Савантай ус автомашинд чухал нөлөөтэй

0

Савантай ус автомашинд чухал нөлөөтэйСавантай усаар машин угаах гээд байна уу? гэж бодож магадгүй юм. Мэдээж савангаар юм угаадгийг хүн болгон мэднэ. Бас машин угааж л байдаг шүү дээ. Гэтэл угаахаас илүү бас нэг хэрэглээ байдаг. Сүүлийн үед үүнийг хэрэглэхээ болиод байгаа мэт санагдаж байна. Үйлдвэрээс нь гаргадаг заавар дээр хүртэл хэрэглэхийг заасан байдаг юм. Гэвч манай монголын засварын газрууд залхуурах гэдэг юмуу, мэдэхгүй байдаг ч юм уу хэрэглэж байгааг ер харсангүй. Тиймээс энэ тал дээр автомашин эзэмшигч бид нар өөрсдөө тэдэнд шаардлага тавих хэрэгтэй. Эцсийн эцэст өөрсдийнхөө төлөө л юм шүү. Ингээд ямар тохиолдолд савантай ус хэрэглэхийг мэдэж авцгаая.

Янз бүрийн резин эд ангиудыг хийх үед: мөн л нөгөө маслыг түрхдэг явдал юм. Та засварын газар втулк резинээ солиулах гэж очдог байх. Хуучныг нь мулталж аваад шинэ резинийг прэссээр ч юмуу алхаар цохиж хийх үед зууралдаад орохгүй зовооно. Тэгэхэд хамгийн түрүүн тослох бодол орж ирж нөгөө ажилласан масло ч юмуу, ямар нэг тос түрхэх болно. Түрхээд хийчлээ. Машин гоё боллоо. Яваад л байна. Жил явлаа доогуур дуу ороод байна. Жилийн өмнө л солиусан юм сан гэж бодно. Нөгөө түрхсэн масло чинь резинийг нь зөөлрүүлээд холхио үүсч байгаа юм. Савантай ус түрхэж хийсэн бол резин зөөлөрч муудахгүй, бас үүрэндээ наалдаж хөдөлгөөнгүй байх байсан. Хуучин машинууд орж ирээд анх гарсан втулктэйгээ 100 мянга илүү явсан байдаг. Гэтэл шинийг сольсоны дараа 100 байтугай 10 мянга ч явж чадахгүй болдог нь дээрх шалтгаантай юм. 

Дугуй солих үед: Бид дугуй худалдаж аваад солиулдаг. Бас дугуйгаа нөхүүлэх гэж задлуулж угсруулдагийг та бүхэн сайн мэднэ. Дугуйг ободонд угсрах үед угсрагч төхөөрөмжийн гулгалтыг хангах, нөгөө талаар обод резин хоёрын барьцалдаа, нягт шахалтыг барих зорилгоор савантай усыг дугуйн ирмэгээр түрхдэг. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр дугуй засварын газрууд ажилласан масло гэх хөдөлгүүрийн тосыг ирмэгээр нь түрхээд л таны дугуйг угсарч байгаа. Асуухаар ингэдэг юмаа гээд л тоохгүй байж магадгүй юм. 

Масло буюу нефьт бүтээгдэхүүний суурьтай бусад бүтээгдэхүүнүүд нь резиний гол дайсан байдаг юм. Түрхсэн масло нь дугуйн ирмэгийг зөөлрүүлж, дараагийн удаад задлах үед таны дугуйн зөөлөрсөн ирмэг нь задлагч багажийн хөшилтийг даалгүй эмтэрч сэтрэх болно. Аз байвал бага эмтэрнэ, үгүй бол том эмтэрч тэр хэсгээрээ хий алдана. Бид ободоороо алдаад байна гэж хэлдэг. Ингэсний дараа дотуур хаймар хий гэж танд хэлнэ. Дотуур хаймар багагүй үнэтэйг та мэднэ. Дотуур хаймрыг хосоор нь хийх ёстой. Дотуур хаймар хийсэн үед дугуй тань балансгүй болж хурдлах үед чичрэх салганах болно. Нэмээд баланс хийлгэх хэрэгтэй. Энэ мэтчилэнгээр таны мөнгийг хий дэмий үрнэ гэсэн үг.
Бас нэг зүйл бол дугуй хагарах үед хийн даралт огцом багасахад тосоор тосолж шахагдсан дугуйн зөөлөрсөн ирмэг ободноосоо амархан гулгаж мултарна. Бага хурдтай үед мултраад ободоороо яваад зогсож болох юм. Харин их хурдтай үед дугуй хагарахад ирмэг нь ободноос амархан салсанаар обод ба дугуйн ирмэгийн завсраар хий маш түргэн гарсанаар жолоодлого алдаж онхолдох нөхцөл бүрдэнэ. Хэрэв савантай усаар ирмэгийг норгосон бол дугуй ободноосоо тийм ч амархан мултрахгүй зууралдаж, хагарсан дугуйгаараа яваад зогсох, эсвэл их хурдтай үед гараа чангалж жолоог чанга барьж амжих юм. Учир нь хий зөвхөн цоорсон хэсгээрээ гарах учраас алдагдах нь удаан бөгөөд жолооч мэдэрч хариу арга хэмжээ авч амжих юм.
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/12 at 13:44

    mash heregtei zuvluguu bna.

  2. Зочин

    2013/11/12 at 15:15

    bayrlalaa mash heregtei zowolgoo bna

  3. Зочин

    2013/11/19 at 20:11

    thankss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *