Хумсны хэлбэрээ голдог бүсгүйчүүдэд зориулсан маникюрын 7 нууц

1

Байгалиас хумсны төгс хэлбэр заяасан бүсгүйчүүд үүгээрээ гайхуулалгүй яах вэ. Гэхдээ орчин үеийн техникийн тусламжтайгаар асуудалтай хумсыг ч засаж чадаж байна.

Та бүхэндээ маникюрын төгс 7 санааг танилцуулахаар бэлдлээ. Холливудынхнаас дутахааргүй хумстай болно шүү.

1. Траферет дизайн (голоор зураас явах)

Хумсыг нарийхан бас урт харагдуулахын тулд – хумсны голоор өнгө нэмж будаарай хумсны хоёр захыг будалгүй орхино.

Хэнд: дөрвөлжин, дугуйрсан, трапец болон өргөн хумстангуудад.

 

2. Трафарет дизайн (захаар зураас явах)

Эсвэл захыг нь тулгаж будна.

Хэнд: хумсны толь нь өргөн бүсгүйчүүдэд маш тохиромжтой, мөн дугуйрсан, бөөрөнхий эсвэл дөрвөлжин, доош харуулсан гурвалжин хэлбэртэй бол.

 

3. “Завсар”-ын будалт

Завсрын эсвэл хагас өнгөгүй хумсны будаг хумсыг арчилсан мэт харагдуулдаг. Эрчүүдийн хувьд ч маш ялдам харагдана.

Хэнд: урт гурвалжин, дугуйрсан, бүйлсэн самар шиг, сэлмэн хэлбэртэй хумс.

 

4. Муурын нүдэн маникюр

“Муурын нүдэн” загварын маникюр нь таны хумсыг гоёмсог харагдуулна.

Хэнд: урт гурвалжин эсвэл бүйлсэн самрынх шиг хэлбэртэй хумс.

 

5. Геометр

Энгийн геометр эсвэл зураастай маникюр – энгийн хэлбэр, загвараас уйдсан бүсгүйчүүд ихэвчлэн сонгодог.

Хэнд: дурын бүсгүйчүүдэд.

 

6. Жимсгэнэ маникюр

Жимсгэнийн өнгөтэй хумсны будаг зөвхөн төгс хэлбэртэй хумсанд л тохирдог гэж үздэг нь ташаа ойлголт юм. Туршаад үзэхэд ер илүүдэхгүй.

Хэнд: улаан бол – универсал – богино, өргөн, урт зохицохгүй хумс гэж үгүй.

 

7. Нэг өнгийн бараан

Бараан өнгийн хумсны будаг нь хумсыг нарийхан болгож харагдуулдаг. Мөн хүчтэй, удирдагч эмэгтэй нар сонгодог гэж үздэг байна.

Хэнд: дөрвөлжин, дугуйрсан, трапец, бөөрөнхий хэлбэртэй хумсанд.

12
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *