Польш улсад амьдардаг нэгэн эр жолооны дүрмийн шалгалтандаа 192 удаа унаж, өвөрмөц амжилтын эзэн болжээ

0

“Notes from Poland” эх сурвалжийн мэдээлж буйгаар Польш улсад амьдардаг 50 настай эр жолооны дүрмийн шалгалтад 192 дахь удаагаа унасан байна. Энэ шалгалтад тэнцэхийн тулд тэрээр 17 жилийг зарцуулсан хэдий ч, амжилтыг эс олсон бөгөөд Польш улсын түүхэнд нэг шалгалтад хамгийн олон удаа унасан хүнээр тодорчээ. Түүний өмнө жолооны дүрмийн шалгалтад 40 удаа бүдэрч байсан өөр нэгэн эр энэхүү рекордыг эзэмшиж байв.

Нэр нь тодорхой бус энэ эр Пиотрков Трибунальски гэдэг газар амьдардаг бөгөөд хамгийн анх бараг 20 жилийн өмнө жолооны дүрмийн шалгалт өгч байжээ. Мужийн “TVP” ТВ-ийн нэвтрүүлгээр түүнийг энэ бүх хугацаанд жолооны дүрмийн шалгалтын төлбөрт ойролцоогоор 1563 долларыг зарцуулаад байгаа талаар мэдээлсэн байна.

PA Images

Польш улсын хувьд жолооны дүрмийн шалгалтын онооны түвшин 50-60%-д хэлбэлздэг бөгөөд нийт шалгалт өгөгчдийн зөвхөн 40% нь тэнцдэг гэнэ.

PA Images

Уг Польш эрийн хувьд жолооны дүрмийн шалгалтыг амжилттай өгөхийн тулд хамаг аргаа барж буй цорын ганц хүн биш юм. 2009 онд Өмнөд Солонгос улсад нэгэн эмэгтэй 950 дахь удаагийн давтан шалгалтын эцэст жолооны дүрмийн шалгалтад тэнцсэн талаар “The Guardian” өмнө нь мэдээлж байв.

Түүнчлэн, Их Британид нэг эр 157 удаа уг шалгалтад унасны эцэст 158 дахь удаагийн шалгалтад тэнцсэн тохиолдол бүртгэгдэж байжээ. 42 настай тэрээр энэ хугацаанд шалгалтын хураамжинд 3600 фунт стерлингийг зарцуулсан байна.

PA Images
15
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Agata Jamts

    Agata Jamts

    2021/03/17 at 19:31

    Bi Polsz vlsad amidardag xezeecz tiim yvm sonsooguil yvm baina, ódór bolgon mede vnszidag, xvdlaa yvm biczxee boliosoi biczix yvmnvvd czin oldoxgui baigaa yvm bainaldaa!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *