Эрүүл хүний биед хэдий хэмжээний өөх байх ёстой вэ?

4

Орчин үед “моод” болсон туранхай бие нь тухайн хүний бие махбодь эрүүл байгааг илтгэх нөхцөл болдоггүй байна. Хэвлийн булчин ялгарсан бие нь байнгын бэлтгэлд ядарч цуцсан, байнгын өлсгөлөнд нэрвэгдэж уур уцаартай болсон байдаг гэнэ. Ийм сайхан бие бялдартай, сайхан бүсгүйчүүдийн эмэгтэй хүний мөчлөг ихэнх тохиолдолд алдагдаж, тогтвортой биш болсон, арьс болон үсний өнгө, эрүүл мэнд сулхан байх нь их.

Эмч нар болон мэргэжлийн фитнес-дасгалжуулагч нар үүнийг өөхнөөс салах гэсэн хэт их хүсэл тэмүүлэлтэй холбон тайлбарладаг билээ.

Ингээд эрүүл энх, сайхан байхад хүний биед хэдий хэмжээний өөх байх ёстой талаар сонирхуулъя.

Арьсан доорх өөх болон дотор өөх: хаана байдаг болон тэдний үүрэг

Хүний биед хоёр төрлийн өөх бий: арьсны доорх өөх болон дотор өөх. Эхнийх нь арьсны доор бий болох ба энэ нь энгийн нүдээр харагдах бөгөөд бидний дургүй тэрхүү гүзээ харвин юм. Гэтэл чухам энэхүү арьсны доорх өөх нь эмэгтэй хүний гоо сайхан харагдахад хамгийн гол зүйл бөгөөд эмэгтэй хүний биеийн хэлбэр, уян хатан байдал, арьсны уян зөөлөн байдлын гол эх үндэс билээ.

Дотор өөх нь дотоод эрхтэнг бүрхэн байж гадны ямар нэг үйлчлэлээс хамгаална. Бидний биеийн нэгэн төрлийн хамгаалалт юм.

 

Хүний биед байх хэрэгтэй өөхний хэмжээг хэрхэн тооцож гаргах вэ?

Арьсны доорх өөхний хэмжээг бараг л бүх фитнесс-клубт калиперын тусламжтайгаар тооцоолж гаргаж болдог. Энэхүү жижиг хэрэгслээр гэдэс, гар, нурууны арьсны нугалрах хэсгийг хэмжиж тооцно. Хэр зузаан байгаагаар биед байгаа өөхний хэмжээг тусгай томьёогоор тооцоолдог байна.

Таны биеийн дотор өөх ямар хэмжээтэй байгааг мэдэхийн тулд ямарваа нэг багаж хэрэглэх шаардлагагүй. Биеийн бүсэлхий хавиар хэмжих ба эмэгтэй хүний хувьд энэ тоо 90 см-ээс их байж болохгүй. Их байх нь биеийн пропорц алдагдсан гэсэн үг ба энэ нь дотор өөх их байна гэдгийг харуулна.

 

Биед байх ёстой хэмжээний өөх

Хүнд хүчир бэлтгэл хийж илүүдэл жингээ үгүй болгох нь таныг “мисс” болоход тустай нь ойлгомжтой. Гэхдээ туршлагатай бодибилдерүүд өөрийн биеэ хянаж, түүнийг сонсож, биед байх ёстой хэмжээний өөхийг хадгалахыг чухал гэж зөвлөдөг. Хүн болгонд энэ нь өөр байх ба биеийн онцлог, нас, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ялгаатай байдаг байна.

Арьсны доор өөх хэт бага болоход хүний бие өөрөө амьдралын өөр хэлбэрт буюу “тэмцлийн“ байдалд шилждэг байна. Мэдээж нөхөн төлжих тухай яриагүй бөгөөд үүнээс болж сарын тэмдэг үгүй болж болно. Таны бие туранхай болох тэмцлийг дийлэхгүй байгааг эрт мэдэж болно: сарын тэмдгийн мөчлөг улам бүр холдож уртсах болно. Мөн энэ үед арьс болон үсний эрүүл мэнд муудаж, бодисын солилцоо удаашрах нь (уг нь бид үүнийг идэвхжүүлж өөхөө хөөх гээд байдаг) анзаарагдана.

Фитнес бикини үзүүлбэрийн дэлхийн аварга Татьяана Прокофьева нь эмэгтэй хүний биед байх өөхний хамгийн бага хэмжээ нь 8-12%, тамирчин хүний хувьд 12-17%, харин фитнес түвшин нь 18-25%-ийн өөх байх ёстой гэж хэлж байна. Мэргэжлийн түвшинд спортоор хичээллэдэггүй, бикини бүхий дэлхийн аварга болох зорилго тавиагүй хүний өөхний хэвийн хэмжээ биеийн жингийн 25-29%-тай тэнцүү байж болно.

 

Сэтгэл зүйн хувьд тохиромжтой өөхний хэмжээ

Бүсэлхийний хэмжээгээ хүссэн байдалдаа хүргэнэ гэдэг ажлын зөвхөн тал нь юм. Та үүнийгээ цаашид хэрхэн хадгалах вэ гэдэг хамгийн чухал зүйл. Хэрвээ байнга ийм хэмжээний ачаалал авч, хоол хүнсний хэмжээгээ яг барьж чадна гэвэл бүх зүйл болж байгаа хэрэг. Харин ингэж чадахгүй бол удахгүй бүгд эргээд хуучин хэвэндээ орно.

Фитнес-дасгалжуулагч нар хүсэл зорилгоо өөрийн биеийн нөхцөл байдалд тааруулж байхыг зөвлөдөг. Учир нь та өдөр тутмын амьдралдаа хоол хүнсээ байнга хязгаарлаж, өөх шатаах эрчимтэй дасгал сургуулилт тогтмол хийж байх боломж тэр болгон үгүй билээ. Ажлын дараа хөдлөхөөс дургүй хүрэх, эмээ сайхан бялуу хийсэн гэх мэт саад болох шалтгаан байнга гарна.

Тиймээс сэтгэл зүйн хувьд тохиромжтой өөхний хэмжээг байлгах хэрэгтэй ба энэ нь янз бүрийн дасгал хийхээс зугтах, дургүй хүрэм ногооны салат харахаас уур хүрэх нөхцөлд хүргэхгүй байх явдал юм. Тэр тусмаа хүн болгонд гоо сайхны талаарх ойлголт өөр өөр байх ба зарим нэгэнд нь туранхай зэгзгэр байх нь сайхан бол өөр нэгэнд нь амттай мяраалаг байдал илүү таалагддаг байна.

 

Туранхай болох – онцгой нөхцөлд хэрэглэх тусгай арга

Тэмцээн уралдааны үед бодибилдерүүдийн үзүүлэх тэрхүү туранхай, хатсан бие нь хамгийн оргил үе дээрээ байгаа үе бөгөөд ийм байдлаар удаан байж болохгүй, боломжгүй юм. Зөвхөн тэмцээнд бэлтгэж богино хугацаагаар ийм болдог билээ.

Ийм туранхай болох гэсэн зүтгэл нь арьсан доорх өөхний эд эс, ислэгийн дутагдалд хүргэдэг. (арьс үсний янз бүрийн бэрхшээл бий болно, сарын тэмдгийн мөчлөг алдагдана) Дотор өөх дутагдах үед анорексия (хэт тураал) бий болж дотоод эрхтний үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Чихрийн шижин, даралт ихсэх, ой санамж муудах, толгойн өвчин бий болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Биед нь дотор өөх хэт бага хүмүүсийг биеийн өндөр ачаалал авахыг хориглодог. Тийм хүмүүс фитнесээр хичээллэхэд дотор эрхтэн доргих, байрлалаа өөрчлөх бэрхшээл гарч болзошгүй.

 

Турахад тань туслах өөх

Хүний биед турахад тустай өөх байдаг гэдгийг та мэдэх үү? Энэ нь бор хүрэн өөх хэмээх бодисын солилцоог хурдасгадаг, энерги ялгаруулалтыг ихэсгэж, биеийг хэвийн жинд ороход чухал үүрэгтэй өөх юм. Ийм өөх дөнгөж төрсөн хүүхдэд их байх бөгөөд биеийн жингийн 5 хүртэлх хувийг эзэлдэг (амьдралынх нь эхний саруудад эдгээр өөх биеийн дулааныг хадгалахад тус болдог) байна.

Энэ өөх нь энергийн төв болох митохондрийн их бөөгнөрлөөс тухайн өнгөтэй байдаг билээ. Тусгай уураг болох UCP1-ийн тусламжтайгаар өөхөн хүчлийг шатааж дулаан бий болгодог байна. Эхлээд бор хүрэн өөхөнд байх триглицеридийг шатаах ба энэ нөөц дуусах үед цагаан өөхний давхарга хайлж эхэлдэг.

Бор хүрэн өөхийг дасгал сургуулилтаар идэвхжүүлдэг. Хамгийн гол нь энэ үедээ буруу хоол хүнсээр дамжуулан цагаан өөхнийхөө хэмжээг нэмэгдүүлэхгүй байх нь чухал билээ.

 

Хортой илүүдэл өөхтэй тэмцэх нь: фитнес-дасгалжуулагч нарын зөвлөгөө

Өөх шатаах хамгийн сайн дасгалуудын нэг нь (бор хүрэн өөх цагаан өөхийг шатаах үеийг хэлж байна) өндөр эрчимтэй хэсэгчилсэн ачаалал авах явдал юм. Энгийнээр хэлэхэд дундуур нь алхаж амрах гүйлт, степпер болон суурин дугуй унах зэрэг болно. Дээр нь бага хэмжээний эрчимтэй алхалт зэргийг нэмэх нь илүү ач холбогдолтой.

Үүнтэй зэрэгцээд зөв хооллох нь бас их чухал. Эхлээд өдөрт хэрэгтэй калорийн хэмжээг тооцно: үүний тулд өөрийн биеийн жингээ 30-аар үржүүлнэ. Үүнээс хойш та доорх зарчмуудыг баримтлах хэрэгтэй.

  • Омега-3 хүчил хэрэглэх (загасанд их байдаг) нь өөхний солилцоог идэвхжүүлж цусны холестерин, дааврын хэмжээг зохицуулна
  • Өдөрт хангалттай хэмжээний ус уух
  • Аль болох багаар олон тоогоор идэж өлсөхийг мэдрэхгүй байх
  • С амин дэм агуулсан хүнсний хэмжээг нэмэгдүүлэх
  • Түргэн шингэх нүүрс ус, өөх зэргээс аль болох татгалзаж нарийн нүүрс ус хэрэглэх хэрэгтэй. (хүүхдийн будаа, хатаасан жимс ногоо)
  • Уураг бүхий хоол хүнс ихээр хэрэглэх: өндөг, загас, самар, шош
  • Хэрэглэж байгаа хүнсний 90-ээс доошгүй хувь нь зөв хийгдсэн байх: жигнэсэн, чанасан гэх мэт

Бидний бие организм ийм нарийн зүйл байдаг байна. Та илүүдэл өөхийг арилгах, шатаахын тулд хамаг хүч зүтгэлээ зориулахыг зөв гэж боддог уу эсвэл та толинд харагдах өөрийн тусгалдаа байнга сэтгэл хангалуун байдаг уу?

31
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *