Жийнсэн өмд өмсөхдөө хүмүүсийн хамгийн түгээмэл гаргадаг 8 алдаа. Эдгээр алдаанууд нь таны биеийн харьцааг алдагдуулж, авцалдаагүй харагдахад хүргэнэ

0

Орчин цагийн моодонд хил хязгаар гэж байхаа больж, хүмүүс юу дуртайгаа хослуулан өмсөх боломжтой болжээ. Гэхдээ өнгө, материал болон харьцааны зохицолдолгооны үндсэн зарчмыг хэн ч өөрчлөөгүй. Тиймээс хэрвээ та өөрийнхөө бие галбирын давуу талыг тодосгохыг хүсэж байгаа бол энэ бүгдийг анхаарахаас өөр аргагүй.

Жийнсэн хувцастай хослуулж өмсөх бусад хувцасны сонголтод гаргадаг түгээмэл алдаануудыг танд танилцуулахаар бэлдлээ. Эдгээр алдаанууд нь таны биеийн харьцааг алдагдуулж, авцалдаагүй харагдуулахад хүргэнэ.

8. Нарийхан жийнсэн өмдөн дээр бариу сөдөн хүрэм өмсөх

© colt_kiev.mail.ru / Depositphotos.com, © Depositphotos.com

Олны дунд алдаршсан энэ хослолд муу зүйл байхгүй л дээ, гэхдээ тодорхой хэлбэр галбирын хувьд тохирохгүй. Жишээ нь, гуяараа бүдүүн хүн нарийн жийнсэн өмд дээр урт, бариу сөдөн хүрэм өмсөхөд бэлхүүсээр бариад зогсохгүй мөн өгзєг, гуяны бүдүүнийг бүр илүү тодосгож өгдөг. Сөдөн хүрэм богино байгаад ч адилхан, энэ удаад мөр хэсгээрээ илүү их овортой харагдуулдаг байна.

Бойфренд, скинни эсвэл өндөр суудалтай энгийн загварын жийнсэн өмд дээр оверсайз хүрэм илүү зохидог.

 

7. Өндөр өсгийтэй гутал

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нарийхан жийнсэн өмдний гадуур өндөр өсгийтэй бариу түрийтэй гутал өмсөх – магадгүй олон бүсгүйчүүдийн дуртай хослол болов уу? Гэхдээ энэ хослолыг өмсөхөд анхаарах хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, гутлын өндөр харилцан адилгүй: эрээн булчин хүртэл түрийтэй гутал гуяыг бүдүүрүүлэхийн зэрэгцээ хөлийг богинохон харагдуулдаг. Хоёрдугаарт: хэрвээ эрээн булчингаараа бүдүүн бол гутлын түрийнд чихсэн жийнсэн өмд таныг улам л бүдүүн болгож харагдуулна.

Энэ алдааг гаргахгүйн тулд өвдгөө хүрсэн урттай гутал өмсөхийг хичээгээрэй. Бас нэгэн өөр хувилбар – ботильон загварын гутал сонгоно, урт хөлтэй болж харагдахыг хүсэж байгаа бол урдаа “оноотой” гутал илүү зөв сонголт болно.

 

6. Том аралтай бүс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Том аралтай бүс нэг бол моодонд ороод л, нэг бүл болиод л. Гэхдээ бүснүүд нь өрнийн загвар эсвэл Wild West-ийн ойлголттой нягт холбоотой тул жийнсэн өмдөн дээр бүслэх нь их. Илүү даруухан байхыг хүсвэл минималист хувилбарыг сонгоорой. Таны галбирыг тодосгож өгөхийн зэрэгцээ бусдын анхаарлыг өөртөө маш бага татах болно.

 

5. Жийнсэн нэмэлт гоёлууд

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэв загвартаа хэтэрхий их жийнсэн хувцас ашиглах – шууд хэтрүүлэг болно. Дизайнерын шийдэл бүхий жийнсэн өмдийг жийнсэн хүрэмтэй хослуулж өмсөх – энэ бол нэг өөр хэрэг (гэхдээ зарим нэг дүрмийг зайлшгүй баримталсан тохиолдолд). Жийнсэн гутал малгай, цүнх, бүс – тэс өөр хэрэг. Нэг материалтай хувцсыг хослуулж өмсөх гэдэг утгаар нь хэрэглэж байгаа бол эдгээр нэмэлт чимэглэлийг өөр төрлийн хувцастай хослуулах нь зөв сонголт болно.

 

4. Ковбой малгай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Жийнсэн материалтай хувцсан дээр ковбой малгай өмсөх – орон нутгийн шериф эсвэл кантри-дуучин л биш бол таны загварыг гутаах буруутан болох юм (мөн адил асуудал ковбой гуталтай тулгарна). Хэрвээ та үнэхээр малгай өмсмөөр санагдаад байгаа бол федор, трилби эсвэл панам загварын малгайнууд сонирхож үзээрэй.

 

3. Өргөн жийнсэн өмдийг сандальтай өмсөх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Биед эвтэйхэн болохоор олон эмэгтэйчүүд ингэж өмсдөг. Гэхдээ ингэж өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй, яагаад гэвэл өмдний түрий газар шүргэж хурдан урагддаг гэмтэй. Үүнээс гадна уг загварын жийнсэн өмдний үндсэн зорилго  нь хөлийг урт харагдуулахад оршино. Тиймээс зохих загварыг гаргахын тулд үдэшлэгийн өндөр өсгийтэй туфль эсвэл зузаан ултай өдрийн загварын гутал дээр өмсөх нь зөв. Хавтгай ултай гутал дээр бариу эсвэл шулуун загварын жийнсэн өмд илүү тохирно.

 

2. Хар жийнсэн өмдөн дээр бор бүс бүслэх

© Depositphotos.com

Хар өнгийн жийнсэн өмд цэнхэр өнгийг орлох хамгийн түгээмэл загвар болов уу? Гэхдээ өмсөх өөрийн гэсэн дүрэмтэй өмд гэдгийг мартаж болохгүй. Юуны түрүүнд, хар жийнсэн өмдөн дээр бор өнгийн бүс бүслэхээс татгалзаарай. Зөвхөн өнгөний хослол тохирохгүй байгаад биш мөн орчин үеийн моодны нэгэн дүрмийг баримталж байгаа хэрэг: монохром буюу нэг өнгийг хослуулах, мөн бүс нь өөрөө загварын үндэс болохгүй харин нэмэлт чимэглэл гэж явдаг байна.

 

1. Богиносгосон жийнсэн өмдийг ботильон дээр өмсөх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Богиносгосон жийнсэн өмдийг богино түрийтэй ботильон загварын гутал дээр өмсөх нь эрээн булчин хүртэл түрийтэй гутлын адил дүр төрхийг гаргадаг: биеийн харьцаа алдагдах тул богинохон хөлтэй харагддаг байна.

Богиносгосон жийнсэн өмд – өөрөө зуны загвар гэж явдаг, тиймээс зуны загварын ямар ч хувцастай хослуулж өмсвөл зөв сонголт болох юм. Жишээ нь, пүүз, сандаль, туфль, зузаан ултай хөнгөн гутал. Харин хавар-намрын улиралд урт түрийтэй ботильон эсвэл өндөр өсгийтэй гуталтай өмсөнө. Ийм загварын гутал байхгүй бол стандарт урттай жийнсэн өмд өмсөөрэй. Гутлын загвартаа тохируулаад жийнсэн өмдийг гутлын түрийнд чихэх үү эсвэл гадуур нь гаргах уу гэдгээ шийднэ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, моод – хувирамтгай зүйл. Хамгийн гол нь хүн болгонд адилгүй байх тул заавал нэг дүрэм, хэн нэгний зөвлөгөөг чандлан баримтлах шаардлагагүй. Тиймээс өөрийнхөө мэдрэмж дээр суурилж хувцаслахыг хичээ. Өөрийн биеийн галбирыг тодосгох хувцсыг ч бас зөв сонгож сурах хэрэгтэй.

Магадгүй танд ч гэсэн жийнсэн хувцастай зөв хослуулж өмсөх өөрийн гэсэн арга байгаа байх? Бидэнтэй хуваалцаарай.

9
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *