Хүний бие махбодид хувьслын явцад ямар эрхтнүүд хэрэгцээгүй болсон бэ? Урьд нь эдгээр эрхтнүүд ямар үүрэгтэй байсныг ч гэсэн та сонирхоорой

2

Дорса Амир гэх бүсгүй Бостоны их сургуулийн сэтгэл судлал болон хувьсан өөрчлөгдөх антропологийн тэнхимд ажилладаг. Ажлынхаа хажуугаар бүсгүй Эквадор болон Энэтхэгээр аялах дуртай – хүний сэтгэн бодох чадварыг судалдаг ажээ. Мөн тэрээр бусдын мэдлэгт нэмэр болох зорилгоор өөрийн Твиттер-ийг хөтөлдөг – биологийн маш сонирхолтой баримтуудыг эндээс олж үзэж болох ажээ.

Дорса Амир – антропологич, хүний тухай тэр олон сонирхолтой баримтыг дэлгэнэ

Дорса өөрийнхөө Твиттер хуудсаар дамжуулан хүний бие махбодийн тухай сонирхолтой баримтуудыг өөр өнцгөөс танилцуулж байна.

Таны бие махбодид “хувьслын үлдэгдлүүд” одоо болтол байгааг та анзаарсан уу, эволюцийн явцад гүйцэтгэх үүргээ алдсан буюу бидэнд одоо хэрэггүй болсон эрхтэн гэх үү дээ? Тэдгээрийг рудимент гэх бөгөөд бидний хувьд маш сонирхолтой сэдэв байх болно.

Дорса булчингийн рудиментийн тухай хэлсэн бөгөөд хэрхэн шалгахыг ч заасан юм.

Гараа тэгшхэн гадаргуу дээр байрлуулаад чигчий хуруугаа эрхий хуруундаа хүргээрэй. Гарын шуун дээрх холбоосыг харж байна уу? Энэ бол рудимент бөгөөд алганы урт булчин хэмээгддэг. Бидэнд уг нь хэрэгтэй байсан юм, гэхдээ модонд авирдаг байх тэр үед л дээ. Одоо бидний бараг 14%-д нь уг булчин байхгүй болсон.

 

Чих хөдөлгөөнийг хариуцдаг байжээ

Та чихээ сайтар ажиглаж хараарай. Жижигхэн овгорыг харж байна уу? Энэ бол Дарвины овгор, чих хөдөлгөөн хариуцах үүрэгтэй байж. Одоо бидний хүзүү супер гэмээр хөдөлгөөнтэй болсон, тэгээд л чихний тэр овгор хэрэггүй болж эхэлжээ.

 

Сонгодог рудиментгүйгээр яаж зүгээр өнгөрөх вэ?

Бас нэгэн рудимент: ахар сүүл. Биднийг сүүлтэй байсныг хааяа ч гэсэн сануулах ахар сүүл. Эрт дээр үед тэнцвэрээ олох, модоор авирахад тусалдаг байжээ. Эмбрионы үед сүүл бүрэлдэж байгаад аажимдаа хөгжил нь зогсдог. Одоо юундаа ч хэрэглэх юм билээ дээ.

 

Бас бус нээлтүүдийг ч бас энд дурдах хэрэгтэй

Нүдний буланд байрлах ягаан толгойг харж байна уу? Уг нь бол гурав дахь зовхи байсан юм, өөрөөр хэлбэл хөндлөн аних зовхи. Одоогоор зарим нэг амьтанд байдаг.

 

Бас арьс бэржийх ч гэсэн рудимент

Та айхаараа эсвэл даарахаараа яагаад арьс тань бэржийгээд байдаг тухай бодож үзсэн үү? Энэ бол рудимент рефлекс юм – хүйтэнд дулаацуулах гэж арьс босдогтой холбоотой. Эрт дээр үед дайснаасаа том харагдах гэж бас хүйтэнд дулаацах зорилготой байжээ. Зарим нэг хүмүүс одоо ч зориудаар арьсаа бэржийлгэж чадна.

 

Нялх хүүхдүүд яагаад томчуудын гараас атгадаг вэ?

Бас нэгэн сонирхолтой рефлекс – барих. Хүүхдийн алганд хуруугаа хийвэл хүүхэд шууд л атгаад авдаг. Эртний өвөг дээдсийн хүүхдүүд эцэг эхээсээ зуурч явдаг байсан рефлекс ийнхүү үлджээ.

 

Шүд, мухар олгой болон эрэгтэй хүний хөх бас л рудиментийн жагсаалтад багтана

Бас бус нэмэлт сонирхолтой баримтууд: 25-ны агт араа – рудимент болно. Мухар олгой – рудимент байж болзошгүй, гэхдээ одоохондоо ямар нэгэн үүрэг гүйцэтгэсээр л байна. Эрэгтэй хүний хөх – техникийн хувьд ямар ч хэрэггүй, гэхдээ эмбрионы хөгжилд хэрэгтэй гэж үзсээр байна.

 

Бидний бие махбодь сонирхолтой зүйлээр дүүрэн

Дээр дурдсан зүйлс бол хувьслын цөөн хэдэн л жишээнүүд. Таны бие махбодь – байгалийн ухааны музей гэж хэлж болох ажээ.

83
ГайхмаарГайхмаар
26
ТэнэглэлТэнэглэл
17
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
12
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Saruul Sharav

    Saruul Sharav

    2019/01/25 at 14:34

    Sarmagchin huvirsaar hun bolson gedeg teneg uzlees salah bolsoon

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *