Таны урьд өмнө төсөөлж байгаагүй шээсний талаарх 12 сонирхолтой баримт

2

Хүн бүр л шээдэг бөгөөд энэ нь биед хэрэггүй шингэнийг ус болгон гадагшлуулж байгаа хэрэг юм. Гэвч та өмнө нь шээсний талаарх сонирхолтой баримтуудыг сонсож байсан уу? Шээсийг олон зүйлд ашиглаж болдог байна. Эдгээр баримтууд үүнийг батлах болно.

Таны заавал мэдэх ёстой шээсний талаарх 12 баримт

1. 95% нь ус байдаг

Та шингэн зүйл уулгүйгээр шээж чадах уу? Мэдээж үгүй. Шээсний найрлага дахь 95% нь ус байдаг бол үлдсэн 3% нь хүчил, харин 2% нь давс, гормон, шим тэжээл болон креатин байдаг аж.

 

2. Шээсний өнгө өөрчлөгддөг

Өөр нэгэн сонирхолтой баримт. Таны арьс эсвэл үсний өнгө өөрчлөгддөг шиг шээсний өнгө бас өөрчлөгддөг. Энэ нь эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг илтгэж буй дохио юм.

Бөөрөнд чулуу үүсэх эсвэл элэг гэмтэхтэй холбоотой. Мөн хоол хүнсэнд агуулагдах витамин В шээсний өнгийг өөрчлөх тохиолдол байдаг.

 

3. Насанд хүрсэн хүн өдөрт 6.3 аяга шээсийг биеэсээ гаргадаг

Давсаг хамгийн ихдээ 2.5 аяга шээсийг хуримтлуулж чаддаг бөгөөд үүнийгээ гадагшлуулахгүй бол таны дотуур өмд норох эрсдэлтэй.

 

4. Шээсээр эрүүл мэндийн байдлаа ямар байгааг мэдэж болно

Шээс нь элэг, бөөр болон зүрхний үйл ажиллагааг ямар байгааг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл таны эрүүл мэндэд асуудал байгаа эсэхийг шээсээр мэдэх боломжтой. Жишээ нь шарласан хүний шээс энгийн хүнийхээс өөр байдаг.

 

5. Шээс үнэртэй байх нь муу зүйл биш

Шээс үнэртэй байх нь таны идэж уусан зүйлтэй салшгүй холбоотой байдаг гэнэ. Түүнчлэн дараах учир шалтгаанууд байж болно.

– Аммиак үнэртвэл та шингэний дутагдалд орсон байна
– Хөгцөрсөн үнэр гарвал, элэг өвчилсөн
– Өмхий үнэртвэл давсагны үйл ажиллагаа доройтсон
– Чихэрлэг үнэр гарвал чихрийн шижин өвчинтэй хамаатай

 

6. Шээс биед хэрэггүй болсон шингэнийг гадагшлуулдаг

Шээс давсганд хуримтлагдаж байгаад биеэс гадагшлахдаа шээсний сувгаас нянг давхар гадагшлуулах ач тустай.

 

7. Арьсанд сайн нөлөөтэй

Шээсний найрлаганд агуулагдах нийлэг гэх бодисыг чийгшүүлэгчинд ашигладаг. Учир нь энэ нь арьсыг зөөллөдөг бөгөөд их хэмжээгээр хэрэглэвэл үхэжсэн арьсны хальсыг унагах үндэс болдог байна. Мөн шээсний хүчлийг тамирчдын хөлний гэмтлийг анагаахад хэрэглэх нь бий. Гэвч та өөрөө дур мэдэн шээсээ биедээ түрхэж хэрхэвч болохгүй болохыг анхаарна уу.

 

8. Хэзээ ч ууж болохгүй

Ямар ч уух усгүй болвол шээсээ ууж болно гэдэг үгэнд бүү итгэ. Шээс найрлагандаа давс агуулдаг учир таны амыг улам ихээр цангуулна. Тэгээд ч шээс уух нь эрүүл хүний санаанд оромгүй зүйл билээ.

 

9. Муурны шээс хар гэрэлд гялалзаж харагддаг

Хар гэрлийн тусламжтай олон шингэн зүйлийг илрүүлж болдог. Гэвч муурны шээс гэрэлд улам гэрэлтэж харагддаг гэнэ. Учир нь найрлагандаа хүчилтөрөгч ялгаруулдаг фосфор агуулдаг бөгөөд энэ нь хар гэрэлд тодорч харагддаг аж.

 

10. Хамгийн удаан хугацаанд шээсэн дэлхийн рекорд

Шээстэй холбоотой дэлхийн рекорд бий. Хамгийн удаан шээсэн рекорд 508 секунд гэж бичигдсэн байдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 8.5 минут үргэлжилсэн гэсэн үг юм.

 

11. Шээхэд нас хамаатай

50 нас хүртлээ эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурдан шээдэг бол, 50 нас хүрсний дараа эмэгтэйчүүд илүү хурдан шээдэг байна.

 

12. Шүдийг цайруулна

Эртний Ромын эмч нар өвчтөнүүддээ шүдээ цайруулахын тулд шээсээрээ угаах хэрэгтэй талаар хэлж байжээ. Шээс аммиакыг агуулдаг бөгөөд энэ нь шүдийг цайруулах үйлчилгээтэй бодис юм. Түүгээр ч барахгүй дээр үед шээсийг ашиглан шал угаадаг байжээ.

Эдгээр нь шээсний талаарх сонирхолтой баримтууд юм. Дараа нь хэн нэгэн танд шээсийг хэрэгцээгүй гэж хэлвэл та санал нийлэлгүй эндээс олж авсан мэдлэгээсээ хуваалцаарай.

21
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/06/17 at 15:10

    hha tdge

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *