Lenovo брэнд 25 цагийн турш цэнэглэхгүй ашиглах боломжтой шинэ зөөврийн компьютероо танилцууллаа

1
  • “Lenovo Yoga C630” зөөврийн компьютерийг цэнэглэхгүйгээр 25 цагийн турш ашиглах боломжтой гэдгийг компанийн зүгээс баталлаа.
  • “Qualcomm” гар утасны чипээр ажиллах ба энэ нь андройд үйлдлийн системд зориулагдсан чип юм.
  • Энэ нь “LTE” гар утасны сүлжээнүүдийг ухаалаг гар утаснуудын адилаар таних боломжтой гэсэн үг.
  • Гэвч хүн бүрийн ашиглахыг хүссэн аппликэйшныг татаж болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Леново өнгөрсөн пүрэв гаригт цэнэглэхгүйгээр 25 цагийн турш ашиглах боломжтой “Yoga C630” зөөврийн компьютероо танилцуулахаа амлалаа.

Леново зөөврийн компьютер дата стрим эсвэл их хэмжээний эх үүсвэр ашиглах шаардлагагүйгээс гадна, дэлгэц нь батарей бага зарцуулах ажээ. Бусад компаниуд батарейг илүү олон цаг байлгах боломжийг судалж байгаа ч тэдгээрийн аль нь ч Леновогийн батарейг 25 цагийн турш цэнэглэх шаардлагагүй ашиглах боломжийг бий болгосон амжилтад хүрээгүй байсан юм.

Удаан хугацаанд батарей цэнэгээ барихаас гадна “Yoga C630” загварын зөөврийн компьютер нь “Qualcomm”-ийн “Snapdragon 850” гар утасны чиптэй учир цахилгаан эрчим хүч сайтай гэж ойлгож болно. Ингэснээр дээр дурдсанчлан ухаалаг гар утаснуудын “LTE” сүлжээнд нэвтрэх боломжийг ашиглах боломжтой юм. “Snapdragon 850” чип нь “ARM” чипний дизайнаар хийгдсэн тул маш бага эрчим хүч ашиглана.

Гэхдээ ашиглахыг хүссэн бүх аппликэйшныг үүний тусламжтай хэрэглэж болохгүй нь сул тал байж мэднэ.

Леновогийн өмнөх загварын зөөврийн компьютер нь 2017 онд үйлдвэрлэгдсэн андройд гар утаснуудын өндөр үзүүлэлттэй “Miix 630” чиптэй байсан ба “Windows Store” дээрхээс бусад бүх аппликэйшныг ашиглах боломжтой байсан юм.

Уг зөөврийн компьютерийн чип нь “Intel” болон “AMD”-ийн чиптэй ойролцоо бөгөөд веб ашиглан мэйл бичихэд илүү тохиромжтой болсноос гадна зарим аппликэйшнийг төвөггүй ашиглах боломжтой болсноороо давуу талтай.

“Qualcomm”-ийн “Snapdragon 850” чипийн тусламжтай хэрэглэгчид илүү олон цагаар батарейг цэнэглэлгүй ашиглана.

“Yoga C630” загварын зөөврийн компьютерийг энэ оны 11-р сараас 850 долларын үнээр худалдан авах боломжтой болох юм байна.

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *