Өмнөд Солонгосын кино одод: Дорнын залуучуудын шүтээн болсон үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй танилц

0

Энэхүү жагсаалтад орсон одууд 40 нас ч хүрээгүй. Тэгсэн мөртлөө маш олон тооны шүтэн бишрэгчидтэй болж амжжээ. Гоо үзэсгэлэн, өхөөрдөм … бүгдийг нэг дор цогцлоосон мэт!

Ли Ю-Би

i.pinimg.com

29 настай жүжигчин бүсгүй “Хорь” болон “Гугийн гэр бүлийн ном” олон ангит кино, “Пиноккио”, “Дажгүй залуучууд”, “Шөнөөр зугаалах эрдэмтэн”, “Ухаангүй дурлагчид” кинонуудаараа алдаршсан юм. Ли Ю-Би жүжигчний гэр бүлээс гаралтай. Ли 2011 онд “Idol Vampire” залуучуудын ситкомд тоглож жүжигчний гараагаа эхлүүлж байжээ.

 

Сон Хе Гё

lh3.googleusercontent.com

Жүжигчин 38 настай бөгөөд 1996 оноос эхлэн кинонд тоглож эхэлсэн юм. Энэ хугацаанд түүний алдар нэр улам л дээш явжээ. Дараах олон ангит кинонууд түүнийг алдаршуулсан гэдэг: “Нарны хойч үе”, “Ва-Банк”, “Энэ өвөл салхи салхилна”, “Дүүрэн гэр”.

 

Пак Щин-Хе

funart.pro

Энэ “өсвөр нас”-ны охин 30 настай гэхэд итгэмээргүй. “Гоо үзэсгэлэн нь дотроо бий”, “Ах”, “”Сирано” танилцах агентлаг”, “7 дугаар камерын ид шид” кинонууд болон “Чи сайхан”, “Өв залгамжлагч”, “Пиноккио”, “Сэтгэлийн увдис”, “Диваажингийн мод” олон ангит кинонуудаараа алдаршжээ. Киноны салбараас дуу хөгжмийн салбар луу шилжсэн гэдэг. 17 жилийн хугацаанд 32 кинонд дүр бүтээж амжжээ.

 

Пэ Су Жи

upload.wikimedia.org

25 настай жүжигчин бүсгүй олон ангит киноны дүрээр алдаршсан юм. “Мөрөөдөлдөө хөтлөгдсөн нь”, “Чамайг унтаж байх хооронд”, “Ухаангүй дурлагчид”, “Том”, “Тэнүүлч” зэрэг киногоор нь Солонгост түүнийг мэдэхгүй хүн байхгүй. Пэ мөн К-рор болон Дэнс-поп төрлөөр өөрийнхөө авьяас сорьдог байна.

 

 

Пак Мин Ён

funart.pro

30 настай жүжигчин 2003 оноос эхлэн жүжигчний гараагаа эхэлжээ. “Сонгюнгван дахь шуугиант хэрэг” киногоор олны танил болсон бөгөөд тэр цагаас хойш ихэвчлэн олон ангит кинонд дүр бүтээсэн байна.

 

Чон Жи-хён

tvnovella.net

Энэ жүжигчин бүсгүй 38 настай. Чон Жи-хён 1997 оноос эхлэн кинонд дүр бүтээсэн. Эхлээд тэрээр загвар өмсөгч байжээ. Хэзээ хойно түүнийг кинонд дүр бүтээх саналууд ирсэн байдаг. “Булцуут цэцэг”, “Далайн эрэг дээрх байшин”, “Өөдгүй охин”, “Салхи”, “Суперман байсан хүн” киногоор нь Өмнөд солонгосын үзэгчид сайн мэддэг.

 

Пак По-ён

krot.info

Өмнөд Солонгосын Чхунчхон гаралтай 30 настай жүжигчин бүсгүйг “Хүү-чөтгөр”, “Залуу насны халуун цус”, “Чиний хувь тавилан” киногоороо алдаршжээ.

 

Клаудия Ким

st.kp.yandex.net

2005 онд загварын бизнест ажиллаж эхэлсэн. 2006 онд телевизэд оржээ. 2014 онд Клаудия Ким гэх уран бүтээлч нэр авсан нь жүжигчин Ким Сухёнтой андуурагдаад байсантай холбоотой. Зөвхөн Өмнөд Солонгосын кино төдийгүй Холливудын кинонд ч тоглосон. 2015 онд “Avengers: Age of Ultron” киноны доктор Хелен Чогийн дүрийг бүтээсэн байна.

Тэд яаж ийм залуу харагдаж чадаад байгаа нь үнэхээр сонирхол татаж байна шүү.

8
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Nomin Nomin

    Nomin Nomin

    2020/07/17 at 10:23

    Wuaaw manai omma nar huurhun shvv 🥰🥰🥰🥰💙💙💜

  2. jfffffkffffffgfkwjcbsdcagffdjsgvdjffcsjfgdhcsfffhddjsgwc

  3. Btnsn Erdn-ochir

    Btnsn Erdn-ochir

    2020/07/18 at 00:38

    Son ye jin bhguu bnshd

  4. Park Lisa

    Park Lisa

    2020/07/18 at 01:03

    Зарим нь алга Байна ш дээ Lee
    Ji Eun байх ёстой гэж бодсон юмсан

  5. Mitsue Koko

    Mitsue Koko

    2020/07/18 at 07:05

    Goo uzesgelengiiin belegdel lisa bhgui bhaar gaihchihlaa. Neleen deer ueiin jagsaalt bololtoi. Lisa 2018, 2019 onii TCCANDLER /amgiin tom sanal asuulga/ Most beautiful asian face 1-r bair titem 👑, Tur sanal huraaltiin Most beautiful word face iin 2018 onii 8 1-r bair, 2019 onii 2r bairnd orson gunj shuu dee 💎

  6. Engude BE

    Engude BE

    2020/07/18 at 12:51

    park min yoong ch bilv 81, 2 onih odo 38, 9tei bha

  7. Х. Энхцог

    Х. Энхцог

    2020/07/18 at 23:15

    Mundaguudn yorn alga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *