Ажиллахгүй байгаа амны булчингуудад ачаалал өгснөөр арьс чангарч үрчлээ арилна, нүүрний хэлбэр сайжирч илүү дур булаам харагдана

4

Сүүлийн үед фейсфитнес, нүүрний йог гэх зүйлийн тухай ихээр шуугих болж – нүүрний энгийн дасгал бөгөөд үнэтэй мэс засалгүйгээр үрчлээнээсээ салж болно. Өдөрт 15 минут л зарцуулахад 2 сарын дараа гэхэд 9 жилээр залуужна гэж мэргэжилтнүүд үзээд байгаа юм.

Та бүхэндээ нүүрний арьс чангалах үр дүнтэй дасгалыг танилцуулж байна. 4-хөн дасгал тул таны үнэтэй цагаас ихийг хороохгүй. Хамгийн гол нь – үр дүн нь таныг баярлуулах болно. Арьс чангарч үрчлээ арилна, нүүрний хэлбэр сайжрах тул илүү дур булаам бүсгүй болох ажээ.

 

Нүүрний хэлбэр засах

1. “Бариултай сав” дасгал

Энэ дасгалыг өдөр болгон хийх хэрэгтэй. Нүүрний харьцаа алдагдсан үед тэвчээртэй тогтмол хийж чадвал зарим нэг гажгийг засаж чадна. Алгаа хацар дээрээ тавиад доод эрүүндээ нийлүүлнэ. Доод эрүүгээ доошлуулаарай.

Дараа нь аажим дээшлүүлнэ, гэхдээ саванд байгаа усыг асгахаас айж байгаа мэтээр зөөлөн. Алгаараа мурий санагдаад байгаа эрүүгээ засаж болно. Таны зорилго – эрүүний хөдөлгөөнийг нэг шулуунд жигд болгоход оршино. 4-5 удаа аажим  хийнэ.

 

2. “Бөглөө” дасгал

Нүүрний хэлбэрийг засна, зажлуурын булчингийн ачааллыг багасгана, эрүү орчмын үе мөчний хөдөлгөөнийг дэмжинэ, мөн ам орчмын үрчлээг арилгах ажээ. Дасгалыг хийхэд дарсны бөглөө хэрэгтэй. Нуруу эгц, эрүүний булчинг арагш болон дээш татсан байна.

Суугаа эсвэл зогсоо байдалд бөглөөг шүдний завсар хийж зууна. Өөрийгөө толинд 30 секундын турш хар, бөглөөг шүдэндээ зуух хугацааг аажим нэмэгдүүлсээр 60-90 секунд болгоно.  Бөглөөгөө болгоомжтой сугалаад эрүүгээ байранд нь авчирна. Дасгалыг долоо хоногт 3-4 удаа хийнэ.

Энэ дасгалыг хийж байхдаа өөр ажил хийж болохгүй. Тоос соруулах, аяга таваг угаах зэрэг ажил хийхийг хориглоно, эс бөгөөс дээд уруул болон хамар хороонд нэмэлт үрчлээ сууж эхэлнэ. Дасгалыг хийж байхад бүх булчин сул байх ёстойг анхаарна уу.

 

3. Зажлуурын булчингуудын ачааллыг багасгах

Зөвхөн нүүрний хэлбэр засаад зогсохгүй булчинг суллаж амраахад тусална. Амаа том ангайлгана, уруулаа сунгаарай, яг л “О” үсэг хэлэх гэж байгаа мэт. Алгаараа зажлуурын булчингуудад зөөлөн иллэг хийнэ. Иллэгийг дээд эрүүнээс доод эрүү рүү, доод эрүүний нэг өнцгөөс нөгөө өнцөгт гэсэн чиглэлээр хийнэ. Иллэгийг 6-7 удаагийн давтамжтай хийнэ.

 

4. Толгойгоор эргүүлэх

Замын түгжрээнд сууж байна уу? Утсаа оролдох шалтгаан огт биш (хүзүүнд шинэ үрчлээ сууна, үрчлээ байгаа бол улам л гүн болно), харин өөртөө анхаарал тавих сайхан боломж. Эгц суугаад толгойгоо баруун, зүүн тийш болгож мөрөө харахыг хичээгээрэй. Дасгалыг тал бүрээр 10 удаа хийнэ.

Дараа нь нүүрээ эргүүлэхгүйгээр толгойгоо гилжийлгэнэ. Тал тус бүрээр мөн адил 10 удаа хийнэ.

Сүүлчийн шат – мөрөө өргөж аажим буулгана (мөрөө хавчиж байгаа мэт). Дасгалыг 20 удаа хийнэ. Өдөр болгон эдгээр дасгалыг цогцоор нь хийж чадвал хүзүүний үрчлээгээ арилгаж чадахаас гадна давхар эрүүнээсээ сална шүү.

Гэрийн нөхцөлд хийж болох энэ мэт энгийн фейсбилдинг сэтгэл санааг сэргээж гоо сайхныг дэмжинэ. Дасгалыг өөдрөг сэтгэл санаатайгаар өдөр болгон хийж байгаарай – залуу нас, эрүүл мэнд таныг шагнана.

Та нүүрний арьс чангалах ямар арга мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр заавал хуваалцаарай.

49
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *