Хамгийн олон гэрчүүдтэй Шри-Ланка хурим Гиннесийн амжилт тогтоожээ

0

Хамгийн олон гэрчүүдтэй Шри-Ланка хурим Гиннесийн амжилт тогтоожээШри-Ланкын иргэн Нисансалы, Налин нар өнгөрөгч Баасан гариг буюу 2013 оны 11-р сарын 8-ны өдөр Негомбо хотод хуримаа хийжээ. Хамгийн онцлууштай нь тэдний хурим хамгийн олон гэрчүүдтэй хурим хэмээгдэн Гиннесийн дэлхийн дээд амжилтанд бүртгэгдсэн явдал юм. Энэ хурим 126 гэрчтэй байсан байна. Нисансалыгийн эгч загвар зохион бүтээгч Чампи Сиривардана дэлхийн дээд амжилтыг эвдэх санааг гаргаж, зохион байгуулалтын бүхий л ажлыг хариуцсан гэнэ. Хуримын хүндэт зочдын дунд Шри-Ланкын тэргүүн хатагтай Ширанти Раджапакса хүртэл байсан ба хуримын 126 гэрч, 23 цэцгийн баглаа баригчид нь алтан шар хатгамалтай үзмэн ягаан өнгийн хувцас хэрэглэл өмссөн байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *