Таны амьдралд өөрчлөлт авчрах сэтгэл зүйн 6 хуулийн тухай мэдлэг

2

Сэтгэл зүйн хуулийн зарим нэг мэдлэгтэй байхад гадаад ертөнцийн мөн чанар, мөн хүмүүсийн өдөр тутамдаа гаргаж буй алдааг ойлгож чаддаг болно.

Доор танилцуулах мэдлэгийг олж авснаар хүмүүс яагаад өдөр болгон нэг л алдаагаа давтан гаргаж байгааг ойлгох бөгөөд өөрийнхөө амьдралыг сайжруулах ур ухаанд суралцана.

Прэтфеллийн эффект/нөлөө. Та төгс биш бол таныг хүмүүс илүү их хайрлах болно

Хэн нэгний сэтгэлийг татах эсвэл таалагдахыг хүсэхдээ хүмүүс өөрийнхөө сайн талыг илүү гаргахыг хичээдэг. Энэ нь буруу бололтой: өөрийн сул дорой байдлаа ил гаргах нь эсрэгээрээ бусад хүмүүсийн сонирхлыг илүү татдаг болох нь судалгаагаар батлагджээ. Онцгой шүүмжлээд байхааргүй дутагдалтай байх тусам бусад хүмүүс танд илүү тааламжтай хандана.

Олны өмнө үг хэлэхдээ сандарч тэвдэж байгаа профессорыг хүмүүс илүү ухаантай гэж үзсэн байна. Анхны болзооны үеэр ичиж зовох, эв хавгүй хөдлөх – нөгөө хүндээ таалагдахад илүү нөлөөлөх шалгарсан арга.

Уг онол Прэтфеллийн эффект гэж нэрлэгдсэн бөгөөд онолыг Эллиот Аронсон шалгасан юм. Тэрээр Стэнфордын их сургуулийн сэтгэл зүйч, философич юм.

Товчхондоо, хүний тухай андуу ташуу бодох – хэвийн үзэгдэл төдийгүй ашигтай гэж үзнэ. Ямар ч тохиолдолд байж болно, таны алдаа дутагдал эргэн тойронд хор хохирол учруулж болохгүйг анхаараарай.

 

Пигмалионы эффект. Илүү их хүлээлт бүтээлч болгоно

Уг онолыг сэтгэл зүйч Роберт Розенталь шалгасан юм. Тэрээр сургуулиудад IQ тест явуулаад багш нарт нь тестийн үр дүнг гуйвуулан тайлагнасан. Бусад хүүхдүүдтэй харьцуулахад IQ өндөр гарсан хүүүхдүүдийнхийг “дундаж” гэж хэлсэн юм. Харин бодитоор дундаж дүн үзүүлсэн хүүхдүүдийнхийг хамгийн шилдэг нь байсан гэж багш нарт нь хэлжээ. Энэ туршилт юу харуулсан бэ?

Багш нарт хамгийн мундаг нь гэж хэлсэн хүүхдүүд илүү сайн сурч эхэлсэн. Энэ үзэгдлийг юу гэж тайлбарлах вэ гэвэл, багш нар эдгээр хүүхдүүдээс илүү ихийг хүлээж эхэлсэн. Тэдэнд тавигдах шаардлага нэмэгдсэн тул хүүхдүүд ч хичээж сайн суралцахад нөлөөлсөн байна. Розенталийн хийсэн дүгнэлт – энэ үр дүн зөвхөн сургалтын салбар төдийхнөөр хязгаарлагдахгүй гэжээ.

“Таны хүлээлт таны бодит боломжийг бий болгоно” – гэж тэрээр дүгнэн хэлсэн байна.

Ерөнхийдөө, хэрвээ та амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө өмнө бодит биш зорилго тавь, тэр зорилгоо биелүүлэхийн тулд өөрийнхөө бүхий л хүч чадал, эрдэм мэдлэгээ дайчил.  Үр дүнтэй арга юм. Үүнээс гадна удирдагчид өөрийн удирдлага дор байгаа албатуудаасаа биелэшгүй үр дүн шаарддаг болохыг эрдэмтэд судалж тогтоожээ. Ийм удирдагчтай баг “бодит зорилго” тавьсан удирдагчтай багаас илүү үр бүтээл, амжилттай ажиллаж чаддаг болохыг эрдэмтэд онцолсон байна.

 

Сонголтын парадокс. Бидэнд сонголтын боломж хэдий хэр өргөн байна төдий чинээ буруу шийдвэр гаргадаг

Логик сэтгэлгээгээр бодоход уг нь сонголт их байх тусам бидэнд сайн мэт. Жижиг дэлгүүрээс илүүтэй сонголт ихтэй том дэлгүүр бидэнд илүү их таалагддаг. Ажлын байрны олон саналаас өөрт хамгийн тохиромжтой гэснийг нь сонголоо гэж бодно.

Харин сэтгэл судлаач Марк Леппер болон Шина Айенгар нар өөр байр суурьтай байна. Тэд туршилтын хүрээнд дэлгүүрт орсон хүмүүсийн нэг бүлгийг нь нийт 6 нэр төрлийн жимсний чанамлаас үнэгүй нэг чанамал сонгохыг хүсчээ, харин нөгөө бүлэг хүмүүс 24 нэр төрлийн жимсний чанамлаас нэгийг сонгох эрхтэй. Зургаан нэр төрлийн чанамлаас сонголт хийсэн хүмүүсийн 30% нь сонголтондоо сэтгэл хангалуун гэсэн хариулт өгсөн. Харин илүү их сонголттой байсан хүмүүсийн 3% нь л өөрийн сонголтондоо сэтгэл хангалуун байна гэжээ.

Уг онолыг сэтгэл судлаач Барри Шварц гаргаж ирсэн юм. Өөрийгөө зөв замаар явж байгаагаа мэдрэхийн тулд өөрийн сонголтыг хязгаарлах ёстой гэж тэрээр зөвлөж байна. Энэ онол Apple-ийн хэрэглэгчид өөрийнхөө сонголтонд яагаад сэтгэл хангалуун байгааг тайлбарлаж өгөх юм. Яагаад гэвэл Apple бусад загварын утаснуудыг бодвол дотроо сонголт багатай ажээ. Мөн жижиг дэлгүүрээс хүнсээ цуглуулдаг хүмүүс том супермаркетээс хүнсээ цуглуулдаг хүмүүсээс илүү сэтгэл хангалуун байдгийг судалгаагаар баталжээ.

 

Гэрчийн эффект. Тусламж хэрэгтэй байгаа хүний эргэн тойрон их хүн байх тусам тусламж авах магадлал буурна

Энэ эффектийг эртнээс илрүүлсэн гэж хэлж болно – сайхан сэтгэлтэй сүсэгтний тухай домог байдаг юм. Энэхүү байдал нь бидний түүхэнд маш олон гай зовлон авчирсан. Судлаачид “холилдсон хариуцлага” хэмээн  тодорхойлсон байдаг ажээ.

Гудамжинд яваа хэн нэгэнд гай зовлон учирвал хажууд нь ганц хүн явбал тусламж авах магадлал олон хүн байгаагаас илүү өндөр байх ажээ. Хэн нэгэн тусламж хүсэн хашхирахад олон хүн бие биендээ найдан тусламжийн хүсэлтийг үл тооно, яагаад гэвэл “бусад нь тусална” биз гэж боддог. Хэрвээ тусламжийн хүсэлт хоосон гудамжинд яваа тодорхой хүнд хандаж ирсэн бол тусламж авах магадлал хэд дахин өндөр байдаг. Олон хүн дундаас тусламжийн гар сунгах хүн ховор байгаа нь том хотын оршин суугчид хүн чанараа алдаж байгаагийн нэг жишээ гэж үзэх нь бий.

Уг эффектийн нөлөөг сэтгэл судлаач Бибб Латане болон Жон Дэрли нар нотолсон. Сургуулийн өлгүүрт ахлах ангийн сурагчид ноомой нэгнийгээ зодож байгаа жүжиглэсэн тоглолт хийжээ. Энэ үеэр ганцаар яваа сурагч зодуулж байгаа хүүхдийг аврахаар шууд гүйсэн байна, харин хүүхдийн тоо хоёр болонгуут л нэгийгээ хэрхэн зодуулж байгааг харан зогсох болжээ. Өөрөөр хэлбэл хоёр хүүхэд явж байгаад зодуулж байгаа жүжиглэлттэй таарангуут туслах магадлал 65 хувиар буурч байв. Гэрч дөрөв болоход зодуулж байгаа хүүхдийг хамгаалах магадлал 31% хүртэл буурчээ.

Өөрөөр хэлбэл, хэрвээ та хүнд нөхцөл байдалд орж хэн нэгнээс тусламж хүсэж байгаа бол бүгдэд нь бүү ханд харин хэн нэгэн хүнд онцгойлон хандаарай. “Хүмүүсээ туслаарай” гэж хашхирах огт хэрэггүй, харин “саарал хүрэмтэй залуу надад туслаарай” гэж хашхирсан нь дээр.

 

Spotlight Effect. Толгойдоо байнга нэгийг эргэцүүлж бодож явдаг хүмүүс илэрхий зүйлийг анзаардаггүй

Аливаа зүйлийг анзаарахын оронд тэд өөр зүйлд анхаарлаа хандуулсан байдаг. Нийгэм дунд яваа ч гэсэн өөрийн бодолдоо автсан, тиймдээ ч аливаа зүйлийг анзаардаггүй гэж Корнелийн их сургуулийн эрдэмтэд дүгнэсэн байна.

Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал, ажилдаа эсвэл хичээлдээ ямар байдалтай ирж байгаа тань тэдэнд огт хамаагүй. Хүмүүсийн ихэнх нь таны гадаад харагдах байдлыг анзаарахгүй ч үгүй. Бодож байснаас та анхаарлын төвд маш бага өртөж байгаа юм. Тиймээс амьдралын гадаад үзэмжинд төдийлөн анхаарал хандуулах шаардлагагүй болж байна. Ажил дээрээ бусдаас илүү харагдахын тулд үнэтэй утас, машин авах хэрэг байна уу: та өөрөөр бодож байж болно, гэхдээ тэдний ихэнх нь танд байгаа эд хөрөнгийг төдийлөн сонирхохгүй дээ. Тэдэнд өөрсдийн гэсэн асуудал дүүрэн бий.

 

Анхаарал хандуулах эффект. Хүмүүс эд хөрөнгө болон тунгаан бодож байгаа үзэгдлийн мөн чанарыг дөвийлгөдөг

“Амьдралын аливаа зүйл таны төсөөлж байсан шиг тийм том биш ээ”. Дэвид Канеман

Жилд 20 мянган долларын орлоготой хүн болон сард 200,000 төгрөгийн цалинтай хүний хооронд сэтгэл санааны ямар алгаа байгаа вэ? Энэ хооронд ялгаа нэг их гарахгүй дээ. Ялгаа бий, гэхдээ маш бага. Амьдралынхаа үлдсэн хугацааг далайн эрэг дээрх байшин дээр өнгөрөөлөө гээд та аз жаргалтай болж чадах уу? Юу л бол. Жилийн дөрвөн улирлын бараг л 300 өдөр нь нартай байдаг Калифорнийн оршин суугчид Нью-Йорк эсвэл Чикагогийн оршин суугчдаас ялгараад байхаар аз жаргалыг мэдрээгүй болохыг судлаачид тогтоосон.

Энэ эффектийг сурталчилгааны мэргэжилтнүүд өргөн ашигладаг. Ямар нэгэн бараа худалдан авалт таныг аз жаргалтай болгоно гэж худалдан авагчийг итгүүлдэг. Харамсалтай нь үнэний хувь бага.

Сэтгэл зүйн энэхүү эффекттэй тэмцэхийн тулд танд энгийн нэгэн арга тус болно: өнөөдөр онц чухал байгаа зүйл жилийн дараа эсвэл долоо хоногийн дараа чухал байдлаа хадгалж үлдэх нь юу л бол. Тиймээс амьдралд хөнгөн бөгөөд амархан ханд. Хүмүүс ирээдүйг тааварлаж чадахгүй байгаатай ч эвлэр. Урт хугацааны төлөвлөгөө зохиохоо больж чадвал та амар амгалан амьдарч чадна.

16
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Fortune Miigaa

    Fortune Miigaa

    2018/09/06 at 00:57

    Munxtuya Myagmarsuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *