Уушгиа цэвэрлэцгээе: Амьсгалын замын асуудлыг эмчлэхэд зайлшгүй ашиглах ёстой 8 арга

2

Уушги – хүний бие махбодийн чухал эрхтнүүдийн нэг бөгөөд гадны хүчин зүйлээс шалтгаалж маш их гэмтэж, бохирддог.

Уушгинд орсон бүхэн эцэстээ цусанд орно, тийм учраас уушгийг аль болох цэвэр байлгахыг хичээх хэрэгтэй.

Уушгийг хоргүйжүүлж үйл ажиллагааг нь дэмжих хэд хэдэн арга бий. Бидний санал болгож буй зүйлийг хэрэглэснээр уушгины хорт хавдраас сэргийлж эрүүл мэндээ хамгаалж чадна.

Та дараах 8 аргаар уушгиа цэвэрлэх боломжтой:

1. Ус

Усыг эрүүл мэндээ бүхэлд нь сэргээхийн тулд уухаас гадна уушгины эрүүл мэндийг сайжруулах зорилгоор ууна. Өдөрт багаар бодоход 8-10 стакан ус уух хэрэгтэй, ингэснээр бие махбодь шингэнээр хангагдаж уушги шинэхэн шингэн болон цусаар хангагдана.

Шингэнээр зөв хангагдсан бөөр нь нянгийн халдвартай тэмцэж чадна. Үүнээс гадна шингэнийг жимс, ногоогоор авч болохыг анхаарна уу.

 

2. Өвс, ногоо: нимбэг, цагаан гаа болон ногоон навчит гаа

Нимбэгтэй ус нь бие махбодиос хорт бодис хөөх үйлчилгээтэй, мөн шээс хөөх ч үйлчилгээ үзүүлдэг.

Нимбэгтэй ус өлөн дээрээ уух – шинэ өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэх сайхан арга. Цагаан гаа болон гаа нь адил үйлчилгээ үзүүлдэг, амьсгалын замыг цэвэрлэж, уушгинаас хорт бодис гадагшлуулна.

Унтахаасаа өмнө та цагаан гаатай эсвэл гаатай цай ууж болно, эсвэл гааны хэдэн навч зажлахад уушгин дахь үрэвслийг дарах ажээ.

 

3. Амьсгалын дасгал

Амьсгалын дасгал нь уушгийг хорт бодисоос цэвэрлэхэд туслахаас гадна уушгийг цусаар хангадаг байна. Амьсгалаа барих дасгал хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Амьсгалын дасгалаас гадна биеийн тамираар хичээллэх нь уушги нээхэд нөлөөлдөг. Дасгал нь зүрхний хэмнэлийг тэнцвэржүүлж булчинг хүчилтөрөгчөөр хангана. Энэ нь уушги хангалттай хүчилтөрөгч авахад хүргэдэг ажээ.

 

4. Байгалийн гаралтай цэвэрлэх бодисууд

Ахуй хэрэглээний цэвэрлэгээний бодис (агааржуулагч, тавилга цэвэрлэх бодис, цайруулагч гэх мэт) маш их хэмжээний химийн хорт бодис агуулдаг тул амьсгалын замын өвчлөл үүсгэдэг байна.

Тиймээс цэвэрлэгээний бодис худалдан авахдаа орцыг нь сайтар шалгаж байна уу.

Үүнээс гадна цэвэрлэгээ хийхдээ хаалга, цонхоо онгойлгож агаарын солилцоог хангах ёстойг анхаараарай.

 

5. Эвкалипттай халуун шүршүүрт орох

Халуун уур амьсгалах нь уушгинаас хорт бодис гарахад нөлөөлнө.

Эвкалипт нь антиоксидант бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй тул ханиад томууны үед эмчилгээний зорилгоор ашигладаг, мөн амьсгалын системийг ч бэхжүүлнэ. Угаалгын өрөөнд өлгөсөн эвкалиптын навч нь уушгинд хорт бодис хуримтлагдахаас хамгаалах ажээ.

 

6. Тамхинаас гар

Тамхинаас гарснаар уушгиа цэвэрлэх хамгийн чухал алхам болно гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хэрвээ та тамхичин бол эрүүл мэндийнхээ төлөө тамхиа хаях цаг нэгэнт болжээ. Хэрвээ таны хажууд тамхи татдаг хүн байгаа бол тамхины утаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Тамхинд хорт хавдар үүсэгч бодис байх бөгөөд уушгийг маш ихээр хордуулдаг, мөн ханиалгыг өдөөдөг байна. Тамхичдын 84% нь уушгины хорт хавдраар нас барж байгаа статистик тоо байдаг, энэ тоо тамхинаас гарах том шалтгаан болно гэж найдаж байна.

 

7. Усан үзмийн шүүсээр цэвэрлэх

Усан үзмийн шүүс тогтмол хэрэглэх – уушгиа хорт бодисоос цэвэрлэх сайхан арга. Усан үзмийн хальс нь антиоксидантаар баялаг, үрэвсэл үржих боломжийг хаадаг. Мөн астма хүндрэх, уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажээ.

 

8. Цэр хуримтлуулах хоол хүнснээс татгалзах

Буудай, шош, мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг нь уушгинд цэр хуримтлагдахад хүргэдэг. Тиймээс антиоксидант, ширхэглэгээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

12
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *