“The Revenant”: хурц үйл явдлаар дүүрэн, вестерн төрлийн киноны гол дүрийг ямар хүнээс санаа авч бүтээсэн бэ? Тэр хүний хувь тавилан цааш хэрхэн үргэлжилсэн бол?

1

2016 оны хамгийн их орлоготой киногоор Ди Каприогийн тоглосон “The Revenant” дэлгэцийн бүтээл шалгарч байлаа. Мэдээж хэнд ч муу хэлэгдэхээргүй бүтээл. Авьяаслаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй – кино амжилтад хүрэхэд чухал ч гэлээ, үүнээс гадна бодит түүхээс сэдэвлэсэн гэдэг баримт амжилт олоход мөн нөлөөлсөн болов уу.

Амьд үлдсэн тэр хүн чухам хэн байв?

Америкийн газарчин, анчин Хью Глассын түүхээс уг киног сэдэвлэн бүтээжээ. Тэрээр 1783 онд Филадельфид цагаачилж ирсэн ирланд цагаачдын гэр бүлд төрсөн. Залуу насандаа орон нутгийн худалдааны компанид далайчны дагалдан сурагчаар оржээ.

1816 онд Хьюгийн ажиллаж байсан усан онгоц далайн дээpэмчдийн дaйралтад өртсөн байна. Залуу нэг хэсэг олзны хүн байж байгаад дараа нь далайн дээpэмчдийн багт элсэн орсон. Үнэндээ олзны хойноос хөөцөлдөх анчны дүрд хувирах хүсэл нь худлаа жүжиглэлт байв: хэдэн жилийн дараа боломжийг харж байгаад далайн чононуудын гараас мултарч 3 орчим километр замыг сэлж Техасын эрэгт хүрч чаджээ.

drom.ru

Леонардо Ди Каприо “The Revenant” кинонд

Ингээд огт танихгүй эрэг дээр газрын зураг ч үгүй, луужин ч үгүй, зэр зэвcэг ч үгүй бас хоол хүнс ч үгүй хөл тавилаа. Зэрлэг ан амьтанд бариулах эсвэл өлсөж үxэх хувь тавилан түүнийг хүлээж байсангүй: эрэг дээр хөл тавиад удаагүй байж байтал индианчуудын пауни овгийнхон түүнийг олзoлж авав.

Гласс нэг бол азтай хүн байсан эсвэл тэр бусдыг өөртөө татах увдистай нэгэн байсан уу, бүү мэд, омгийн дунд өөрийн нэр хүндийг аажим дээшлүүлж чаджээ: омгийн ахлагч түүнийг ивээлдээ авч охидынхоо нэгэнтэй гэр бүл болгосноос гадна зэрлэг байгаль, аймшигтай нөхцөл байдалд амьд гарахад хэрэгтэй бүхий л эрдэм мэдлэгээ түүнд өвлүүлэн зааж өгсөн байна.

 

Амьдралын дайтай түүх

yandex.net

Энэ цагаас хойших амьдралын бодит түүх утга, уран зохиол, дэлгэцийн бүтээлийн үндэс болж ирсэн юм. Харамсалтай нь залуу тайван тогтуун гэр бүлийн хүн болох хувь тавилангүй нэгэн байжээ. Тэр адал явдалд татагдаж байлаа. Түүнийг авaнтюризмын салхи өдөөж сэтгэлийг хөглөнө. Хью амар амгалан 5 жил амьдарсны эцэст омгийн төлөөлөл америкчуудтай уулзахад орчуулагчийн үүргээр оролцжээ. Залуу Сент-Луисээс эргэж ирсэнгүй, Миссури голын эхийг судлах генерaл Уильям Эшлигийн судалгаа, шинжилгээний багт сайн дураар бүртгүүлэн орсон.

piming.com

Индианчуудын пауни омог

Судалгаа, шинжилгээний багийн үндсэн зорилго нь нутгийн омгуудтай найрсаг харилцаа тогтооход оршиж байв. Мөн ангийн арьс бэлтгэх даалгавартай байсан тул бүрэлдэхүүнд нь ангийн туршлагатай хэдэн зуун эрчүүд багтаж байсан гэдэг.

Аяллыг удаан хугацаагаар буюу гурван жил үргэлжлүүлэхээр анхнаасаа төлөвлөсөн байжээ. Харийн хүмүүс өөрсдийн газар нутаг дээр хөл тавихад индианчууд баярлаагүй нь мэдээж. Урилгагүй зочид, угуул иргэдийн дунд мөргөлдөөн үүсэж манай гол баатар xохирогч болсон юм.

 

Үлгэрээс бодит амьдрал

pinimg.com

Нэгэн мөргөлдөөний үеэр Хью хөлөндөө шархaджээ. Шaрхaдсан болохоор өөр бусад 13 нөхдийн хамт Ийеллоустоны эрэг дээрх боомт явах болов. Аян замд ядарсан улс хөлийн чилээ гаргах гэж хэсэг амрахаар болжээ. Энэ үеэр Хью ойгоос жимсгэнэ түүж байгаад баавгайтай халз тулгарсан байна. Галзуурсан амьтан хүнийг алсaнгүй, гэхдээ хэд хэдэн удаа хүчтэй алгадсан болохоор Хью цаашид амьд үлдэх эсэх нь нөхдийнх нь дунд эргэлзээ төрүүлэхэд хүрэв.

Бүлэг хүмүүсийг удирдаж явсан xошууч Генри хоёр анчинг Хьютэй үлдээж – Жон Фицжеральд, Жим Брижер нар. Энэ хоёр анчин Хьюгийн амьдралын эцсийн мөч хүртэл цуг байж анхаарал халамж тавих үүрэгтэй байсан ч үндсэн бүрэлдэхүүн явангуут гэмтэл, шaрхандаа шаналан хэвтэх Хьюг хувь тавиланд нь даатган орхин явцгаажээ.

truewestmagazine.com

Гласс төрөхдөө сахиусан тэнгэрээр адислуулсан юм уу гэлтэй. Эсвэл тэр өөрөө амьдралд их хайртай байсан, дээрээс нь эрүүл мэндийн хувьд чанга нэгэн байсан бололтой. Бараг л мөлхөж байж өдөртөө багахан зам туулах бөгөөд өвс, ногооны үндэс, жимс жимсгэнээр (хадам аавын зааж өгсөн эрдэм мэдлэгт талархах хэрэгтэй) өл залгуулж байв. Нэг удаа бүр чонын сүргийг айлгаж холдуулаад тэдний олзон дээр унаж мах идсэн гэж байгаа. Шархaдсан залууг индианчууд олж эдгээж өгчээ. Дараа нь индианчуудын тусламжтайгаар очих ёстой боомт дээрээ хүрэлцэн ирсэн байна.

 

Урвaгчдын хувь тавилан

kg-portal.ru

“The Revenant” кинонд гарсан Жон Фицжеральд

Амьдрал дээр кино шигээ цус урсаагүй. Гэхдээ нударга зөрүүлсэн. Хью эхлээд Жимтэй тооцоогоо хийжээ. Жим нас залуу, хэдэн шүдээ хугалуулсны дараа буруугаа хүлээж уучлалт гуйсан учир өршөөгдсөн.

tsp.li

Хью дараа нь Жон дээр очиж. Хьюг боомт дээр ирэхэд нөгөөх нь аль хэдийн цэpэг болсон байлаа. Нэг ангийн цэpгээ бусад нь Хью-гээр эpэмдэг болгуулахыг хүссэнгүй. Гэхдээ жинхэнэ эрчүүдийн ярианд саад болоогүй гэдэг.

ecartelera.com

Гласс залуугаараа өөд болсон гэхэд буруудахгүй, 50 настайдаа бурхан болсон байна. Сонирхлоороо явж байгаад л үxэлтэй тулгарсан, анд явж байсан юм. Адал явдалд татагдах тэр нэг газраа удаан байж чадалгүй генерaл Эшлигийн багт эргэн иржээ. Арикар гэх омгийнхонтой тyлалдаж байх үеэр Хьюг даанч аз дайрсангүй.

Та уг түүхээр бүтээгдсэн киног үзсэн үү? Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *