Хамгийн ер бусын загвар өмсөгчид

2

Загварын ертөнцийг хувьсамтгай гэж хэлэхгүй, өөрийн гэсэн гоо сайхны стандарттай салбарт тооцогдоно. Гэхдээ энэхүү стандартаас гажсан загвар өмсөгчид тодрон гарч ирэх нь бий. Загварын хувцасны брэндүүд этгээд гадаад төрхтэй хүмүүсийг сонгон авч өөрсдийн хувцсаа сурталчлуулах явдал сүүлийн үед тархаад байна. Гадаад төрх, нас, ховор тохиолдох өвчнийг бид хэрэв хүсвэл “гоо сайхан болгож” харж чадна.

1. Шантель Браун-Янг

19 настай Chantelle Brown-Young эсвэл Винни Харлоу (Winnie Harlow) – витилиго гэх арьсны пигмент алдагдах маш ховор өвчинтэй канадын загвар өмсөгч, түүний арьсны зарим нэг хэсгээр өвчин илэрчээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 1

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 2

America’s Next Top Model’s гэх америкийн загвар өмсөгчдийн нэгэн алдартай шоунд оролцсоныхоо дараа тун удалгүй Desigual компанийн хувцасыг сурталчлах болсон юм.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 3

2. Шон Росс

Shaun Ross – Нью-Йоркийн Бронксд төрсөн, хамгийн анхны альбинос эрэгтэй загвар өмсөгч. Тэрээр хуучин Алвина Эйл компанийн театрын бүжигчин байсан бөгөөд мэргэжлээ загвар өмсөгчөөр сольжээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 4

Алдарт Тайра Бэнксийн шоунд оролцсоноос гадна Alexander McQueen, Givenchy, италийн Vogue, Paper Magazine болон Another Man зэрэг томоохон компаниудын нүүр царай болж байсан удаатай.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 5

3. Эшли Грэхем

Ashley Graham тайзнаа гарч ирээд удаагүй байгаа ч тэрээр загварын гараагаа 2014 онд IMG Models-ийн загвар үзүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар эхэлжээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 6

Тэр цагаас хойш энэ бүсгүй Voque, Harper’s Bazzar, Glamour болон Elle сэтгүүлүүдийн нүүрийг чимснээс гадна 2016 онд Sports Illustrated сэтгүүлийн нүүрийг дүүрэн чимжээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 7

54 размерын хувцас өмсдөг Эшли plus-size гэх тодотголтой загвар өмсөгчдийн тоонд орно. Гэхдээ загварынхан сүүлийн жилүүдэд plus-size төрөлд ямар жинтэй бүсгүйчүүд хамрагдах ёстой вэ гэдэг асуудал дээр маргаан үүсгээд байгаа билээ.

Бүсгүй өөрийнхөө байгаа байдалдаа сэтгэл хангалуун гэдгээ нэгэнтээ илэрхийлжээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 8

4. Андрей Пежич

Зэрвэс харахад байдаг л загвар өмсөгч бүсгүй байна гэж бодно, үнэндээ эрэгтэй хүн юм шүү дээ.

89186242

Andrej Pejic Боснид төрж 8 настайдаа ах, ээжтэйгээ Австрали руу цагаачилжээ. 2007 онд Андрейг McDonalds-д ажилладаг байхад нь загварын нэгэн агент анзаарчээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 10

Пежич 17 настайдаа загвар өмсөгчийн гараагаа эхэлж зөвхөн эрэгтэйчүүдийн бус мөн эмэгтэйчүүдийн хувцасны загвар өмсөгч болсон байна. Жана-Поля Готье, DKNY, Жереми Скотт болон Марк Жейкобс нарын загварын компанийн нүүр царай нэгэнт болжээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 11

5. Алекс Мински

Alex Minsky бол Афганистаны дайнд нэг хөлөө алдсан явган цэрэг.

47 хоног ухаангүй хэвтэж, хөлөө алдсанаас гадна тархи нугасны хүнд бэртэл авч маш их өндөр зэрэглэлийн түлэгдэлтийг даван туулсан ахмад дайчин. “Би амьд гарч чадах эсэх нь эргээлзээтэй байхаар тийм л нөхцөл байдлыг даван туулж чадсан, тэр үед би өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан болох нь л гэж бодож байлаа” гэж тэрээр одоо дурсан ярьдаг.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 12

Ахыгаа өнгөрсний дараа бас дахин сэтгэл санааны гүн цохилтонд орж архинд донтох болов. Өөрийгөө уруудаж буй замаас сугалж авахаар шийдэж спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд тэр л үед түүнийг нэгэн гэрэл зурагчин анзаарсан байна.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 13

6. Жиллиан Меркадо

Jillian Mercado – загварын блоггер, стандарт бус загвар өмсөгч балчир наснаасаа л тэргэнцэр дээр суужээ, түүний булчингийн хөгжил доголдсон байна.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 14

Тэрээр Diesel компаниас зарласан нэгэн арга хэмжээнд оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд түүнийг компанийн уран сайхны захирал Никол Формичести олны дундаас сонгон авч хамтран ажиллах санал тавьжээ.

Эхлээд тэргэнцэр дээр загвар өмсөж байгаа өөрийг нь хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж санаа нь зовж байлаа. Аз болж олон нийт түүнийг талархан хүлээж авчээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 15

7. Кармен Дель Орефайс

Carmen Dell’Orefice – 70 жилийн загвар өмсөгчийн туршлагатай 83 настай загвар өмсөгч анх удаа 16 настайдаа буюу 1947 онд Vogue сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. Тэрээр Сальвадор Далид загвар болон сууж, Сесил Битон, Норман Паркинсон болон Ричард Аведон зэрэг алдартай гэрэл зурагчидтай хамтран ажилладаг байв.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 17

V Magazine, Vogue Italia, Harper’s Bazaar болон Vanity Fair сэтгүүлийн нүүрийг хэд хэдэн удаа чимсэн тэрээр ядуу амьдралаас гайхалтай амжилтанд хүрч чадсан цагаач эмэгтэй юм.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 16

Гоо сайханд насны хязгаар үгүй гэдгийг тэрээр өөр дээрээ баталж чадсан, өөрөө нас нэмэхээс огт айдаггүй, нас нэмэх тусам өөртөө улам итгэлтэй болох юм гэж бусдад хэлдэг нэгэн ажээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 18

8. Моффи

Moffy – гоо сайхан, авьяасаараа хэнээс ч дутахааргүй энэ бүсгүй бусад загвар өмсөгчдөөс нэгэн зүйлээрээ адилгүй. Тэрээр долир, хоёр өөр тийш хардаг энэ байдлаа ашиглан бүсгүй загварын ертөнцөд орж чаджээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 19

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 20

9. Амазон Ив

Amazon Eve – хамгийн өндөр загвар өмсөгчид тооцогдоно. Түүний өндөр 2,02 метр. Тэрээр фитнесийн дасгалжуулагч бөгөөд Zoo Weekly сэтгүүлийн нүүрэн дээр гарч загвар өмсөгчийн ажлын гараагаа эхлүүлжээ. Багаасаа л өндөр байсан тэрээр жүжигчин болох хүсэлтэй байсан түүнд голдуу л харь гариг эсвэл мангасын дүрийг бүтээх санал ирдэг байв.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 21

Жүжигчин болох хүслээ орхиж фитнесээр хичээллэн биеийн харьцаагаа жигд болгож чаджээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 22

10. Рик Женест

Rick Genest – Зомби-залуу хэмээх нэрээрээ олноо алдаршсан энэ залуу канадын жүжигчин, зураач, загвар өмсөгч бөгөөд Квебекэд төржээ. Түүний бие болон толгой бүхэлдээ шивээсээр дүүрэн. 16 насандаа анхны шивээсээ хийлгэж эхэлсэн бөгөөд тату-мастер Фрэнк Льюис түүний биеийг жинхэнэ урлагийн бүтээл болгон хувиргажээ.

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 23

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 24

Хамгийн ер бусын загвар өмсөгчид 25

21
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Choijilsuren Galbadrah

    Choijilsuren Galbadrah

    2016/05/27 at 15:31

    ene chini shantel bn shdee

  2. Pfff!!!

    2016/05/27 at 20:37

    Chantelle chine 21 tei shde xD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *