Ухаалаг гар утсаар ярьж байгаа хүн бүрийн заавал мэдэж байх ёстой зүйл!

2

20 жилийн өмнө үүрэн утас зөвхөн ажил хэрэгч хүмүүс л хэрэглэдэг тансаг хэрэглээ байсан бол одоо өдөр тутмын хэрэглээ болж хувирчээ. Ухаалаг гар утас зөвхөн бизнес эрхлэгчдэд төдийгүй, үржүүлэхийн хүрдээ ч мэдэхгүй балчир сурагчдад байна.

Үүрэн утасны хэрэглээ дөнгөж гарч эхэлж байсан тэр үед хүний бие махбодид хор уршигтай гэж анхааруулж байсан, энэ анхааруулга одоо улам ч чангаар яригдах боллоо. Өнөөдөр та бүхэндээ ухаалаг гар утас үнэхээр хүний биед аюултай эсэхийг танилцуулахаар бэлдлээ.

 

Гар утасны хор уршиг

Үүрэн утасны хор уршгийг дэлхийн томоохон байгууллагууд судалж байна, жишээ нь АНУ-ын хорт хавдрын үндэсний хүрээлэнгээс “гар утас”-ны гурван үндсэн аюулыг тодорхойлжээ.

1. Ажиллаж байгаа төхөөрөмж болгоноос радио хэлбэлзлийн долгион ялгаруулалт явагдана, өөрөөр хэлбэл амьд бие махбодь болгонд аюултай.

2. Уг төхөөрөмжийн хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь цахилгаан соронзон орны талбайг нэмэгдүүлж байна, энэ нь мөн л адил хүнд сөрөг үр дагавартай.

3. Харилцаа холбоо нэмэгдэж байгаагийн хувьд дуудлага хийх тоо болон хугацаа нэмэгдэж байна. Ухаалаг гар утасны хэрэглээ улам л хялбар бөгөөд олон талт хэрэглээтэй болж байгаа тул хүний бие махбодод маш их ачаалал өгөхөд хүргэх болжээ.

Ухаалаг гар утасны хэт их хэрэглээ нь хорт хавдарт хүргэдэг гэсэн онол нь эрдэмтдийн дунд одоогоор маргаантай хэвээр үлдсэн. Үнэндээ утсаа чихэн дээрээ тавьж байх явцад утсанд ойр байгаа хүний биеийн хэсгийн эсүүд халдаг байна.

Гэхдээ энэ эсийн халалт болон хорт хавдар холбоотой эсэхийг тогтоож чадаагүй байгааг дуулгая. Хүн утсаар ярихдаа чихэвчээр эсвэл чанга яригчаа ашиглан ярьдаг бол энэ эсийг халаах нөлөө бараг байхгүй гэж хэлж болно.

Үүнээс гадна гар утасны гаж нөлөө дараах жагсаалтаар үргэлжилнэ:

1. Нян

Гар утсаа хэрэглэхээс өмнө бас хэрэглэсний дараа байнга гараа угаадаг хүн гэж хаана ч байхгүй. Үүнээс болоод гар утас нь олон төрлийн нян үржих таатай орчин болно, магадгүй гэдэсний савханцар үржиж байгааг ч үгүйсгэхгүй. Тийм учраас гараа байнга цэвэрхэн байлгахын зэрэгцээ гар утсаа ч гэсэн цэвэрхэн алчуур, салфеткаар байнга цэвэрлэж заншаарай.

2. Золгүй тохиолдол

АНУ-ын зам дээр гэхэд л анхаарал болгоомжгүй явснаас болж өдөрт 10 хүн амиа алддаг гэсэн статистик тоо байдаг, 1000 гаруй хүн хүнд болон хөнгөн бэртэл авна. Гар утсаараа захидал бичих, ярих – энэ бүх золгүй явдлын үндсэн шалтгаан.

Бусад улс орнуудад ч мөн энэ тоо их бага хэмжээгээр гарна. Гар утсанд анхаарлаа хандуулснаар машин жолоодох анхаарал суларна – өөрөөр хэлбэл гунигтай үр дагаварт хүргэж болзошгүй.

3. Нүд ядрах

Гар утсаа байнга идэвхтэй ашигладаг хүмүүсийн нүд маш их ачаалал авдаг. Хүүхэд, өсвөр насныхны хувьд бол яриад ч хэрэггүй, тэд бүр шөнө нойроо хугаслан байж гар утсаараа оролдоно – шөнийн турш жижиг дэлгэц ширтэх нь огт сайн зүйлд хүргэхгүй.

Хурц гэрэл нь нүдийг хурдан ядраадаг. Бид жижиг дэлгэцээс гарах дүрсийг харахын тулд өөрийн мэдэлгүй нүдний булчингуудаа ажиллуулдаг. Үүнээс болж нүд хэт их ачаалал авч өвддөг байна.

Үүнээс гадна ухаалаг утас нь нойронд сөрөг нөлөө үзүүлдэг тул эрүүл мэндийн ямар ч асуудалд хүргэж болзошгүй. Орныхоо хажууд гар утсаа цэнэглэх буруу дадал зуршил нь үзүүлэх хор хөнөөлийг улам л нэмэгдүүлдэг байна.

Гар утас хүний биед аюултай юу? Хүн болгон өөрийнхөөрөө хариулах байх. Цахилгаан соронзны ялгаруулалт хүний биед хор хөнөөлтэй эсэх дээр маргалдсаар байгаа энэ үед бид өөрсдийн биеэр хэр аюултай байж болохыг мэдэцгээсэн. Тийм учраас ухаалаг гар утсаа ухамсартайгаар хэрэглэж өөрсдийгөө технологийн боол болгохоос аврах хэрэгтэй байна.

Доктор Николас Кардарасын зөвлөснөөр хүүхдүүдээ тоон төхөөрөмжөөс хол байлгацгаая. Хүүхэд илүү сонирхолтой амьд орчинд өсөж бойжих ёстой, тэд жижиг дэлгэц ширтэн эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.

37
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Ankhnibayar Gantumur

    Ankhnibayar Gantumur

    2018/06/17 at 12:40

    BJ Ulzi

  2. Б. Нямка

    Б. Нямка

    2018/06/17 at 12:42

    Udval Uka

  3. Saakasan Deep

    Saakasan Deep

    2018/06/17 at 14:05

    Munh Zul

  4. Zul

    Zul

    2018/06/17 at 14:07

    Oyuna Oyuna

  5. Nara Lkhama

    Nara Lkhama

    2018/06/18 at 07:09

    Altangerel Eskhuu

  6. Mira Yadmaa

    Mira Yadmaa

    2018/06/19 at 00:06

    Ukhaantai gar utasaa kheregle zovkhon chinii setgel zui bas eruul mended muugaar noloolood zogsokhgui ger bas naiz naraas chin khondii bolgodog. Yagaad gevel bukh ankhaaral chin tuun deer l bna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *