The Beauty of Pixar

0

The Beauty of Pixar

Бразилийн залуу уран бүтээлч Leandro “Copperfield” Braga 24 удаагийн Академи, зургаан удаагийн Алтан Бөмбөрцөг, гурван удаагийн Грэмми болон бусад олон арван шагналын эзэн, алдарт Pixar студийн бүтээсэн 11 ширхэг хүүхэлдэйн кинонуудыг өдөрт нэг кино үзэх байдлаар 11 өдрийн хугацаанд үзжээ. Тэгээд тэрхүү 11 хүүхэлдэйн кинонуудаасаа 500 орчим үзэгдлийг нэгтгэн нийлүүлж, долоон минутын хугацаанд үргэлжлэх видеог бүтээсэн байна. Leandro Braga энэхүү видеогоо Pixar студид зориулан бүтээсэн бөгөөд энэ тухайгаа “Pixar-ын кинонууд миний амьдралд үргэлж чухал байр суурь эзэлж ирсэн. Би 6 настайдаа анх удаагаа Toy Story-ыг үзэж байсан. Pixar-ын кинонууд миний хүүхэд насыг илүү баяр баясгалантай болгож байсан юм. Тиймээс миний бодлоор бүх цагийн үеийн хамгийн шилдэг animation studio болох тус студид хувийн зүгээс хүндэтгэл үзүүлэхээр энэ видеог бүтээлээ” гэж хэлсэн байна. Дашрамд дурдахад бид “The Beauty of Pixar” хэмээх энэхүү хүүхэлдэйн кинонуудын хэсгээс бүтсэн видеог хүргэхийн өмнө 2010 онд бүтээгдсэн 270 кинонуудын хэсгээс бүтсэн “Filmography 2010” хэмээх зургаан минутын видеог хүргэсэн билээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. fj_4343

    2011/01/01 at 14:52

    goy yum bn oo :-o

  2. anti_spy

    2011/01/01 at 15:18

    heheeh dajgu shүү adminuuda 1 kav 2011 key oloood ogchooche zondoo l guilaa [email protected]

  3. bathishi_g

    2011/01/01 at 16:18

    ali deer gartsan shdee

  4. ujika

    2011/01/01 at 19:06

    GOY HUUHELDEINUUD SHUU :-x

  5. Зочин

    2011/01/02 at 01:00

    ene ayiinh n neriig medeh hun bna uu

  6. jok3r

    2011/01/02 at 01:52

    Tatahaar taviad ogohgu yu 8-)

  7. FLuxYT

    2011/01/02 at 10:28

    nice

  8. Donjman

    2011/01/02 at 11:41

    huurhun yn

  9. M_O_N_G_O_L

    2011/01/02 at 16:45

    :-o :-o :-o

  10. exo

    2011/01/03 at 00:24

    Wooohhh goy iin maa!! kkk :-x

  11. doogii0118

    2011/01/03 at 10:47

    tnx

  12. jerry04

    2011/01/03 at 17:23

    nice nice :-x

  13. turuu_designer

    2011/01/04 at 13:15

    8-) 8-) 8-) 8-) 8-)

  14. gamez

    2011/01/04 at 13:27

    its nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *