Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд ходоод гэдсээ богино хугацаанд цэвэрлээрэй!

4

Ходоод гэдэс нь хоол боловсруулах системийн чухал хэсэг бөгөөд бие махбодиос усыг гадагшлуулах, амин дэмийг шимэгдүүлэх, идсэн хоол хүнснээс шим тэжээлтэй бодисыг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ходоод гэдсийг цэвэрлэснээр буруу хооллолтын улмаас бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах юм. Мөн стресс, усны бага хэрэглээ, архи тамхи зэрэг нь бие махбодид хорт бодис хуримтлагдах шалтгаан болдог байна.

Бүдүүн гэдсийг цэвэрлэхийн ашиг тус:

  • Өтгөн хаталтыг зогсооно
  • Бие махбодийг эрч хүчээр сэлбэнэ
  • Жин хасагдахад нөлөөлнө
  • Нойр бат бөх болно
  • Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа сайжирна
  • Цусан хангамж сайжирна
  • Амин дэм, эрдэс бодис зохих ёсоор бие махбодь, эд эсэд шингэнэ
  • Бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас хамгаална
  • Эмэгтэйчүүдийн үр тогтох чадварыг нэмэгдүүлнэ

Гэрийн нөхцөлд бүдүүн гэдэс цэвэрлэх зарим нэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнтэй танилцацгаая.

1. Алимны шүүс

Алимны шүүс нь бүдүүн гэдэс цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг бид сайн мэднэ. Энэ амттай шүүс нь ходоодны үйл ажиллагааг сайжруулна, хорт бодисыг задлана, элэг болон хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Өндөр үр дүнд хүрэхийн тулд алимны шинэхэн шахсан шүүс уугаарай.

 

2. Нимбэгийн шүүс

Нимбэг нь С амин дэм ихээр агуулах тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд нөлөөлдөг. Нэг нимбэгийн шүүсэн дээр чимх далайн давс, бага зэргийн зөгийн бал хийгээд стакан бүлээн усаар найруулна. Нимбэгтэй усаа өглөө өлөн дээрээ уугаарай. Таны эрч хүч сэлбэгдэж ходоодны үйл ажиллагаа сайжирна.

 

3. Хүнсний ширхэглэг

Ширхэглэгээр баялаг хоол хүнсийг тоохгүй байж огт болохгүй. Уг бодис нь бие махбодиос хорт бодис гадагшлуулахад нөлөөлдөг, мөн өтгөн гаралтыг хөнгөрүүлнэ. Өдөр тутмын хоол хүнсэндээ ширхэглэгээр баялаг хүнс нэмээрэй. Шинэхэн жимс, жимсгэнэ, ногоо, жишээ нь бөөрөлзгөнө, алим, вандуй, брокколи зэрэг нь нэн тустай.

 

4. Цагаан гаа

Цагаан гааны халбага шүүсийг бага зэргийн зөгийн бал, устай холино: уг бэлдмэлийг өдөрт гурван удаа ууна. Мөн зүсэм цагаан гаа зажилж идэх, цайгаа зүсэм цагаан гаагаар амтлан уусан ч болно.

 

5. Тараг

Хүнсний пробиотик агуулдгийн хувьд тараг нь ходоодыг сайн нянгаар хангана. Сайн нянгууд хоол боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тараг нь мөн кальци ихээр агуулдаг тул бүдүүн гэдэсний эсийн төлжилтөд нөлөөлдөг, өөрөөр хэлбэл хоол шингэхгүй байх зэрэг асуудлуудаас ангижруулна. Таргийг та өдөрт хүссэнээрээ хэдэн ч удаа идэж болно, дээрээс нь шинэхэн жимс, жимсгэнэ нэмж амтлаарай. Алим, гадил гээд амттан их дээ.

 

6. Маалингын үр

Маалингын үр нь тосны хүчил болох Омега 3-аар баялаг, байгалийн гаралтай ширхэглэг, антиоксидант ихээр агуулдаг тул бие махбодиос хорт бодис хөөдөг байна. Ширхэглэгээр баялаг тул бүдүүн гэдсэн дэх илүүдэл усыг өөртөө шингээнэ, үүний зэрэгцээ ходоодны хананд наалдсан аливаа хорт бодисыг өөртөө шингээж авах ажээ.

6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *