Хойд эх болон эцгийн үүргийг гайхалтай сайн гүйцэтгэж байгаа 10 алдартан. Тэднээс суралцах зүйлс их юм

0

Драм эсвэл телевизийн олон ангит кинонуудад төрсөн биш эцэг эхийг “хорон муу санаатан”- аар дүрсэлдэг. Азаар зарим нэг алдартнууд үүнийг эсрэгээр нь буюу бодит амьдрал дээр сайн талаар батлан харуулах ажээ. Дагавар хүүхдийг хүмүүжүүлэхэд маш олон хүндрэлтэй тулгарна, гэхдээ онцгой харилцаа тогтоохын тулд заавал цусан холбоотой байх албагүй ажээ.

Хайртай хүнийхээ хүүхдийг өөрийн юм шиг хүлээн авсан 10 алдартныг танд танилцуулж байна. Харин хүүхдүүд хариуд нь тэднийг өөрийн төрсөн эцэг, эх шигээ хайрлаж чаджээ.

1. Габриэль Юнион

© gabunion / Instagram

Жүжигчин бүсгүй NBA-ийн тоглогч Дуэйн Уэйдтэй гурван хүүхдээ асран хамгаалах бүрэн эрхийг авсны дараа буюу 2008 оноос эхлэн болзож эхэлсэн юм. 2014 онд тэд гэрлэцгээж Юнион албан ёсоор хойд эх болжээ. Энэ нэр томьёо жүжигчин бүсгүйд огт таалагддаггүй гэнэ. Габриэль жинхэнэ эх биш хүнд л энэ шошгыг хүчээр зүүлгэдэг гэж үздэг ажээ.

 

2. Гвинет Пэлтроу

© gwynethpaltrow / Instagram

Жүжигчин, Goop брэндийг үндэслэгч, мөн хоёр дахь нөхөр Брэд Фэлчакийн хүүхдүүдэд хойд эх болж яваа. Сонирхуулж хэлэхэд, эдгээр хүүхдүүд нь жүжигчин бүсгүйн өмнөх нөхөр Кирис Мартинаас гаргасан өөрийнх нь хүүхдүүдтэй нас чацуу юм.

Гвинет Пэлтроу нэг удаа хэлэхдээ, өөрийгөө хойд эх болно чинээ бодож байгаагүй, түүнд туслах сурах бичиг ч байгаагүй гэж байжээ. Гэхдээ тэр энэ явцад маш олон зүйлд суралцсан төдийгүй дагавар хүүхдүүдээ өөрийн хүүхдүүдээс өөрцгүй хайрлаж халамжилж байна. Мөн Пэлтроу нэгэн ярилцлагадаа хурим хийснээс хойш жилийн дараа л Фэлчак тэр хоёр нүүж чадсан бөгөөд тэд хоёул өөрсдийнхөө хүүхдүүдэд болон хувийн орон зайдаа маш нухацтай ханддаг тухай ярьжээ.

 

3. Блейк Шелтон

© gwenstefani / Instagram

“Voice” шоуны шүүгч хэлэхдээ, өөрийгөө Гвен Стэфанигийн 3 хүүгийн “бонус аав”-ын дүрд мундаг шингэж чадсан гэжээ. Арга ч үгүй биз, яагаад гэвэл түүний хойд эцэг нь Блейкийн хувьд жинхэнэ баатар хүн байлаа. Шелтоны зорилго – дагавар хүүхдүүддээ яг л хойд эцэг шигээ хүн болох. Мөн тэрээр өөрийнхөө амьдралыг энэ гурван хүүгүйгээр төсөөлж чадахаа больжээ.

Кантри дуучин Гвений гурван хүүг үнэхээр их хүндэлдэг. Ямар сайндаа л тэдний ээжид санал тавихаас өмнө хүүхдүүдээс зөвшөөрөл авсан нь түүнийг ямар мундаг эцэг болж чадахыг батална.

 

4. Лиэнн Раймс

© leannrimes / Instagram

Дуучин, хөгжмийн зохиолч Лиэнн Раймс өөрийн нөхөр Эдди Сибрианы өсвөр насны 2 хүүхэдтэй маш онцгой харилцаатай байдаг. Раймс хүү нарын нэг нь 6 настай, нөгөө нь 2 настай байхад Эддитэй танилцаж байжээ. Тэднийг хэрхэн өсөж том болж байгааг харахад дуучин бүсгүйд их сайхан санагддаг байсан гэдэг.

Дуучин өөрийнхөө үүрэг хариуцлагыг сайн ухаарч хүүхдүүдийн хүмүүжилд идэвхтэй оролцдог. Ээж нарын өдрийг хүүхдүүд төрсөн ээжтэйгээ тэмдэглэж өнгөрүүлдэг, харин дараагийн амралтын өдрөөр тэд “Хойд эхийн өдөр”-ийг цугтаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болохыг Лиэнн ярьжээ.

 

5. Алиша Киз

© aliciakeys / Instagram

“Грэмми”-гийн 15 дахь удаагийн шагналтан бүсгүй 2010 онд дуу бичлэгийн продюссер, “Грэмми” шагналд нэг биш удаа нэр дэвшиж байсан рэпер Swizz Beatz-тэй гэрлэж түүний хүү Насир Дин-ий хойд эх болсон. Хөгжилтэй баримт: Алиша дагавар хүүгээсээ өөрийгөө Уми гэж дуудахыг хүсжээ, энэ нь арабаар “эх” гэсэн үг юм.

Swizz Beatz-ийн анхны эхнэр Машинда Тифрерийн үл ойлголцлоос болоод тэдний харилцаа эхэндээ амаргүй байсан юм. Гэхдээ Киз харилцааны үндэс суурийг зөв тавьж Насирын хувьд бас нэгэн ээж нь болж чаджээ.

“Girl on Fire” дууг дуулсан дуучин – “галзуу” хойд эх болж таарлаа. Машонда Тифрере ч түүний тухай нааштай үг хэлэх болсон. Хайрын гурвалжин хүүхдүүдийг хайр халамжтай орчинд өсгөхийн тулд бие биенээ ойлголцож эхэлжээ.

 

6. Мэттью Кома

© matthewkoma / Instagram, © matthewkoma / Instagram

Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Мэттью Кома 9 настай Лукагийн хойд эцэг болжээ. Лука бол Хилари Даффын өмнөх гэрлэлтээс гарсан хүү. Мэттью ч амьдралаа хүүгүйгээр төсөөлж чадахгүй болж, Лукад зориулж шивээс хүртэл хийлгэсэн байна.

Хилари нэг бичлэгтээ найз залуу нь түүний том хүүтэй хэрхэн танилцсан тухай ярьсан байдаг. Хэллоуины баярыг тохиолдуулан Мэттью Кома мэлхий-нинжaгийн хувцастай хүрэлцэн ирсэн бөгөөд Лука тэр хоёр шууд найзалсан гэж дурсан ярьсан юм. Тэдний босгосон харилцааг Хилари бататгаж Комаг хүүгийнхээ сайн эцэг болоход нь тусалжээ. Тэд удалгүй хоёр ч хүүхдийн эцэг эх болцгоосон.

 

7. Ева Лонгория

© evalongoria / Instagram

“Desperate Housewives” олон ангит киноны од бүсгүй Хосе Антонио Бастоны өмнөх гэр бүлийн гурван хүүхдийн хойд эх болохоос өмнө хүүхдүүдийг огт сонирхдоггүй байжээ. Энэ нь түүнийг эх болоход бэлтгэл болсон гэж тэрээр үздэг юм.

2018 онд хосууд жирэмсэн болсноо зарласан. Шинэ хүнийг өлгийдөн авахад жүжигчин бүсгүйн өөрийнхөө ард найдвартай ар тал байгааг мэдэрч байжээ.

 

8. Жо Манганьелло

© manologonzalezvergara / Instagram

“Magic Mike” киноны од болон “Modern Family” киноны ээж София Вергара нар 2015 онд гэрлэцгээсэн. Тэдний дундаас хүүхэд одоогийн байдлаар төрөөгүй байгаа ч гэлээ, Манганьелло өөрийгөө хайр татсан Вергар Маноло хүүгийн хойд эцэг болсноороо бахархаж байна.

Жо Манганьелло хүү Манолог бүхий л талаар дэмжиж тусалдаг: жишээ нь, түүнийг 2015 онд коллеж төгсөхөд. Маноло ч хойд эцгээ хайрлаж хүндэлж явдаг төдийгүй ээж болон хойд эцгийн харилцааг бүхий л талаар нь дэмждэг ажээ. Жишээ нь, нэг удаа тэдний ойд нь зориулж оройн хоолны үдэш зохион байгуулж гэнэтийн бэлэг барьжээ.

 

9. Камилла Паркер-Боулз

© CHRIS JACKSON / AFP / East News, © 360b / Shutterstock, © The Big Lunch / Wikimedia Commons

Ханхүү Уильям болон Харри нар хойд эхтэйгээ төдийлөн сайн харилцаа тогтоож чадаагүй гэж олон хүн боддог. Үнэндээ тэд хойд эхийгээ хамгаалдаг буюу “хорон муу санаатай хойд эх” биш гэж тэд ярьцгаадаг юм.

Ханхүү Харри ийм сайхан эмэгтэй өөрсдийнх нь хойд эх болсонд огт харамсдаггүй, өөрсдийнх нь аавыг аз жаргалтай болгож чадсан гэж нэг удаа хэлж байжээ. Корнуоллийн гүнгийн авхай Харригийн эцэгтэй маш удаан хугацааны туршид харилцаатай байсан, ханхүү нар ч түүнд хайртай гэдгийг нэгэн сэтгүүлч бичжээ.

 

10. Антонио Бандерас

© Ryan Emberley / Getty Images Entertainment / Getty Images, © Matt Winkelmeyer / Getty Images Entertainment / Getty Images

Зоррогийн дүрээр алдаршсан жүжигчин (арай хожуу үеийн үзэгчид түүнийг “Shrek” хүүхэлдэйн киноны Гуталт муурын дүрд дуу оруулснаар сайн мэднэ) дагавар охин Дакота Жонсоны хувьд хамгийн хайртай хойд эцэг нь юм. Дакота Жонсон “Fifty Shades of Grey” киногоороо үзэгч олонд танил болсон жүжигчин бүсгүй.

Бандерас Дакотагийн ээж Мелани Гриффтэй гэрлэснээс хойш бүсгүйн амьдралын нэг хэсэг болсон гэхэд буруудахгүй. Хосууд 20 жил хамт амьдарсны эцэст 2015 онд салцгаасан ч гэлээ, гэр бүл салалт Бандерас болон Дакота Жонсон нарын цаашдын харилцаанд нөлөөлөөгүй юм.

2019 онд Hollywood Film Awards-ын шагнал гардуулах ёслолын үеэр Дакота Жонсон хойд эцгээ хүндэтгэн сэтгэл хөдөлгөм үг хэлж байсан удаатай. Жүжигчний мэргэжилдээ хэрхэн үнэнчээр хандах, ямар дүрэм журмыг баримтлах ёстойг “папонио” (“papa” аав болон “Antonio” гэдэг үгнээс бүрдүүлж)-гоосоо суралцсан тухайгаа хэлжээ. Бандерас ч дагавар охиноороо их бахархана. Охиныхоо амжилт болгонд баярлах тэрээр сошиал сүлжээндээ охиныг “гэрэлтэх Дакота” гэж нэрлэдэг ажээ.

Хойд эцэг, эх болон дагавар хүүхдүүдийн харилцаанд юу хамгийн хүнд гэж та бодож байна вэ? Дагавар хүүхдүүддээ төрсөн эцэг, эх шиг нь болсон хүмүүсийг та мэдэх үү?

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *