
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Б. Буяндорж

    Б. Буяндорж

    2020/08/13 at 21:31

    Bi ter 😒😶🙃 emojind ih durtai🤗 uaasaa l goy utgiin ch zov bodjiij gehdee busdn bol ihenh n ih medeejiin ch ym shig😶

  2. Мандах Эрдэнэ

    Мандах Эрдэнэ

    2020/08/14 at 00:01

    🎭

  3. М. Марал

    М. Марал

    2020/08/14 at 01:02

    Bid bish ta nar l tegj bodojdee

  4. Энх Намуун

    Энх Намуун

    2020/08/14 at 02:50

    Ihenh n oilgomjtoi zuil bdg ns

  5. Э. Энх-Амгалан

    Э. Энх-Амгалан

    2020/08/14 at 12:47

    xopomiinhon odool medej bgn bhda😂🤣

  6. Anū Ķå Ńá

    Anū Ķå Ńá

    2020/08/14 at 15:05

    Nandia Battomor

  7. Х. Буянтогтох

    Х. Буянтогтох

    2020/08/14 at 19:29

    🥺encin ugsaa l shrekin muurshig tsarai gargad guij bgzde

  8. Boldoo Bold Erdene

    Boldoo Bold Erdene

    2020/08/14 at 20:15

    🎉🎊Хөмсөгөө шивүүлэх бодолтой бүсгүйчүүдээ Гялс түр анхаарлаа хандуулаарай ….🎀
    МАНАЙХ 😍Бүх шивээсний будаг 💯ургамлын гаралтай оригнал #Америк будгаар шивж байгаа
    #Ургамлын гаралтай мөн будаг хольж тухайн хүний нүдний өнгөтэй ойролцоо өнгө гарган шивдэг болохоор дараа нь хөхөрч таны сэтгэлийг зовоохгүй мөн маш зохимжтой гоё харагддаг.
    😍 бүх хэрэгсэл зүү маань нэг удаагийн хэрэгсэл
    😍 Герман мэдээ алдуулах тостой учир өвдөлтгүй шивж байгаа
    😍Хуучин шивээс засаж шивнэ
    😍Нүүрний тань хэлбэрт тааруулж шивнэ
    Хөмсөг контур тус тусдаа 50% хямдраад 160-80K болсон байгаа. Хямдралтай байгаа учир амжиж өөрийгөө гоёод аваарай.
    (15-20 хүн бүрдвэл очино.Сонирхож байгаа хүмүүс дугаараа үлдээгээрэй.)
    Цаг авах утас:90920704
    БАЯРЛАЛАА

  9. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/08/14 at 22:18

  10. Мандухай

    Мандухай

    2020/08/14 at 22:30

    Namuuna

  11. Мөнх Очир

    Мөнх Очир

    2020/08/14 at 23:07

    Бид биш Би гэж засмар юм байна да

  12. Maralbek Tilek

    Maralbek Tilek

    2020/08/15 at 00:29

    Bugd iapon ium bsht

  13. Билгүүн Г.

    Билгүүн Г.

    2020/08/15 at 12:48

    Ugasaa l dandaa meddeg ym uud bnshd xxa

  14. Anar Hosbayar

    Anar Hosbayar

    2020/08/15 at 23:21

    🥺

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *